Бидний төрсөн цагаас хойш эргэн тойрон хий хоосон зүйл хүрээлэн байдаг, үүнийг бидний тархи бий болгосон нэмэлт бодит зүйл гэж үзнэ. Бид үүнийг анзаарахгүй тийм энгийн санагдах зүйлс, энэ бол өнгөний ид шид буюу өнгөний хий хоосон. Жишээ нь солонго. Бид солонгыг хардаггүй, бид өөрсдөө “бий болгодог”. Бидний харж байгаа солонго бол хүний хараатай холбоотой – бусад амьд биетүүдэд харааны ийм бүтэц байхгүй, тэдний хувьд солонго гэх гайхамшигтай зүйл огт байхгүй юм.
Бидний нүдийг хуурч болох цөөхөн хэдэн сонирхолтой жишээнүүдийг цуглууллаа.
Зураг дээр хэдэн өнгө байна вэ?
Цэнхэр болон ногоон өнгийн спираль нь үнэн хэрэгтээ нэг л өнгө буюу ногоон өнгө юм. Цэнхэр өнгө энд байхгүй.
Кубикийн дээд талын голын бор өнгө болон нүүрэн талын голын “улбар шар” өнгө бол нэг ижил өнгө юм.
Самбар руу анхааралтай хараарай. “А” болон “В” хэсгүүд ямар өнгөтэй байна вэ? “А” нь хар, “В” нь цагаан. Зөв хариултыг доороос үзнэ үү.
“A” болон “B” – нэг ижил өнгө. Саарал.
Дүрсний доод хэсэг илүү цайвар мэт харагдаж байна уу? Дүрсний хоорондоо нийлсэн хөндлөн зураасыг хуруугаараа дараад дахин нэг хараарай.
Хар цагаан нүднүүд бүхий шатрын самбар харж байна уу? Хар нүдний тал нь саарал, харин цагааных – нэг өнгөтэй. Саарал өнгө нь хар шиг, цагаан шиг харагдаж байна.
Морины өнгө адил өнгөтэй.
Энд хэдэн өнгө байна вэ, цагааныг эс тооцвол? Үнэндээ хоёр л өнгө байгаа – ягаан болон ногоон.
Ямар өнгөтэй дөрвөлжин дүрснүүд байна вэ? Зөвхөн ногоон ба ягаан.
Харааг хуурах
Цэгийг хараад байхад улбар шар өнгө дээр зурсан саарал зураас … цэнхэр болно.
Ягаан өнгийн цэгийн оронд ногоон цэг эргэлдэх болно. Үнэндээ бодитоор тийм зүйл байхгүй. Зурагны дунд тэмдэглэсэн “нэмэх” тэмдэг дээр хараад байвал ягаан цэг харагдахгүй алга болно.
Зурагны голд байгаа цэг рүү 15 секунд ширтэхэд хар-цагаан зураг өнгөтэй болох болно.
Зурагны голд байгаа цэг рүү 15 секунд орчим ширтэхэд зураг өнгөт болно.
30 секундын турш зурагны голд байгаа 4 цэгийг ширтэж байгаад тааз руу харж нүдээ цавчаарай. Юу харагдав?
Таны харж байгаагаас бусад цагаан зураас уулзаж байгаа огтлолцол болгон дээр хар цэг болж харагдана. Үнэндээ энд ямар ч хар цэг байхгүй.
Алга болох
Голд байгаа цэг рүү хэдэн секундын турш ширтэхэд саарал өнгө алга болно.
Анхаарлаа зурагны төвд хандуулна уу. Хэсэг хугацааны дараа ууссан өнгө алга болж дан ганц цагаан өнгө л харагдах болно.
Тэмүүжин
2015/11/05 at 20:24
Сонирхолтой мэдээлэл байна.
Зочин
2015/11/06 at 09:52
ха бүгд үнэн байна. тэр хар цагаан зургийг яаж тэгж өнгө ялгаж хараад байнаааа.
JESUS!!!
2015/11/06 at 14:42
Сэтгэгдэл * yoo ene esusiin zurag bvvr 5min xertei nvdnees arilaxgvi bnashdee
lol
Зочин
2015/11/06 at 17:40
Сэтгэгдэл *ёстой сонирхолтой гоё юмаа есүс.г бүр гайхлаа шүү
Зочин
2015/11/06 at 21:57
hahahahahhaa yesustei uulzaj baigaam shig l sanagdchihlaa tegsen tsagaan devsgertruu harahaar haragdaad l baihiin hehe gaihaltai
Зочин
2015/11/07 at 11:44
wow uneheer sonirholtoi blaa ter esus bur aimar2
MEDIOCRE
2015/11/09 at 22:40
Jesus bol odoo hurtel nudnees arildgui ee
Зочин
2015/11/09 at 22:43
Сэтгэгдэл *mona liza yum bish uu ali esuul shekspir ali esvel hyatad hun bna
Зочин
2017/07/05 at 18:48
Хүний харааны гажгийг ашиглаж элбийн үзүүлбэр хийдгийн