“Улаанбаатар, би чамд хайртай!” ухаалаг гар утасны 2012 оны видео наадам

0

Creative Art Group-ын санаачлагаар хамгийн анхны удаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар мөн Skytel-тай хамтран “Улаанбаатар, би чамд хайртай!” ухаалаг гар утасны 2012 оны видео наадам зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой. Кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс өөртөө хамгийн ойрхоныг сонгож, гар утсан дээрээ бүтээлээ хийнэ.
Хамгийн гол нь уг бүтээлд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай.
Сонгон шалгаруулалт хамгийн ардчилсан хэлбэрээр явагдах болно. Бүртгэл 10 сарын 1-ээс эхлээд 10 сарын 25 хүртэл үргэлжлэх болно. Бүртгэж авсан бүтээлүүдийг
www.facebook.comubiloveyou гэсэн цахим хуудсан дээр 10 дугаар сарын 29-ээс 11-р сарын 16 хүртэл албан ёсоор байрлуулна.
Энэ хугацаанд хамгийн их like авсан шилдэг нэг оролцогч 2012 оны 11 дугаар сарын 17-нд ялагчаар тодорч Гран Пригийн эзэн болж, 5’000’000 төгрөг, ухаалаг гар утас мөн Skytel-ээс 2gb data эрхийн эзэн болно, 2-р байр 1,000,000 төгрөг, смарт таб хожно. Харин 3-р 500,000 төгрөг мөн смарт таб хожно. Бүх оролцог Skytel-ийн 2gb data эрхийн эзэн болно.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *