Найман Шарга-ын түүх хийгээд тэнгэрлэг эрс

0

Найман Шарга-ын түүх хийгээд тэнгэрлэг эрс

Талын нүүдэлчин овог аймгуудын тэмцэл туйлдаа хүрч ах дүү, амраг садны дунд ч тэр, харь цусны холын овгуудын дунд ч тэр үзэн ядахын хилэн дүрэлзэж газар нутаг, эрх мэдлийн төлөө эрсдэн дайтаж байлаа. Энэхүү бэрх цагийн салхи Тэмүүжин хөвгүүнийг ч тойролгүй дайран гарчээ. Сайн эцгийн атгасан гартаа зангидаж асан улс иргэд нь сарниж, албат олон нь Тайчуудыг даган одсон тэр үеэс үгүйрэл хагацлын зовлон үзсэн түүнд ах дүү ураг удмынхных нь амсуулсан зовлон зүрхэнд нь тэмцлийн галыг нэгэнт асаажээ. Ийнхүү Монголын аугаа их хөлгөн судар Нууц товчооноо түүний бага насны зүдэргээнт амьдралыг бийрийн шатлалаар сүвэлсэн бол түүний тэмцлийн их гараа Найман шаргын эрлээс эхэлсэн байдаг. Эрхэм андын түшиг, их үйлсийн эхлэл тал хөндий, уул хад, нүх хонгил бүхнээс отсон аюул найман шаргаар дамжиж хувь заяаны төөрөг мөнх тэнгэрийн зараалаар хэрэгжсэн нь энэ гэхэд үл хилсдэх билээ.Тарчиг ядуу, өлмөн зөлмөн байдлаар өнгөрөөсөн он жилүүдийг ардаа орхих аядан бөгөөд ухаан тэгширч яваа хөвгүүдээ сурган залж, алс хэтийн замыг нь тэгшилж явсан Өүлэн эхийн голыг харлуулж гэгээн цагаан өдрөөр сэтэрт найман шарга морийг нь туун одсон тэдгээр дээрэмчид Тэмүүжинг дэндүү их басч байсан нь илэрхий. Хөх чонын удам чоно л болдгийг мөнх тэнгэр хийгээд сүлд сахиус нь мэдэж байснаас усан толгойт, улаан голт тэд яахин мэдэх билээ. Тиймдээ ч тэд он удалгүй боол нь болж хөрст дэлхийг эргүүлэх хөлөг морьдынх нь туурайнд тоос болон сарнисан буйза. Тэмүүжин найман шаргаа мөрдөж яваад наран ургахын цагт их адууны захад гүү сааж суугаа идэр хөвгүүнтэй учирч найман шаргынхаа араас мөрдөв. Тэд найман шаргаа туугаад буцах замд нэхүүлүүд ойртон иржээ. Гэтэл Боорчи “Чи над сумаа ац, би харвалдъя” хэмээвэл Тэмүүжин “Миний өмнөөс чи эрсдүүзэй, би харвъя” хэмээн нэхүүлүүдийн тэргүүнийг харваж унагаснаар тэдний зам чөлөөтэй болов. Энэ нь хэн хэнээ хүндэтгэх хийгээд Монгол эрийн хүн чанарын илэрхийлсэн сэтгэлийн үгс байв. Тэднийг ирэхэд хүүгээ алдав хэмээн шаналж суусан эцэг нь хоёр хүү минь үүнээс хойш хагацашгүй нөхөрлөж яв хэмээсэн нь хоёр андын орчлонг эзэгнэх зам мөрийг тэгшилж өгчээ. Yүгээр хоёр их хөлөг баатрын орчлонг эзэгнэх замнал эхэлсэн байдаг. Эзэн Чингисийн анхны анд энэ хүн бол Аруладын Наху баяны хөвүүн хөлөг баатар Боорчи байсан юм. Сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй явсан үеэс нь тэрээр Тэмүүжиний есөн өрлөг, ерөнхий таван мянгатны тэргүүн түмний түшиг /ноён/ төрийн их сайд байсан юм. Монголын нууц товчоо их хөлгөн судрын гогцоо үйлдэл хэмээн хэлж болохуйц Найман шарга хийгээд Боорчи Тэмүүжин хоёрын учирсан бүлгийн тухай өгүүлэхэд ийм буюу.

Эв эеийн билэгдэл Эзэн Чингисийн Найман Шарга

Анд бололцъё

[right]Г.Ундрал.[/right]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/01/14 at 15:19

    Iim aguu tuuhtei uls ene delhiid baihgu bilee. Chinggis haanii ariun tsus bidnii sudsaar bainga yavj bga tiimees bid neg negteigee evtei aguu tuuhee dahin sergeetsgeey!!! Minii mongol uurd mandana badrah bolno!!!

  2. Batjin

    2011/01/15 at 05:20

    Баярлалаа. Их сайхан найруулан бичиж, иш татсан байна.

  3. j_agaa

    2011/01/17 at 15:05

    Ene yag yunii reclam be? Bas l [b]ARHINII [/b]reclam uu? End tend ochood shagnal avlaa l gene dandaa [b]arhi [/b]ni avtsan bh yum daa

  4. Donjman

    2011/01/20 at 11:30

    :-D :-D

  5. Зочин

    2011/01/24 at 14:04

    ene chn nom yumuu ali eswel nogoo l arxi piwo uu? yu ni medegdexgui xachin yum xiixiin sdakuud

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *