Даничууд Дэлхийн хамгийн том цанын баазыг барихаар зэхэж байна

0

Даничууд Дэлхийн хамгийн том цанын баазыг барихаар зэхэж байна


Данийн Cebra хэмээх архитектурын студи Дэлхийн хамгийн том хаалттай цанын баазын төслөө албан ёсоор танилцуулжээ. Умардын улс Данид цанын бааз байгуулахад тохиромжтой өндөрлөг уулс бараг байхгүйтэй адил учир Cebra студи аварга том нумарсан хэлбэрийн байгууламжийг бүтээхээр шийдсэн байна. Тус улсын Рандерс хотод баригдах уг байгууламжийг дээрээс нь харахад цасан ширхэг хэлбэртэй байх ба Гудена голын дээгүүр нийт 3 километр урттай, чагталсан байрлал бүхий гурван нуман байгууламжаас бүрдэх уг бааз газрын гадаргаас 110 метрийн өндөрт өргөгджээ.Тус бүр нь 700 метр хүртэл урттай нумууд бүхий энэ цанын бааз дотроо зургаа, гаднаа хоёр гулгах налуутай байх аж. Данийн аялал жуулчлалын агентлагийн захиалгаар бүтээгдэх уг сүрлэг байгууламж цонхны оронд гол болон хүрээлэн буй орчин, нуга хөндийг харахад зориулагдсан, цасан ширхэг мэт хээнүүдтэй нүхнүүд бүхий ханаар хүрээлэгдсэн байх гэнэ. Энэхүү сүрлэг байгууламжийн үеүдийн хооронд гулгагчид цахилгаан шат болон тусдаа сандалнууд бүхий цанын замаар явах юм. Гулгах замын саад тотгорын байдлын ялгааг харуулсан хоёр хөх, хоёр улаан, хоёр хар өнгөтэй зам бүхий жинхэнэ цасан бүрхүүлээр бүрхэгдсэн уг цанын баазын дотор гулгалтын талбай ойролцоогоор 70,000 орчим метр хавтгай дөрвөлжин талбайтай байх бөгөөд хамгийн дээд талын нуман байгууламжийн дээвэр дээр хар өнгийн зам нь байрладаг байна. Дунд талын нуман байгууламж нь скейтбординг болон BMX унагчдад зориулагдсан тоноглолоор тоноглогдсон бол доод талын байгууламж нь цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр ашиглагдах ногоон дээвэртэй байх юм. Зочид буудал, зоогийн газар, дэлгүүрүүд бүхий Skidome Denmark нь одоогийн Дэлхийн хамгийн том цанын бааз болох 22,500 метр хавтгай дөрвөлжин талбайтай Ski Dubai-гийн дэргэд бараг гурав дахин том хэмжээтэй байх аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. sirusIP

    2012/12/12 at 23:15

    хмм сайхан лл харагдаж байна

  2. 88556640

    2012/12/12 at 23:20

    гоё юмааа

  3. Зочин

    2012/12/13 at 09:08

    yanztai

  4. Зочин

    2012/12/13 at 11:56

    goe haragdaj bna

  5. Зочин

    2012/12/13 at 19:57

    hun turuluhtun iim zuil hiij chadna gedegt itgehed berh ym :)

  6. MUNHJARGALTUGULDUR

    2012/12/13 at 20:43

    aimar2 uvul zun 2 zereg harah ym bndaa

  7. villaa

    2012/12/13 at 23:11

    :194:uvul ch zun ch goy ym xun torlohton ennes iluug hiinlde 194:

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *