1913-1915 онд Токио хотод хийгдсэн маш хуучны нэгэн бичлэгийг сэргээжээ. Одоогоос 100 гаруй жилийн өмнө уг хот ямар байсныг хамтдаа сонирхцгооё

0

Хуучны бичлэгүүдийг үзэж суухад тэр үеийн амьдрал зөвхөн хар-цагаан байж хүмүүс нь маш хурдан хөдөлдөг байгаа юу гэлтэй харагдана. Үүний шалтгаан нь тэр үеийн хальсны камерын нөхцөл боломж тийм байснаас гадна тэр цагаас хойш хөгжсөөр өнөөг хүрчээ. Орос залуу Денис Ширяев орчин үеийн дэвшилтэт технологийн ачаар хуучин бичлэгүүдийг сэргээж эхэлжээ. Өнгөтэй, дуутай бас чанартай бичлэгүүд болсон байна. Түүний хөдөлмөрийн ачаар эдгээр бичлэгүүд болон бидний хооронд бүхэл бүтэн зууны ялгаа байхгүй мэт санагдах ажээ.

Денис Ширяев 1913-1915 оны үеийн Японы амьдралыг харуулсан бичлэгийг сэргээж чадлаа

Денис Ширяев

Денис кадрын давтамжийг секундэд 60 хүртэл байхаар нэмэгдүүлсэн бөгөөд 4к өргөтгөлтэй болтол чанарыг нь сайжруулжээ. Дуу чимээг нь арилгаад, хальсны гэмтлийг зассан. Тусгай нейро-сүлжээний ачаар нүүр царайг илүү тодосгож өгсөн байна.

Хар-цагаан бичлэгийг өнгө оруулсан, гэхдээ өнгө нь түүхэн үетэй тохирохгүй байж болох талтайг Денис анхааруулжээ. Дууны зам ч гэсэн түүхэн мөчийг яг цав гаргаж чадаагүй гэж Денис өөрөө үзэж байгаа юм.

 

Денисийн ачаар энэ улс 100 жилийн тэртээ ямар харагдаж байсныг мэдэх боломжтой боллоо

Денис Ширяев

 

Жишээ нь: гудамжны худалдаачин

Денис Ширяев

 

Камер сонирхож байгаа хотын оршин суугчид

Денис Ширяев

 

 

Гадаа тоглож байгаа жаалууд

Денис Ширяев
Денис Ширяев
Денис Ширяев

 

Японы тэр үеийн амьдралын уур амьсгалыг бичлэгээс нь илүүтэй мэдрэх биз ээ

Энэ бол Денисийн цорын ганц уран бүтээл биш юм, тэрээр өөр олон хуучны бичлэгийг сэргээсэн нэгэн. Жишээ нь 1890-ээд оны үеийн Парис, 1896 оны Москва гэх мэт.

Денис цаашид ч гэсэн хуучин бичлэгүүдийг сэргээх төлөвлөгөөтэй байгаа тул түүний уран бүтээлийг тэсэн ядан хүлээж сууцгаая даа.

27
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Тулга Тулга

    Тулга Тулга

    2020/07/15 at 22:53

    Камер хараад сонирхож байгаа хүмүүсийн зургийг харлаа…. Гэтэл одоо тэд камерийг дэлхийд сонирхуулж байна

  2. Аниа

    2020/08/07 at 20:54

    Угаасаа царай муутай улс байж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *