Бүх л интернет даяар сенсаци тарьж, хүмүүсийг алмайруулж чадсан 15 хуурамч зураг (бодит үнэнийг нь мэдэж авцгаая!)

2

Олон хүн эдгээр зургийг хараад гайхан дуу алдсан байх. Эдгээр гайхамшигтай гэмээр зургууд маш богино хугацаанд интернэт сүлжээгээр тархсан бөгөөд олон сая гэнэн сэтгэлтэй хэрэглэгчдийг гайхшруулсан байж таарна. Гэтэл үнэн хэрэгтээ ер бусын зураг болгонд итгэж болохгүй бөгөөд зарим нэг нь ердийн л нэг фейк буюу хуурамч зүйл байх нь их. Танд одоо иймэрхүү зургуудыг танилцуулах бөгөөд эдгээр зураг нь бодит бус маш цэвэрхэн хийсэн хуурамч бүтээл төдий юм.

Цэцэрлэгт хүрээлэнгийн муур

fbcdn.net

Интернэт сүлжээнд муурны элдэв зураг маш их алдартай бөгөөд харин өвс ургамлыг яг ийм мууртай адилхан болгож засаж янзалсан зураг олон хүний анхаарлыг таталгүй л яахав. Гэвч үнэндээ ийм том ногоон муур гэж байхгүй бөгөөд үүнийг компьютер дээр Ричард Сондерс хэмээх сюрреалист-зураач хийсэн байна. Харин загвар нь түүний өөрийнх нь муур Толли гэнэ.

fbcdn.net

 

Устан үгүй болж буй эрвээхэйн төрөл

sarashakeel / instagram

Хүн байгалийг хайрлаж байна гэдэг сайхан зүйл бөгөөд энэхүү устаж байгаа эрвээхийн төрөл зүйлийн тухай постыг маш олон хүн үзсэн байна. Зөвхөн Фэсбүүкийн нэг постыг л гэхэд 76,000 хүн цааш хуваалцжээ. Үнэндээ энэ эрвээхий нь ховор амьтан боловч гэрэлтэж буй далавч нь хуурамч зүйл юм.

 

Мальдив дахь хөвөгч арлууд

redd.it

Хөвж яваа арлуудын тухай энэ зураг их алдаршсан байдаг. Гэтэл үнэндээ жинхэнэ арал хаашаа ч хөвөх аргагүй гэдгийг олон хүн мэддэггүй юм байна. Харин тэрхүү хөдөлж яваа мэт болгож буй сүүдэр нь ердөө л үүлний сүүдэр.

 

Гэнэт зогссон хуримын ажиллагаа

redd.it

Энэ алдартай зурганд олон янзын гунигтай, сэтгэл хөдөлмөөр түүхийг зохиосон байдаг. Хэн нэг нь хурим найр хийж байгаад гэнэт болиод дараа нь олон жилийн явцад мод замдаа таарах саадыг үл тоон ургасан гэх мэт. Мэдээж сэтгэл хөдлөм сонсогдож байгаа боловч иймэрхүү түүх нь бодит байдалтай огт нийцэхгүй билээ. Сандал болон модны орооцолдсон зураг нь жинхэнэ зураг боловч энэ нь хүний хүслээр хийгдсэн эд буюу инсталляц юм. Зохиогч нь Францын барималч, зураач Патрик Демазо бөгөөд тэрээр 2001 онд үүнийг хийсэн байна. Энэ арт бүтээлээ “Вивальдийн дөрвөн улирал” хэмээн нэрлэх ба мод нь дуу дуулж байгаа мэт гэнэ. Харин өмнө нь нотын тэмдэглэгээ бүхий самбар тавьсан байсан юм гэнэ лээ.

 

Жинхэнэ интровертийн унаа

fbcdn.net

Интернетэд “жинхэнэ интроверт нарт зориулсан трамвайн вагон” гэсэн зураг нилээд эрт гарч дэлгэрсэн байдаг. Энэ зураг тэр даруй алдаршсан бөгөөд олон хүн ийм зүйл үнэхээр байдаг гэж итгэжээ. Гэтэл энэ нь фотошопын мастер Александр Янссоны хийсэн ажил бөгөөд Шведийн Гетеборг хотын жолооч энэ нууцыг дэлгэсэн юм. Уг зураг дээрх вагон нь хамгийн энгийн трамвайн вагон бөгөөд түүний дугаар нь 731.

fbcdn.net

 

Сиднейн дээрх аймшигт хар үүлс

fbcdn.net

Сиднейн дээрх борооны хар үүлсийн давхарга бүхий зураг оны эхээр ихэд алдаршсан билээ. Гэтэл бодит байдал дээрээ энэ зураг нь хоёр хэсгээс бүрдэнэ. Фото зурагчин Руди Бласко 2017 онд Сиднейн панорам зургийг авсан бөгөөд нөгөө хэсэг нь фотостокоос авсан үүлний зураг юм.

 

Усанд туссан онгоц

elponzophoto / instagram

Боготын нэгэн зурагчин ихэд өвөрмөц зургууд авдаг бөгөөд тэр нь ч интернетэд ихэд алдаршин тардаг байна. Энэхүү онгоц бүхий зураг нь Reddit дээр их хэмжээний оноо авсан байдаг. Харамсалтай нь энэ зураг нь хуурамч зүйл бөгөөд онгоцны дүрс нь фотошопоор нэмсэн зүйл бөгөөд зурагчны бусад зурагтай харьцуулахад энэ нь ил болдог билээ.

 

Асар том Япон эрвээхий

etsystatic.com

Энэ алдартай зураг дээр асар том эрвээхий байна. Үнэндээ бол энэ нь маш сайн хийсэн тоглоом төдий л зүйл бөгөөд уг тоглоомыг бүтээгч нь Японы зураач Юми Окита юм.

 

Нугасан хошуутын үр төл

redd.it

Саяхан нугасан хошуутын үр төл хэмээх энэ зураг олныг шуугиулж, хайрыг нь татаж байсан билээ. Гэхдээ жинхэнэ нугасан хошуутын үр төл нь ийм биш байдаг гэнэ. Уг зурагт хуурамч үс зэрэг зүйлийг нааж тогтоосон тоглоомыг харуулсан юм байна.

Нугасан хошуутын үр төл ийм байдаг байна:

404content.com

 

Нэхмэлч Горилла

www.snopes.com

Ороолт нэхэж буй гориллатай зураг интернетээр хэдэн жилийн турш тэнүүчилж байна. Энэ зураг нь өөрийн гэсэн домогтой бөгөөд Пенни хэмээх горилла гарт нь нэхмэлийн утас зүү орооцолдсоны дараа өөрөө юм нэхэж сурсан юм гэнэ. Бодит амьдрал дээр ийм зүйл болоогүй нь ойлгомжтой. Энэ бол ердөө гартаа зураг хараад гайхан харж буй сармагчны фото билээ.

 

Төгс сар

redd.it

Энэ сарыг маш сайхан өнцгөөс авсан мэт харагдана. Гэхдээ иймэрхүү зургийг компьютер дээр хийсэн гэдэг нь илт бөгөөд хүмүүсийн хэлбэр ч гэсэн фотостокоос авсан зүйл юм.

 

Үхлээс хэдхэн секундын өмнө

imgur.com

Энэ аймшигт зураг бол жинхэнэ зураг биш. DesignCrowd хэмээх сайтын зарласан уралдаанд зориулж зураг засварлагч програмаар засаж өөрчилсөн зураг юм.

 

Эвдэрсэн салхин сэнс

Оны эхээр интернэт сүлжээнд орж ирсэн бичлэг: салхин сэнс эвдрэн тал тал тийш цацагдан байгаа аймшигт видеог маш олон хүн үзсэн байдаг. Ийм зүйл огт болоогүй бөгөөд уг видео нь бүтнээрээ компьютер дээр хийгдсэн зүйл юм. Уг видеог бүтээгч нь дизайнер, 3D зураач Трэвис Саттлер бөгөөд тэрээр анх энэ видеог өөрийн инстаграмд нийтэлжээ.

 

Гүүр

redd.it

Ракотцбрюке хэмээх энэхүү үлгэрийн гэмээр сайхан гүүр нь Германы Кромлау паркт байдаг нь үнэн боловч зураг дээр хэтрүүлсэн байдал нь харагддаг байна. Уг гүүр сайхан нь үнэн боловч нуурын өвс ургамал нь жирийн л өвс ургамал байх ба тэрхүү ер бусын өнгийг фотошопоор бий болгосон юм.

Жинхэнэ гүүр маань ингэж харагддаг байна:

simi.kyjovska / instagram

 

Зам дээрх нүх

redd.it

Reddit дээр Японы болон Румыны зам засварчдын ажил мэргэжлийн ялгааг харуулсан зураг маш их алдаршсан байдаг билээ. Гэхдээ Румыны оронд өөр ямар ч улс орныг орлуулж болох мэт. 2016 онд Японы Фукуока хотод зам эвдэрч түүнийг нь сэргээн босгох гэж замчид нь долоо хоног зарж байж авто замыг дахин ашиглаж эхэлсэн нь үнэн түүх юм. Харин түүнтэй харьцуулсан Румыны зураг дээрх нүх нь 25 жилийн турш яг л хэвээрээ байгааг, бүр жижиг чулуунууд нь хүртэл нэг л газраа байж байгааг харж болно. Үнэндээ бол энэ хоёр зургийн хооронд тун бага хугацаа өнгөрсөн бололтой.

29
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tengis Steve

    Tengis Steve

    2019/08/24 at 01:01

    Jagaa Amaraa Munkhuu Munkhuu

  2. Ж. Амаржаргал

    Ж. Амаржаргал

    2019/08/24 at 04:13

    ,Ж. Дэрмээ

  3. Nergui Zagd

    Nergui Zagd

    2019/08/24 at 09:01

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *