Нэгдүгээр сарын нэгэн жиндүүхэн боловч цэлмэг өглөө. Цасанд дарагдсан Аспромонте уулын орой алсад үзэгдэхэд ойролцоох моддод жүрж боловсорно. Италийн төв нутгийн урд хязгаарт тахиралдсан уулын замаар Жеозеппе Пассарино бүхээгтэй мөнгөлөг тэргээ жолоодон Калабриа хэмээх хөдөө нутгийг чиглэн өгсөж явлаа. Замын дагууд ургасан чидун болоод элдэв жимсний төгөл жирэлзэн өнгөрч, Калабриа Их Сургуулийн генетикч тэрээр ажлын хамтрагч, өндөр насны эмгэг судлаач …
























