Гоонь эрчүүд угаалгын өрөөнийхөө тохижилтонд төдийлөн анхаарал тавьдаггүй дутагдалтай. Орчин цагт ганц бие эрийн угаалгын өрөөнд зайлшгүй байх ёстой зүйлсийг танд танилцуулж байна.
Угаалгын өрөөг зөөлөн бөгөөд хээнцэр гар нүүрний алчуургүйгээр төсөөлшгүй. Ийм алчуур танд ч, таны зочдод ч таатай сэтгэгдэл төрүүлнэ. Хээ хуартай байх албагүй ч таны угаалгын өрөөг чимэх болно гэдгийг мартаж болохгүй шүү.
Шүршүүрээс гарч ирээд цэвэрхэн хөлөөрөө зөөлөн хивсэнцэр дээр гишгэхэд ямар таатайг хүн болгон мэдэх болов уу. Зөөлөн иллэг хийх зориулалттай товгор хээтэй хивсэнцэр илүү зохицно.
Зөв шүршүүр суурилуулснаар таны өглөө улам гайхалтай болно.
Цантдаггүй толь – шүршүүрт сахлаа хусдаг эрчүүдийн хамгийн чухал зүйл
Усанд орж байхдаа радио сонсох бол моодноос гарсан, өнөө үед ус үл нэвтрэх Bluetooth-ийг ашиглаж байна.
Жинхэнэ эр хүн ванны хөшиггүй байж болохгүй. Ямар ч хээ хуар, цэцэг хэрэггүй, энгийн байхад л хангалттай.
Ихэнх угаалгын өрөөнд юм хадгалах зай байдаггүй. Суултуурын дээр жижиг шкаф байрлуулахад асуудлыг шийдэхээс гадна таны угаалгын өрөө илүү гоё харагдана.
Алчуур бүлээсгэгч – тансаг хэрэглээ мэт боловч та нэг удаа хэрэглээд үзсэн бол ямар их ач холбогдолтойг нь мэдэрч хэрэглэхээс өөр аргагүй болно.
Өөрийгөө эрхлүүлэхийг хүсч байгаа бол халаагчтай суултуур хэрэглээрэй. Орчин үеийн халдаг суултуур зай бага эзэлж танд илүү тав тухыг мэдрүүлнэ.
Угаалгын өрөөний ганган хэрэгсэл бол зайлшгүй шаардлагатай эд зүйлс мөн. Ийм төрлийн сахал, үс хусах хэрэгсэл таныг илүү эр зоригтой, чанд эр хүн гэдгийг харуулахаас гадна чанарыг эрхэмлэгч гэдгийг тань илэрхийлэх болно.
Автомат шингэн саван шахагч, нэгдүгээрт хэмнэнэ, хоёрдугаарт нянтай тэмцэхэд тусална.
Тансаг эдлэл хэрэглэхээс гадна, ариун цэврийн хэрэгслийг хадгалах шилэн савыг зөв сонгоорой. Хөвөнтэй савхыг ил хадгалж хэрхэвч болохгүй гэдгийг насанд хүрсэн эр хүн мэдэж байх ёстой.
Зочин ирэхэд таны угаалгын өрөөнд тавьсан лаа хэрэг болно шүү. Асаасан лаа таатай үнэртэхээс гадна угаалгын өрөөг тань чимж өгнө.
Хэрвээ та аюултайд тооцогдох сахлын хутга хэрэглээгүй бол хэрэглэх цаг болжээ. Сахлын хутганы цуглуулга таны угаалгын өрөөнд гайхалтай зохицно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Ганц сайхан зураг өлгөсөн байхад угаалгын өрөө тань сэргээд л ирнэ. Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн зургийг сонгоорой.
Мартаж болохгүй нэг зүйл бол халат. Өнгө, материалын сонголт олон боловч сонгодог буюу хөвөн зөөлөн цагаан халат таны угаалгын өрөөний хаалганд дүүжлээстэй байх ёстой шүү.
Зочин
2015/08/21 at 19:02
Сэтгэгдэл *haha ene chn harin emegtei hund zoriulagdsan ymnud bnuguyu
Зочин
2015/08/22 at 12:07
jinhene erchuud ch gjah shig, teheer Mongold jinhene er hun baina uu, chinii bodloor?
xaxa
2015/08/22 at 13:00
Mani met xuuramch er xun bolj taarlaa xaxa
Зочин
2015/08/22 at 18:30
haha ta nariig er hund tootsku. shaldan bandid l tootsvol tootsii
МОЛУУД
2015/08/22 at 20:30
Ийм энгийн зүйлүүдийг ойлгож чадахгүй , заавал заваан муухайдаа дуртай манайхан яаанадаа.Жинхэнэ өөртөө анхаарал тавьдаг хүнд байх ёстой зүйлүүд.Хүсэхгүй бол авахгүй ч байж болно.Өөрийн чинь дур.