Бидний уураг тархи хийгээд зан байдлыг гэмтээж байдаг 7 зүйл

1

Хүний сэтгэл санаа, зан байдалд нөлөөлдөг олон зүйл байдаг. Үүнд хувь хүний өөрийн чиг хандлагаас эхлээд гадаад хүчин зүйлс болох хоол хүнс, үйл явдал гээд олон зүйл орно. Эрүүл саруул тархитай, эерэг тайван ааш зантай байхын тулд доор дурдсан амьдралын сөрөг хүчин зүйлсийг үгүй болгож, түүнээс татгалзах хэрэгтэй юм байна. Эдгээр зүйлс нь бидний зан байдал цаашлаад уураг тархинд сөргөөр нөлөөлж байдаг ажээ.

1. Элсэн чихэр

Эрүүл тархитай байхын тулд нэн тэргүүнд зайлсхийх ёстой зүйл бол элсэн чихэр юм. Боловсруулсан элсэн чихэр нь оюун санааны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. Юуны түрүүнд элсэн чихэр нь тархин дахь өсөлтийн гол дааврын идэвхийг дарангуйлдаг. Энэ дааврын хэмжээ багатай хүмүүс депресстэй байдаг. Хоёрдугаарт, элсэн чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь бидний биед олон тооны химийн урвалуудыг өдөөж, бие махбодийг бүхэлд нь хамарсан архаг үрэвслийг үүсгэдэг. Цаг хугацааны явцад энэхүү үрэвсэл нь дархлалын системийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, тархинд хоосрол үүсгэдэг.Бидний уураг тархи хийгээд зан байдлыг гэмтээж байдаг 7 зүйл 1

2. Үр тариа

Үр тариа идэх нь бидний уураг тархинд янз бүрээр нөлөөлдөг. Боловсруулсан элсэн чихэртэй адил үр тариа нь биед үрэвсэл үүсгэж болдог ба энэ нь тархинд нөлөөлдөг. Глютен, лектин зэрэг үр тарианы уургууд нь ходоод гэдсэнд сөргөөр нөлөөлөх талтайн дээр нь энэ нь тархинд нөлөөлдөг байна.Бидний уураг тархи хийгээд зан байдлыг гэмтээж байдаг 7 зүйл 7

3. Хиймэл амт оруулагчид

Хиймэл амт оруулагчид нь зан байдлыг сүйтгэдэг. Хүмүүст зан байдлын эмгэг үүсгэдэг аспартамын нөлөөг судалсан судалгаагаар аспартам хэрэглэгчдийн хувьд ноцтой шинж тэмдгүүд ихээр нэмэгддэг болох нь тогтоогдсон. Аспартамын 50% нь салангид амино хүчил фенилаланин бөгөөд энэ нь шууд тархинд очиж, серотонины түвшинг цөлмөдөг. Серотонин бага байх нь зан байдлын янз бүрийн эмгэг үүсэхэд хүргэдэг.Бидний уураг тархи хийгээд зан байдлыг гэмтээж байдаг 7 зүйл 2

4. Глутамат натри

Глутамат натри буюу MSG нь боловсруулсан амт нэмэгдүүлэгч юм. Энэхүү амтлагчийг олон төрлийн хоол хүнс, шөл, боловсруулсан мах, ази хоол, хөлдөөсөн хүнсэнд хийдэг. Тархи болон биеийн дааврын системд нөлөөлдөг энэ бодисыг хүнсэнд агуулагдаж байгаа эсэхийг тогтоох нь зарим үед хэцүү байдаг. Учир нь глутамын хүчил, глутамат, бүтэцтэй уураг, натурал амтлагч, задалсан хөрөнгөний уураг, задалсан эрдэнэшиш зэрэг янз бүрийн нэрэн доор нуугдсан байдаг.Бидний уураг тархи хийгээд зан байдлыг гэмтээж байдаг 7 зүйл 3

5. Хортой гэр ахуйн бүтээгдэхүүнүүд

Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнд химийн бодис түгээмэл ашиглагддаг. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн олонхид химийн бодис агуулагддаг. Хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдэд ашигладаг 82,000 орцуудын 1/8 нь аж үйлдвэрийн химийн бодисууд байдаг ба тэдгээрийн олонх нь даавар болон зан байдлын эмгэг үүсгэдэг болох нь тогтоогдсон.Бидний уураг тархи хийгээд зан байдлыг гэмтээж байдаг 7 зүйл 4

6. Хүнд металлууд

Архаг хүнд металлын хордуулах чанар нь тархинд асуудал үүсгэдэг хүчин зүйлсийн нэг. Хүнд металл нь хурц болон архаг гэсэн хоёр төрлийн хордуулах чанартай. Хүнд металл нь депресс, уур хилэн, архаг ядаргаа, тархины сульдаа гэх мэт архаг нөхцлүүдийг үүсгээд зогсохгүй зан байдал болон тархины бараг бүх эмгэгтэй холбогддог. Хүнд металлын архаг хордуулах чанарын оношлогддоггүйн нэг шалтгаан нь хурц хордлого үүсгэдэггүйтэй нь холбоотой. Хүнд металлын хор нь цусаар дамжин яс, өөх, тархи гэх мэт биеийн эд эсүүдэд уусдаг байна. Тиймээс цусны шинжилгээгээр хэвийн гарах нь бий.Бидний уураг тархи хийгээд зан байдлыг гэмтээж байдаг 7 зүйл 5

7. Хоол боловсруулах эрхтний архаг халдварууд

Эрүүл тархитай байхын тулд хоол боловсруулах эрхтэн эрүүл байх ёстой. Хоол боловсруулах эрхтэн бол хоёр дахь тархи гэсэн үг бөгөөд энд бидний бие дэх серотонины 95% нь энд байрладаг. Мөөгөнцөр, бактер, ферментийн халдварын үндэс нь хоол боловсруулах эрхтэн болон тархинд хоосрол үүсгэдэг. Олонх зан байдал болон тархины эмгэгүүд нь эрүүл бус хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой.Бидний уураг тархи хийгээд зан байдлыг гэмтээж байдаг 7 зүйл 6

1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/12 at 16:12

    линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны дээрхи линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор танд 10 доллар өгөгдөнө. Ингэсээр 300 долларт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно. Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдахыг анхаарна уу?

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com:3000/69017/ © XopoM News

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *