Дани эхчүүд хүүхдээ гадаа гудамжинд унтуулах сонирхолтой байдаг нь ийм шалтгаантай ажээ…

0

Орчин цагт интернэт сүлжээгээр дэлхий дахины сонин хачин зүйл хялбархан түгэх болсон билээ. Энэ удаад уншигч танд Дани эхчүүд гудамжинд хүүхдээ унтуулах сонирхолтой байдаг нь ямар шалтгаантай байдаг тухай хүргэхээр бэлдлээ.

Анх Дани улсад амьдардаг нэгэн ээж анх энэ тухай бичлэгийг интернэтэд нийтэлжээ

© annieineventyrland / Instagram, © annieineventyrland / Instagram

Өдгөө 4 хүүхдийн эх АНУ-ын иргэн Анни Самплес 3 жилийн өмнө Дани улсад гэр бүлээрээ ажиллахаар иржээ. Ийнхүү тус улсад эхчүүд хүүхдүүдээ гудамжинд унтуулах сонирхолтой байдаг нь түүний анхаарлыг ихэд татсан аж.

 

Дани эхчүүд болон хүүхэд асрагч нар хүүхдийг гадаа гудамжинд унтуулдаг

© annieineventyrland / Instagram, © annieineventyrland / TikTok

Тэрээр интернэтэд оруулсан бичлэгээ “Denmark: where babies sleep alone” буюу “Хүүхэд гадна ганцаараа унтдаг орон: Дани улс” гэх тайлбартай оруулжээ. Тэрээр тус бичлэгтээ цэвэр агаар хүүхдийг гүн нойрсоход тусалдаг бөгөөд цаг агаарт тохируулан хүүхдийг зохистой хувцаслаж өвдөхөөс бүрэн сэргийлдэг гэжээ.

Мөн тэрээр эцэг, эхчүүд хүүхдээ гудамжинд орхиод дэлгүүр хэсэх, кафе орох зэрэг бусад ажлаа амжуулах нь хэвийн үзэгдэл хэмээн дурджээ. Гэхдээ хүүхдийн тэрэг нь камертай тул эцэг, эх нь хүссэн газраасаа хүүхдээ харж, ажиглах боломжтой байдаг аж.

© annieineventyrland / TikTok, © annieineventyrland / TikTok

Гадуур явахдаа гудамжинд хүүхдийг унтуулахаас гадна өдрийн цагаар гэрийнхээ гадна ч хүүхдээ гаргаж унтуулах нь тун түгээмэл.

 

Хүүхдээ гадаа унтуулж орхих нь аюултайд тооцогддоггүй

© annieineventyrland / TikTok

Тус улсад дээрх явдал тун түгээмэл байдаг тул томоохон худалдааны газрууд, цэнгэлдэх хүрээлэнд хүүхдийн тэргэнцэр байрлуулах зогсоол хүртэл хийгдсэн байдаг байна. Хэн нэгний хүүхдийн өмнөөс хариуцлага хүлээх хүсэлтэй хүн мэдээж тус улсад үгүй тул хүүхэд барьцаалагдах магадлал маш бага байдаг ажээ.

© annieineventyrland / TikTok

2022 оны судалгаагаар Дани улс нь хамгийн аюулгүй орнуудын жагсаалтад 4-р байранд орсон бөгөөд тус улсад 8-9 насны хүүхдүүд ганцаараа нийтээр тээврийн хэрэгслээр аялах явдал ч түгээмэл байдаг аж.

 

Даниас өөр орнуудад ч хүүхдийг гадаа унтуулах явдал бий

Дани улсаас гадна Скандинавын хойгийн бусад орнуудад ч хүүхдийг гадаа унтуулах явдал түгээмэл байдаг ажээ. Тус бүс нутагт өвлийн улиралд хасах хэмтэй болсон ч хүүхдүүдийг гадна унтуулж, цаг уурт дасгаж байдаг байна.

© annieineventyrland / TikTok, © annieineventyrland / Instagram

Анх энэ тухай бичлэг нийтэлсэн Анни Самплес мөн хүүхдийг гадна агаарт унтуулах нь хүүхдийн дархлааны тогтолцоог дэмжиж байдаг гэжээ.

 

Интернэт хэрэглэгчид тус бичлэгийг үзээд олон төрлийн сэтгэгдлээ илэрхийлсээр байна

© annieineventyrland / TikTok

Тус бичлэгийн сэтгэгдэл хэсэгт, “Аюулгүй оронд амьдрахын ач тус ийм байдаг байх нь”, “АНУ-д хүүхэд байтугай, захиалсан бараагаа ч хаалганы гадна жаахан удаахад алга болдог”, “Манай улсад хүүхдийг ингэж орхивол хуулийн хариуцлага хүлээнэ” гэх мэтчилэн өөрсдийн үзэл бодлоо бичиж үлдээжээ.

© annieineventyrland / Instagram
6
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *