Ажил амьдралын зохистой тэнцвэрийг олох 6 зөвлөгөө

0

Бизнесийнхээ хэтийн төлөвийг бодоод ажлынхаа байрыг орхимооргүй байгаа ч гэр бүл, найз нөхөддөө зарцуулах цагийг ч бас хумсалмааргүй байгаа хэн бүхэнд энэхүү зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Өнөөгийн зав чөлөөгүй нийгэмд ажил амьдралын зөв зохистой тэнцвэрийг олох гэдэг маш чухал шийдвэрлэх асуудлын нэг нь энэ болоод байна. Мөн дэлхий ертөнцөд бүтээлч байдалд саад болох олон анхаарал сарниулах зүйлс байгаа нь дээрх тэнцвэрийн төвийг олоход бэрхшээл учруулж байна.

Ажил амьдралын зохистой тэнцвэрийг олох 6 зөвлөгөө 1

1. Өөртөө
Өөрийгөө анхаарч халамжлахаас бүх зүйл эхэлнэ. Энэ нь хангалттай нойр, дасгал сургууль, хүнс тэжээлийг авна гэсэн үг юм.

2. Цаг хугацаа
Ажил амьдралынхаа аль алиных нь хувьд хамгийн чухал бөгөөд хойшлуулшгүй зорилгуудыг ялгаж салган урт хугацааны болон хэдхэн цагийн дотор гүйцэлдүүлж болохуйц гэх мэтээр төлөвлөгөө гарган зорилгодоо хүр.

3. Стресс
Илүү олон хүмүүс, илүү их дуу чимээ, илүү их саад болох зүйлс биднийг ямар ч дарамттай нөхцөлд илүү тайван бөгөөд тохь тухтай ажилладаг болохыг шаардаж байдаг. Олон ажлыг зэрэг амжуулах гэх нь стресст ороход хүргэдэг бол тодорхой хугацаанд нэг ажилд төвлөрөх нь стрессийг багасгадаг.

4. Өөрчлөлт
Бид үргэлжид шинэ арга барилд суралцаж, мөн хуучин арга барилдаа дадаж байдаг. Идэвхтэй өөрчлөлтийн менежмент нь тогтмол цагийн төвлөрсөн хичээл зүтгэлийг өөртөө агуулдаг учир таныг сандралд оруулахгүй.

5. Технологи
Технологид уруу татагдах бус технологийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Төхөөрөмжүүдийнхээ боол болохгүй байхыг хичээ.

6. Амралт
Завсарлага бол зайлшгүй байх ёстой зүйл. Гайхмаар нь нэг адилхан амралтууд нь хэдий хөгжилтэй байсан ч нэг хэвийн байдалд хөтөлдөг. Тиймээс гэр бүл, найз нөхөдтэйгээ шинэ зүйлийг туршиж, таатай бүсээсээ гарч сурах хэрэгтэй.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *