Хүүхэд багачуудын идэх дуртай “Kinder Surprise” буюу өндгөн шоколадыг АНУ-д яагаад xориглосон бэ? Ийм учиртай гэж ёстой бодож байсангүй!

3

Улс орон бүрд өөрийн гэсэн хууль дүрэм болон уламжлал гэж бий. Аль нэг улсад хүлээн зөвшөөрөгдөж буй зүйлийг өөр нэг нь цээрлэж болно. Тухайлбал бидний өдөр тутам хэрэглэдэг жинсэн өмд, Кока-Кола ундаа болон Wi-Fi сүлжээ зэргийг Хойд Солонгост хориглосон байдаг.

bauerjulie / Instagram

“Kinder Surprise” бол үе үеийн хүүхдүүдийн дуртай амттан билээ. Энэ амттанг Michele Ferrero (Италийн Ferrero шоколадны компанийн эзэн) болон түүний туслах William Salice нар санаачлан хийж байжээ. Мөн тэд өндгөн шоколаданд тоглоом хийх санааг анх гаргаж ирсэн хүмүүс юм.

tasterella_cake_baku / Instagram

Энэ амттанг анх 1974 оноос эхлэн үйлдвэрлэсэн бөгөөд тэр үеэс хойш дэлхий даяар нийт 30 гаруй тэрбум өндгөн шоколадыг худалдаалжээ.

jmbergerson / Instagram

Дашрамд хэлэхэд, “Kinder Surprise” амттан зөвхөн хүүхдүүдийн дунд алдартай биш, насанд хүрэгчид хүртэл өндгөн шоколадны доторх тоглоомыг цуглуулдаг байна.

Гэсэн хэдий ч дэлхий дээр цорын ганц улсаас та энэ амттанг хайгаад олохгүй. Аль улсад энэ амттанг хориглодог вэ? Яагаад?

buka71 / Instagram

 

Яагаад “Kinder Surprise”-ийг АНУ-д хориглосон бэ?

1938 оноос хойш АНУ-д мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дагуу, найрлагандаа “ямар ч шим тэжээл агуулаагүй” бүх бүтээгдэхүүнийг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд борлуулах, худалдаалахыг хориглосон байдаг аж. Энэ амттан уг хууль дүрэмд харшилж байгаа юм. Яагаад гэвэл өндгөн шоколаданд байдаг тоглоомууд хүүхдүүдийн амь насанд эрсдэл үүсгэдэг байна: хүүхдүүд жижиг хэмжээтэй тоглоомыг залгих, амьсгал нь боогдох эсвэл зажлах гэх мэт тохиолдлууд их гардаг байна.

imangelka / Instagram

Мөн АНУ-ын хилээр хууль дүрэм зөрчиж, оруулж ирсэн нэг ширхэг өндгөн шоколад бүрд 2500 долларын торгууль оногдуулж байгаа юм байна.

d_dushenka / Instagram

Та энэ талаар юу гэж бодож байна? Энэ амттанг хориглох хэмжээний учир шалтгаан үнэхээр байгаа юу? Бидэнтэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаарай.  

79
ГайхмаарГайхмаар
24
ТэнэглэлТэнэглэл
19
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
13
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bolor Bolormaa

    Bolor Bolormaa

    2019/10/20 at 20:08

    Ёо хортой юм бх л гэж бодлоо ш дээ, манайх чинь бнга авдаг ш дээ

  2. Soho T.S.

    Soho T.S.

    2019/10/22 at 11:09

    Bolildoo. Horiglooguishdee

  3. А. Нямжаргал

    А. Нямжаргал

    2019/10/22 at 17:18

    Шинээ Лхамноржимаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *