Тайваньд яагаад бие засах өрөө болон бусад өрөөний хооронд шилэн хана байдаг вэ?

0

Ариун цэврийн өрөөнд сууж байхдаа сайхан байгаль харах – үүнээс илүү зүйл үгүй. Гэхдээ зочид буудлын суултуур дээр сууж байхдаа гэр бүлийнхнийгээ харж болно гэхээр л…

Мөн гэр бүлийнхэн тань ч гэсэн таны зорьсон зүйл хэрэг ёсоор болж байгаа эсэхийг тайван харах боломжтой. Хачин байна уу? Тийм ээ. Гэхдээ Тайваньд бол энгийн үзэгдэл. Ер нь бүхэлдээ Азид энгийн зүйл. Жирийн өрөө болон ариун цэврийн өрөөний хана шилэн байх нь энд ердийн л хэрэг. Юун хувийн орон зай, хил хязгаар… Эдгээр улсуудын бие засах соёл өөр болохоор л энэ нь энгийн үзэгдэл байгаа юм.

yandex.net

Шилэн хана нь чухам шүршүүрт биш бие засах өрөөнд л байгаа юм шүү. Залуу хосууд шүршүүрийн өрөөний хана л шилэн байвал зохилтой гэж бодож байгаа байх: хайртай хүнийхээ биеэр ус хэрхэн урсаж байгааг харан хэвтэнэ. Үнэндээ энд бүх зүйл өөр.

pikabu.ru

Эрт дээр үеэсээ хүн бие засаж байхдаа сул дорой болдог гэж үздэг байж. Нэн эртний үед хүн бие засаж байхдаа араатан амьтны хоол болох нь амархан. Харин хажууд нь хэн нэгэн манаад зогсож байвал нөгөө хүн ч хэрэгцээгээ тайван гүйцэтгэнэ, араатны хоол ч болохгүй. Ер нь бие засах соёл хоёр янз байдаг гэж үздэг.

laowai.ru

Нэг нь барууны нийгэмд үүсэн бий болжээ – ганцаараа хэрэгцээгээ тайван хангах буйдхан газар олно. Тийм учраас барууны орнуудад бүрэлзсэн шилэн хаалт ч хангалтгүй санагддаг. Нийтийн бие засах газар хэн нэгэн хүндээр хэрэгцээгээ хангаж байвал тийшээ бүр шагайх ч хэрэггүй гэж үзэцгээдэг.

Харин Азид бол өөр – тэнд хүмүүс бөөгнөрч, бие биенээ харж нийгэмшдэг. Тийм ч учраас Хятадад хаалтгүй нийтийн бие засах газар нэг хэсэг байдаг байлаа. Эсвэл хаалт нь маш жижигхэн, ямар нэгэн хэмжээгээр л хаахаар. Хятадын хөдөө тосгонуудад гадаа дэмий ярилцахын оронд бие засах газар орж харилцах нь элбэг.

yandex.net

Тиймээс шилэн хананд гайхаад байх зүйл үнэндээ алга даа. Ойр дотнын хүнээ хараанаасаа алдахгүй, тэднийг хэрэгцээгээ хангаж байхад ганцаардахгүй. Гэр бүлийн цагийг цугтаа өнгөрөөх гэдгийг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ.

Тайваньд иймэрхүү бие засах өрөө хятадын соёлын нөлөөгөөр нэвтэрсэн гэхэд болно. Бүх бие засах газар шилэн ханатай гэж бодож болохгүй, европ загварынх зөндөө бий.

Уншигч та шилэн хааалттай бие засах өрөөний талаар ямар бодолтой байна вэ?

17
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/05/20 at 11:08

    муухай юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *