Нью Йорк хотын Доод Манхэттэнд 1973 онд сүндэрлэн боссон хоёр ихэр цамхгийг бүх Дэлхийн ард түмэн Дэлхийн худалдааны төв гэдгээр нь мэддэг байсан. 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчдын халдлаганд өртөж, нурсан энэхүү хоёр ихэр барилгын суурин дээр 1 WTC гэж товчлогдон нэрлэгдэж, зарим үед Freedom Tower гэх анхныхаа нэрээр нэрлэгддэг One World Trade Center-ийн барилга сүндэрлэсэн нь шинэ Дэлхийн худалдааны төвийн цогцолборын үндсэн барилга болсон. 64750 м.кв Дэлхийн худалдааны төвийн талбайн баруун урд буланд баригдсан, 104 давхар энэхүү тэнгэр баганадсан барилгын суурийн ажил 2006 оны 4-р сарын 27-нд эхэлсэн бөгөөд 2012 оны 8-р сарын 30-нд цамхгийн төмөр байгууламжийн ажил дуусгавар болсон билээ. Хуучин Дэлхийн худалдааны төвийн оройд сүндэрлэж байсан шовх оройг 2014 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байгаа шинэ худалдааны төв One World Trade Center-ийн оройд залсан нь бүх Америкчуудын хувьд төдийгүй Дэлхий нийтийн хувьд маш онцлууштай үйл явдал болсон байна.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



