Сагсан бөмбөгийн багийнханд барьсан гэнэтийн бэлэг

0

Сагсан бөмбөгийн багийнханд барьсан гэнэтийн бэлэгТуркийн мэргэжлийн сагсан бөмбөгийн Анадолу Эфес /Anadolu Efes/ багийн шүтэн бишрэгчид хайртай багийнхаа тоглогчдод гайхалтай гэнэтийн бэлэг барьжээ. Тоглогчид эхлээд өөрсдийгөө сонгодог хөгжмийн тоглолтонд уригдсан гэж бодож байв. Товч танилцуулгын дараа оркестр Думан /Duman/ хамтлагийн Сенден Даха Гузел /Senden Daha Guzel/ хэмээх хит дууг тоглож эхэлтэл үзэгчдийн дундаас хэн нэгэн нь босон дууг дуулж эхэлжээ. Гэтэл нөгөө талаас бас дахин хэсэг хүмүүс босон дуулж, эцэст нь танхимд байсан хүмүүс бүгд Анадолу Эфесийн тоглогчдод зориулан Сенден Даха Гузел дууг дуулахдаа толгой дээрээ багийн эмблем бүхий ороолт барьж байсны дээр ар талд багийн далбаа бууж ирсэн байна. Үнэхээр гайхалтай гэнэтийн бэлэг болжээ. Дашрамд дурдахад 2013 оны байдлаар Анадолу Эфес баг Туркийн сагсан бөмбөгийн лигийн түүхэн дэх хамгийн амжилттай баг болжээ.

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *