MY PHONE, АЛС ХОЛЫН ТЭРТЭЭГЭЭС АМАРХАН МЭНДЧИЛЭХ МЕССЕЖ YЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛЛОО

0

MY PHONE, АЛС ХОЛЫН ТЭРТЭЭГЭЭС АМАРХАН МЭНДЧИЛЭХ МЕССЕЖ YЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛЛОО

Дэлхийн хаанаас Юнителийн сүлжээгээр холбогддог My Phone интернэтэд суурилсан ярианы үйлчилгээ нь эх дэлхийн өнцөг булан бүрд суугаа монголчууддаа хамгийн чанартай, хамгийн хямд олон улсын яриаг санал болгодог билээ. Уг үйлчилгээний давуу тал нь компьютер юмуу гар утсандаа суулгасан тусгай программын тусламжтайгаар интернэтээр дамжуулан өөрийн дугаараас дуудлага хийх, хүлээн авах боломжтой.
Тэгвэл Монгол хүн бүрийн эрхэм сайхан баяр Цагаан сарыг тохиолдуулан My Phone цоо шинэ МЕССЕЖ үйлчилгээгээр нийт монголчууддаа бэлэг барьж байна. Одоо та хаанаас ч хүссэн үедээ цаг алдалгүй хамгийн хямд тарифаар гэр бүл, найз нөхөд, хамт олон уруугаа яг эх орондоо байгаа мэт яаран хуваалцах нандин үгсээ мессежээр илгээх боломжтой боллоо.IP phone буюу интернэтэд суурилсан ярианы дугаараас үүрэн холбооны утасруу мессеж бичих үйлчилгээг Монголдоо анх удаа ЮНИТЕЛ корпораци нэвтрүүлж байгаа нь энэ бөгөөд тус корпораци MyPhone үйлчилгээг ч мөн анх удаа албан ёсоор нэвтрүүлж байсан билээ.

Сар шинийн баяр ойртож харьд суугаа Монголчуудаас үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөддөө мэндчилгээ илгээх хэрэгцээ их байгааг харгалзан MyPhone-ий бүх хэрэглэгчдээ 50 мессежний эрхийг бэлэглэж байна. Та амжиж дотны хүндээ болон өөртөө шинэ дугаар аваарай.

ГАЙХАЛТАЙ ШИЙДЛИЙГ ГАГЦХYY ТАНД ЗОРИУЛАВ.
[right]Утас: 1414, 328888
www.unitel.mn
http://www.myphone.mn
[/right]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Donjman

    2011/01/20 at 11:24

    utasnii dugaar bichsenees mail hayg tavihgvide

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *