
Хэн ч хоцроход дургүй, гэхдээ зарим хүмүүс цагаа барьж чаддаггүй. Хэдийгээр байнга хоцрох нь муу зан чанар мэт боловч, үнэндээ үүнд давуу тал ч бас бий. Харвардын их сургуулийн хийсэн шинэ судалгаагаар, хоцрох нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй болохыг олж тогтоожээ.
Бидэнд хоцордог явдалтайгаа тэмцдэг хүмүүст зориулсан сайн мэдээ байна. Энэ бүхний дараа хоцрох нь тийм ч муу зуршил биш болохыг ойлгох биз ээ. Гэхдээ сайн гээд хоцроод байж болохгүй, ажил төрлөө алдана шүү!
Хоцордог хүмүүс стресстэй бага нүүр тулгардаг
Байнга хоцордог хүмүүс хоцордоггүй хүмүүстэй харьцуулахад бага үүрэг хариуцлага үүрдэг. Гэхдээ хоцрохын сайн тал гэвэл та илүү урт насална. Үүний учир шалтгааныг Харвардын Эрүүл мэндийн сургуулийн мэргэжилтнүүд тайлбарласан бөгөөд цаг барьдаггүй хүмүүс үргэлж цаг барьдаг хүмүүсийг бодвол, харьцангуй амар тайван амьдралтай байдаг гэнэ.
Байнга хоцордог хүмүүст эцсийн хугацаа эсвэл цаг хугацаанд баригдсанаас болж, ааш зан өөрчлөгдөх гэсэн зүйл байдаггүй бөгөөд үр дүнд нь тэд стресстэй бага нүүр тулгардаг байна. Харин үргэлж цагаа барьдаг, зарчимч хүмүүс илүү их стресстэй нүүр тулгардаг аж. Үр дүнд нь хоцордог хүмүүс стресстэй холбоотой эрүүл мэндийн асуудлууд, цусны өндөр даралт болон зүрх судасны өвчин тусах эрсдэл хамаагүй бага байдаг болохыг баталжээ.

Хоцордог хүмүүс аз жаргалтай байдаг
Хоцрох нь өөдрөг үзэл болон өөртөө маш их итгэлтэй байхтай харилцан хамааралтай. Тийм учраас цаг барьдаггүй хүмүүс ихэнхдээ даалгавар, ажил эсвэл өөр юуг ч байсан төлөвлөгөөнөөс хасдаг бөгөөд ямар нэгэн байдлаар хугацаанд нь багтаж, хийж амжуулах боломжтой гэж боддог байна. Хэдийгээр тэдний цаг төлөвлөлт үргэлж буруу байдаг ч, амьдралд өөдрөг үзлээр ханддаг учир, зарим үед их хугацаа зарцуулах нь ач тустай байдаг аж.
Харвардын их сургуулийн судалгаанаас үзэхэд, өөдрөг үзэлтэй хүмүүс амьдралын үргэлж гэгээлэг талыг олж хардаг учир бусдаас илүү аз жаргалтай байдаг гэж дүгнэжээ. Түүнчлэн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, амьдралд эерэг хандлагатай байх нь эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй, урт наслахад нөлөөлдөг бөгөөд өөдрөг үзэл зүрхийг өвчлөхөөс хамгаалах болон эргэлтийн системд сайн нөлөө үзүүлэх ач тустай байдаг байна.

Хоцордог хүмүүс ухаалаг байдаг
Хоцрох нь оюуны өндөр чадамжтай болохын илрэл юм. Сэтгэлзүйч Jeff Conte гэх эрхмийн хийсэн судалгаагаар, хоцордог хүмүүс нэг дор олон ажлыг хийж гүйцэтгэх хандлагатай байдаг бөгөөд энэ нь тэднийг ямар нэгэн сорилттой нүүр тулгарахад асуудлыг шийдэх гарц олох чадвартай болохыг илтгэж байгаа хэрэг аж.
Байнга хоцордог хүмүүс мөн үр дүнтэй, оновчтой шийдвэрийг богино хугацаанд гаргах чадвартай байдаг бөгөөд яагаад гэвэл, тэд үргэлж хөл дээрээ бат зогсож, эцсийн хугацаатай нүүр тулгардаг байна. Энэ нь тэднийг цагаа барьдаг хүмүүсээс илүү бүтээлч байхад нь тусалдаг гэнэ.

Хоцордог хүмүүс урт насалдаг
Дүгнэж хэлэхэд, үргэлж хоцордог хүмүүс стресстэй бага нүүр тулгардаг, тэд илүү аз жаргалтай байдаг, бас тэд ухаалаг. Энэ мэтчилэн амар тайван амьдардаг хүмүүс стрессээс үүдэлтэй өвчнөөс ангид байдаг бөгөөд хоцрох нь урт наслахад хүргэдэг томоохон хүчин зүйл болох нь харагдаж байна. Иймд та дараагийн удаа ямар нэгэн зүйлээс хоцорвол, өөрийгөө тэгтлээ буруутгах хэрэггүй.

Мэдээж хэрэг байнга хоцрох нь зөв зүйтэй зүйл биш, мөн үргэлж хоцордог хүмүүс энэ зуршлаа засах тал дээр анхаарах нь чухал юм. Гэхдээ хоцорлоо гээд буруудаад байх зүйл байхгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй.

Хоцрохын ач тусын талаар та юу гэж бодож байна? Бидэнтэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаарай.








MuGi Dagvadorj
2019/10/21 at 01:50
тэгээд Монголчууд урт насалдаггүйшд
Шүрэнцэцэг Жамьянперенлэй
2019/10/21 at 21:44
Yana bi hocroh mash durguishde turuled irchihsen baidag
Zewegee Burmaa
2019/10/23 at 05:47
Зочин
2019/10/24 at 14:36
hotsroh buduuleg uildel shuudee huleej baigaa humuusee doromjilj baigaa