
Байр, байшингийн засвар хийнэ гэхээр хүмүүс багахан өөрчлөлт л хийнэ гэж ойлгодог. Бидний ихэнхийнх нь хувьд засвар – ханын цаас сольж, тавилгын байрлалаа бага зэрэг өөрчлөх л зүйл. Гэхдээ зарим нэг бүтээлч хүмүүс үүгээр зогсохыг хүссэнгүй. Тэд иж бүрэн өөрчлөлт хийхийн тулд бүх хүч чадал, ур ухаанаа дaйчилж байна. Тийм ч учраас засварын дараа эрс өөрчлөлт нүдэн дээр ил харагдана. Тэдний ажлын үр дүнг өөрийн нүдээр хармаар байна уу? Та үүнийг хараад тэсгэл алдан засварын ажилдаа ханцуй шамлан орох болов уу.
Хүч, ухаан, цаг багагүй зарсан нь тодорхой тийм л засварын жишээнүүдийг дор цуглуулав. Магадгүй та аль нэгийг нь санаа болгон авч ойрын ирээдүйд амьдралдаа хэрэгжүүлэхийг ч үгүйсгэхгүй юм.
Тэд байшинг зассан биш харин дахин шинээр барьсан юм шиг л харагдаж байна

Нэг л байшин гэхэд итгэмээргүй. Уг барилгыг илүү орон зайтай, сүртэй харагдуулахын тулд барилагчид их хүч хөдөлмөр заржээ.
Хэтэрхий даруухан байсан байшин танигдахгүй болтлоо өөрчлөгджээ

Өмнө нь болон дараа нь

Амралтын тав тухтай бас дэндүү орчин үеийн өрөө

Дээд зэргийн тухтай болжээ

Модон өрөө нь тансаг зэрэглэлийн угаалгын өрөө болон өөрчлөгджээ

Том барилгын ажил

Гайхалтай санаа бөгөөд амжилттай хэрэгжилт

Шарилж, чулуунаас өөр юу ч үгүй байсан хашааны нэг буланг тохижуулах гайхалтай санааны нэгэн хувилбар.
Царай муутай байшин жинхэнэ ордон болон хувирчээ

Загварлаг гал тогоо

Энэ өрөөнд ямар их тэсвэр тэвчээр, хөдөлмөр зарцуулсан бол?

Хүүхдийн өрөөнд хийсэн засвар

Одоо хүүхдийн өрөөнд тав тухтай ажлын булан бий болсон. Хүүхэд ийм өрөөтэй болсондоо их баяртай байсан болов уу?
Тэс өөр байшин харагдаж байна

Боломжгүй мэт. Гэхдээ энэ бол бодит өөрчлөлт шүү

Гал тогоо илүү саруулхан бас илүү их зайтай болсон харагдана

Ийм цасан цагаан гал тогоонд хоол хийж заваартуулах хайран санагдана. Юу дуртайгаа хийж ид, хамгийн гол нь ариун цэвэр л сайн сахиж үзээрэй.
Энэ засварыг эхлүүлэхээс өмнө юу ч үлдээлгүй сайтар төлөвлөж боджээ

Гэрийн эзэд амралтын сайхан бүстэй болж чаджээ. Бодвол үдэш аяга кофе эсвэл цайгаа ууж тухлан суугаад одод ширтэж жаргадаг байх даа.
1910 оны байшинг засаж дуусгалаа









Dsuren Munkhzaya
2022/12/19 at 14:46
Гайхалтай өөр болгож чадсан байна шүү.Амжилт