Гайхалтай сонин зүйлд дуртай хүмүүст зориулсан 18 гэрэл зураг. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлээ харахад бэлэн үү?

4

Форрест Гампын ээж кинон дээрээ хүүдээ ийн хэлдэг: “Амьдрал яг л хайрцагтай чихрийн цуглуулга шиг, ямар шанзтай чихэр чамд таарахыг хэзээ ч хэлж мэдэхгүй”. Өнөөдрийн нийтлэлийн баатруудад үнэхээр амттай шанзтай чихэр таарчээ, тэд үнэхээр сонин содон зүйл олж харсан байна. Тэгээд бас гэрэл зураг ч дарж амжжээ.

Гайхалтай сонин зүйл олж харахын тулд заавал тив алгасаж аялах эсвэл агуй руу орж, уулын орой руу авирах ч шаардлага алга. Өдөр тутамдаа таарах жирийн эд зүйлийг л сайтар ажиглан харахад болно.

1. Номын тавиурын чимэг гэнэ, ээжийн маань eBay-ээс худалдаж авсан эд

© 7concussionssofar / reddit

 

2. Ухаалаг утасныхаа зайг сольж байгаад тагийг нь зурчихсан юм. Тэгээд будгийг нь бүхэлд нь арилгаад нэвт харагдах таг хийхээр шийдсэн. Сүүлдээ ажилдаа улайрч галзуурах дөхөв. Эцэст нь 1 цагийн дотор дуусгаж чадлаа. Үр дүн үнэхээр сайхан харагдаж байгаа биз?

© Takia_Gecko / reddit

 

3. Энэ бол Пуэрто-Рикогийн улаан дэнлүүний гудамж. Өөр этгээд зүйл юу ч байхгүй

© MonkeyMcBucks / reddit

Далайн яст мэлхий өндөгнөөсөө гараад сарны гэрлээр баримжаа авч далайн усандаа ордог юм. Хиймэл хурц гэрэл нь дөнгөж төрсөн яст мэлхийг төөрөгдүүлдэг. Тиймээс далайн эрэг орчмын хэд хэдэн гудамжийг ийн улаан өнгөөр гэрэлтүүлэх болжээ.

 

4. Модон Lego тоглоом

© CaravelClerihew / reddit

Lego компани урьд нь модон тоглоом хийж байсан түүхтэй. Агуулах шатсаны дараа (бүр хоёр ч тохиолдол бий) Lego тоглоомоо хуванцраар хийдэг болжээ.

 

5. Энэ гэрэл зургийг сансраас авсан юм шиг харагдаж байгаа биз? Гэхдээ онгоцоор нисэж байхдаа л дарсан зураг

© ericwagnerphoto / Instagram

Од харваж байгааг гэрэл зурагнаа буулгахын тулд Эрик Вагнер удаашруулсан горим дээр гэрэл зургаа хэд хэдэн удаа авчээ.

 

6. Япон дахь эдгээр бага оврын усан оргилуур нь замыг давстай усаар шүршдэг. Ингэснээр зам мөстөж халтиргаа үүсгэдэггүй ажээ

© TheWolvis / reddit

 

7. Өөрийн гараар өөр нэгэн ертөнцийг бий болгож болно. Тоглоомон хулганадаа зориулсан бяцхан гэрийг гэрийнхээ хананд гаргажээ

© aprillawrence / reddit

 

8. Ухаалаг утсанд суулгасан 3D нүүрний зураг, толгой эргүүлмээр байгаа биз?

Энэ нь жинхэнэ эсвэл хиймэл гэдэг талаар Reddit дээр багагүй маргаан үүсгээд байна. Зарим нэг хэрэглэгчид тус дэлгэцийн тохиргоог хийхэд утасны цэнэг нэг цаг ч хүрэхгүй дуусна гэж үзсэн бол зарим нэг нь орчин үеийн утас ингэж нарийвчлалтай гаргаж чадахгүй гэжээ. Та энэ талаар юу гэж бодож байна?

 

9. Эдгар Аллан По-гийн номын хажууд сийлсэн сийлбэр нь ном дотор юу агуулагдаж байгааг шууд харуулах мэт

© unsouppable / reddit

 

10. Бордер-лейстерийн хонинууд намайг бүр төөрөгдөлд оруулж орхисон. Та өөрөө хар л даа: хонь гэхээр хонь биш ч юм шиг, аварга том биетэй туулай гэвэл таарна.

© HellTabby / Twitter

 

11. Айова дэх жирийн нэгэн өвлийн өдөр

© iowahawkblog / Twitter

 

12. Панкейкийг хайруулын тавганд биш будаа агшаагчинд хийхээр ийм болдог юм байна


© GallowBoob / Twitter

 

13. 5 мянган метрийн өндөрт байрлах Перугийн уулс яг л уран зөгнөлт номонд гардаг дүр зураг шиг

© ObamasLoveChild / reddit

 

14. Энэ тахианы өд хээтэй юм

© nooyork / reddit

 

15. Манай хотын (Хонгконг) гүүрний замын хавтангуудын заримыг нь жижигхэн өрөө шиг “тохижуулжээ”

© CCheukKa / reddit

 

16. Мөөгнүүдийн өнгөний гайхалтай зохицолдлогоо

© Dodecahedron7 / reddit

 

17. Зөгий үржүүлэгч зөгийн үүрэндээ хүрээ тавихаа мартжээ, зөгийнүүд өөрсдөө юу урласныг та хар даа. Юта дахь Том Давст нуур.

© thatone-8-6 / reddit

 

18. Хүмүүс төмөр зам тавьсны дараа нуурын нэг хэсэг нь илүү их давсархаг байсан нь илт болж өнгөө өөрчилжээ

© thatone-8-6 / reddit

Таны сэтгэлийг ихээр хөдөлгөж байсан зүйлтэй та учирч байв уу? Бидэнтэй өөрийн түүхээ коммент хэсгээр хуваалцаарай.

28
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *