Фейсбүүкийн найзуудын үдэшлэгээс болж, 30.000 фунтын хохирол амсчээ

0

Фейсбүүкийн найзуудын үдэшлэгээс болж, 30.000 фунтын хохирол амсчээ


Английн Эссекс мужийн Биллерикей хотын 14 настай Сара Хейн охин олон нийтийн харилцааны Фейсбүүк сайтаар төрсөн өдрийн урилга илгээхдээ мөн л урьд өмнө нь гарч байсан Фейсбүүкийн хэрэглэгчдийн алдааг давтжээ. Өнгөрөгч долоо хоногийн Баасан гаригийн үдэш Сарагийн гэрт түүний төлөвлөснөөр сургуулийнх нь 30 найз ирэх ёстой байсан хэдий ч түүний Фейсбүүк хаягт бүртгэгдсэн бүх хүмүүс урилгыг хүлээн авсан учир 800 орчим өсвөр насныхан Сарагийн гэрт хүрэлцэн ирсэн бөгөөд түүнээс үүдэн 30.000 фунтын хохирлыг уг гэр бүл амссан байна.Телеграф сонинд мэдээлснээр үдэшлэг болохоос өмнө цагдаагийн газраас охины ээжтэй холбогдож, төрсөн өдрийн урилга Фейсбүүкээр илгээгдсэн гэдгийг сануулсан ч Сарагийн ээж үдэшлэгийг өөрийн хараа хяналтын дор зохиохоор шийдсэн байна. Үдэшлэг оройн 6.30 минутанд эхэлснээс хоёр цагийн дараа санаа зовсон хөршүүд цагдаагийн газар руу утасдсанаар цагдаа нар ирсэн бөгөөд тэднийг ирэхэд тэр чигтээ сүйтгэгдсэн гурван өрөө байр угтаж авчээ. Байшингийн ханан дээр дүүрэн граффит зурагдаж, хаалганууд нугаснаасаа салан унаж, тааз нь нуран унасан байснаас гадна бүх тавилга хэрэгсэл, компьютер сэлт нь эвдэгдсэн байсан байна. Охины ээж Эстер Хейний хэлснээр тэднийх 30.000 фунт стерлингийн хохирол амссан ба даатгалын компаний зүгээс тэрээр өөрсдөө хүүхдүүдийг урьж авчирсан учир хохирлыг барахдуулах боломжгүй гэсэн хариу өгсөн гэнэ. Мөн “Би ийм юм болно гэж бодоогүй.” хэмээсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/12/12 at 23:45

    tstststs :)) azguu tahia ymaa =)))

  2. Зочин

    2012/12/12 at 23:46

    тэгдийм даа =]]

  3. Зочин

    2012/12/13 at 00:35

    project x shig l um shaje ahah

  4. Зочин

    2012/12/13 at 00:56

    ямар өөдгүй хүмүүс вэ

  5. Зочин

    2012/12/13 at 11:51

    худлаа од болох гэсэн юмнууд санаатайгаар ингэж олны анхааралд өртөж байгаам даа. аягүй бол манайхны нэг од болох донтон нь хэрэгжүүлж магадгүй шүү. харин үр дагавар нь юу болох бол.

  6. villaa

    2012/12/13 at 23:16

    :194: malnuud tegdiimda xaxaxa :194:

  7. Burn3r

    2012/12/14 at 12:37

    x project gdg kinonii uil yvdal boditoor bieljee kkk

  8. uniQu3

    2012/12/14 at 21:02

    цуцуцу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *