Шинэ HD Box төхөөрөмж худалдаанд гарлаа

0

Шинэ HD Box төхөөрөмж худалдаанд гарлаа

Өнгө дүрсний гайхалтай ялгарал бүхий HD сувгууд, хүссэн нэвтрүүлгээ ухрааж, зогсоож, 96 цагийн турш дуртай зүйлээ хайж үзэх– энэ бүхэн таны телевизийг ухаалаг болгох IPTV-ийн боломжууд. Харин энэхүү ухаалаг боломжийг танай зурагтанд хүргэх төхөөрөмж нь IPTV HD Box байдаг.

10-р сараас эхлэн СКАЙМЕДИА үйлчилгээний хэрэглэгчид IPTV HD Box-г өөрийн хэрэглээний онцлог, төхөөрөмжийн давуу талыг харгалзан сонгох боломжтой боллоо.
IPTV хэрэглэгчдийн хувьд зурагтаа, мөн HD Box төхөөрөмжөө 2 удирдлагаар удирдах хэрэгтэй болдог. Харин шинээр худалдаанд гарсан AMINO брэндийн төхөөрөмжийн хувьд СКАЙМЕДИА IPTV-ийн бүхий л ухаалаг боломжийг дэмжихээс гадна манай хэрэглэгчдэд тулгардаг IPTV төхөөрөмж болон зурагтын тусдаа удирдлагыг нэгтгэх боломж олгодгоороо давуу талтай юм. Удирдлага нь асааж, унтраах, суваг солих, дууг өөрчлөх гээд ихэнх загварын телевизийг удирдах боломжтой.
Мөн шинэ загварын төхөөрөмжийн хувьд, зурагтаасаа интернэтээр аялах дэвшилтэт функц, өөрийн дуртай нэвтрүүлгээ бичих боломжийг олгох дотоод санах ой /250GB/ зэргээрээ хэрэглэгчдэд СКАЙМЕДИА IPTV-ийн давуу талыг мэдрүүлэх болно

СКАЙМЕДИА IPTV-г сонгохыг хүсвэл шинэ хэрэглэгчдэд зориулсан урамшуулалд амжиж хамрагдаарай. Төхөөрөмжийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр аваад дан IPTV үйлчилгээнд сард ердөө 9500 төгрөг төлнө. Харин IPTV, Интернэт, Суурин утсыг багтаасан гурвалсан үйлчилгээг сонгох бол эхний багц сард 29,500 төгрөг, мөн л төхөөрөмж нь 100 хувь хөнгөлөлттэй.

Хамрах хүрээний болон үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.skymedia.mn цахим хуудас болон хэрэглэгчийн үйлчилгээний 7676-9000 дугаарт холбогдон авна уу.
Одоо та юу гарч байгааг биш харин хүссэн зүйлээ хэзээ ч үзэх боломжтой боллоо.

PLAY сэтгүүлийн 8-р сарын дугаарыг татаж авах бол ЭНД ДАРЖ татаж авна уу!

PLAY сэтгүүлийн 9-р сарын дугаарыг татаж авах бол ЭНД ДАРЖ татаж авна уу!

PLAY сэтгүүлийн 10-р сарын дугаарыг татаж авах бол ЭНД ДАРЖ татаж авна уу!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *