Биеийн үнэр арилгах натурал аргууд

1

Биеийн үнэр гэдэг бол олон хүний сэтгэлийг зовоож байдаг асуудлуудын нэг бөгөөд энэ сэдэв нь үнэхээр эмзэг бөгөөд тэр бүр хэлэлцэгдээд байдаггүй билээ. Хэдийгээр худалдаанд байгаа химийн болон хиймэл үнэртэй цацлаганууд нь биеийн үнэрийг түр зуур хянах боломж олгодог ч тэдгээр нь үндсэн шалтгааныг арилгаж чаддаггүй. Хэрвээ энэ таагүй асуудлыг шийдвэрлэх натурал арга замууд хайж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Эдгээр аргууд нь биеийн тааламжгүй үнэрийг арилгахад тус болох натурал аргууд юм. Биеэс сэтгэл зовмоор үнэр үнэртэх шалтгаануудыг тодруулж, түүнийг натурал аргаар өндөр үр дүнтэйгээр арилгах боломжтой болохыг энэ нийтлэлд өгүүлжээ.

Биеэс таагүй үнэр үнэртэх шалтгаанууд юу вэ?

Хүний бие нь үргэлжийн ажиллагаанд байдаг олон системүүдийн нэгдэл бөгөөд эдгээр системүүдийн үйл ажиллагааны дүнд хэрэггүй илүүдлүүд үргэлж гадагшилж байдаг. Хоол боловсруулах, хөлрөх, эд эсүүд шинэчлэгдэх гэх мэт. Биеэс үнэр гарах нь ихэвчлэн гадагшилсан илүүдлийг тогтмол цэвэрлэж, хувийн ариун цэвэр сахиагүйтэй холбоотой байдаг. Хөлс нь идэвхтэй бактериуд агуулж байдаг ба энэ нь арьсан дээр хатсанаар үнэр ялгаруулдаг.

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 1

Гэхдээ бие организмын системийн доголдлоос болж үнэр үүсэх нь ч бий.

Эмэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн сарын тэмдэг, стресс нь биеийн үнэрийг эрс өсгөх шалтгаан болдог.

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 2
Мөөгөнцөр гэх мэт исэх хэлбэрийн нөхцөл нь шар айраг шиг үнэр бий болоход нөлөөлдөг. Лондон дахь эзэн хааны коллежид хийсэн анагаах ухааны туршилтаар зарим хүмүүс ‘нөхөрсөг бактер’-ийн тэнцвэргүй байдлаас шалтгаалан үнэртэй байдгийг тогтоосон байна.

Гахай, үхрийн маханд байдаг амин хүчлийн нэгдэл нь ходоод гэдсэн үлдэгдэл үлдээдэг. Өөрөөр хэлбэл удаан шингэдэг гэсэн үг. Энэхүү үлдэгдлийг тусгай энзимүүд задалснаар энэ нь биеэс ялгадас болон гарахад бэлэн болдог. Харин энэ энзим хомс байх, эсвэл цаг тухайд нь ялгадсаа гадагшлуулахгүй байх нь биеэс таагүй үнэр үнэртэхэд хүргэдэг.

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 4
Өөр нэг чухал хүчин зүйл бол суганд байдаг хөлсний булчирхай юм. Хөлс ялгаруулалт нь биеийн эрүүл мэндийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй. Энэ нь нэг талаараа биеэс хорт бодис арьсаар дамжин гадагшилж байгаа хэрэг. Арьс бол бидний биеийн хамгийн том эрхтэн. Бид хөлс дарагч бодис хэрэглэх үед аюул өсдөг. Учир нь эдгээр бодис, шүршигчүүд хорт бодис гадагшлах ёстой арьсны нүх сүвийг бөглөдөг.

Асуудалтай тэмцэх

Хөнгөн цагаан агуулаагүй, натурал үнэр дарагч түрх

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 5
Янз бүрийн ургамлын болон кристал үнэр дарагчнууд нь бүрэн натурал бөгөөд биеийн үнэрийг бүрэн хянана гэсэн шошготой байдаг. Талст бүтэцтэй үнэр дарагчнуудад аммонийн квасцаар хийсэн байх нь түгээмэл. Аргонне үндэсний лабораторийн эрдэмтэд ‘натурал’ гэсэн үгний хэрэглээнд засгийн газрын дүрэм журмаар хяналт тавих нь зүйтэй гэж сануулж байгаа.
Олонх үнэр дарагчнууд нь хөлсний булчирхайн хөлс ялгаруулалтыг зогсоох зорилгоор хөнгөн цагаан агуулсан байдаг ба хөнгөн цагааныг мэдрэлийн системд нөлөөлж, хожим нь Альцгеймерийн өвчин гэх мэт эмгэгийг үүсгэдэг байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Суган дахь хөлсний булчирхай нь биеэс хорт бодисыг гадагшлуулах чухал үйл ажиллагааг хариуцдаг гэдгийг санаж, элдэв хөлс дарагч гэх мэт зүйлсээр түүнийг бөглөхгүй байхад анхаарах ёстой аж.

Тогтмол угаах

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 12
Маёо клиникийн зүгээс өгүүлснээр өдөрт дор хаяж нэг удаа усанд орж байх нь биеэс элдэв үнэр гарахад хүргэх бактерийн өсөлтийг хязгаарлахад тусална гэжээ. Усанд орох үедээ суга, хөл гэх мэт асуудалтай хэсгүүдээ маш сайн угаах хэрэгтэй аж. Мөн чийгтэй арьсан дээр бактери хурдан үрждэг учир сайтар хатааж, арчих нь чухал.

Цагаан цуугаар шүрших

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 6
Цагаан цууны институтээс цагаан цуу бол арьсан дээрх бактери болон мөөгөнцрийг устгадаг байгалийн антисептик гэж зарласан. Үнэртэй хэсгүүдэд цагаан цуу эсвэл алимны цуу цацаад дараа нь хуурай болтол нь арчих нь үнэрийг арилгахад ихээхэн тустай гэнэ.

Ногоон нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 3
Колумбын эрүүл мэндийн үйлчилгээний их сургуулиас мэдэгдсэнээр үр тариа, ургамлын нэмэлт болон хлорофиллын нэмэлт бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэхэд эдгээр нь байгалийн үнэр дарагч хэлбэрээр үйлчилж, сайхан үнэртэй байхад тусалдаг гэжээ.

Байгалийн утсаар хийсэн хувцас өмсөх

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 7
Маёо клиник торго, даавуу гэх мэт байгалийн утсаар хийсэн хувцас өмсөхийг зөвлөжээ. Тэдний хэлж буйгаар энэ төрлийн материал бүхий хувцас нь биед үнэр үүсгэдэг бактери үржих нөхцөл болсон чийгтэй арьсыг хуурай болгох, агаар сайн нэвтрүүлэх нөлөөтэй гэнэ.

Натурал ариутгагчаар арчих

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 8
Биеийн үнэртэй хэсгүүдээ цайны модны тос эсвэл шулмын шүүр /witch hazel/ ургамлын хандаар арчих. Колумбын эрүүл мэндийн үйлчилгээний их сургуулиас өгсөн мэдээллээр эдгээр нь байгалийн антисептик бөгөөд арьсны чийглэгийг тэнцвэржүүлэх давхар нөлөөтэй гэжээ.

Хоолны дэглэмээ өөрчлөх

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 9
Зарим төрлийн хоол, амтлагч нь арьсны нүх сүвээр дамжин таагүй үнэр ялгарах нөхцлийг бүрдүүлдэг. Сонгино, сармис болон кофейн агуулсан ундаанууд энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хамаардаг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарлах нь биеийн ерөнхий үнэрийг сайжруулахад тус болно.

Хорт бодисыг гадагшлуулах

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 10
Артишок, алим, нэрс, цангис, ногоон цай гэх мэт биеэс хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй хүнсний ногоонуудыг хэрэглэ. Саунд орох нь арьсаар хорт бодис, илүүдэл сайн гадагшлахад тусалдаг.

Хоол боловсруулах эрхтний эрүүл мэнд

Биеийн үнэрийг арилгах натурал аргууд 11
Хоол боловсруулах эрхтний эрүүл мэнд доголдох нь биеэс элдэв үнэр гарах нэг шалтгаан болдог. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *