“Анфу гудамжны гүнж” буюу Шанхай хотын гудамжаар диснейн гүнж шиг хувцаслан алхдаг сонирхолтой нэгэн эмэгтэй

1

“Анфу гудамжны бяцхан гүнж” – Шанхайд амьдардаг энэ эмэгтэй 50 гарсан ч диснейн гүнж шиг хувцасладаг бөгөөд өөрийн дүүрэгтээ од болоод удаж байна. Тэрээр Лолита хэв маягийн хээнцэр даашинзаар өөрийгөө гоён алхах дуртай.

Лолита эсвэл гүнжийн хэв маягтай богино даашинз өмссөн Хятад эмэгтэйн анхны гэрэл зураг сошиал сүлжээнд хэдэн долоо хоногийн өмнө тавигдсанаас хойш олон нийтийн дунд багагүй шуугиан тариад байна. Түүнийг тэр даруйд нь “Анфу гудамжны бяцхан гүнж” гэж нэрлэх болжээ. Анфу гудамжаар гоёлоо өмсөн алхаж байгаатай нь таарч болно. Сошиал хэрэглэгчдийн нэг хэсэг нь түүнийг хараад шинэхэн цэнгэг агаар амьсгалах шиг боллоо гэх бол нөгөө хэсэг нь “галзуу эмгэн” ч гэж тодорхойлсон харагдана. Гэхдээ л бүгд түүнийг шохоорхож шинэ гэрэл зургаас хоцорчих вий гэж бодно. Ажиглаад байхад дандаа шинэ гоёл өмсдөг, бусад хүмүүс өөрийг нь элдвээр хэлж шүүмжилж байгааг үл тоон өөртөө итгэлтэй алхана. Энэ давтагдашгүй ганган даашинзны цаана сэтгэл хөдөлгөм түүх нуугдаж байгааг бүгд саяхан олж мэджээ: эмэгтэй үнэхээр өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч буй гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө Хятадын мэдээллийн агентлагууд тус эмэгтэйн талаар мэдээлэл хүргэжээ. Нэрийг нь зарлаагүй бөгөөд олон жилийн турш хүнд өвчнөө эмчлүүлж байгаа бөгөөд эмчилгээний гаж нөлөөнөөс болж бүх үс нь унаж, биеийн жин нь эрс нэмэгджээ. Цаг хугацаа өнгөрсөөр, түүний арьсанд гүн үрчлээ сууж эхэлсэн байна, нэг удаа толинд хараад өөрийгөө таниагүй юм гэдэг.

Сэтгэл гутралд орохын оронд эмэгтэй бага залуу насандаа ихэд дурлаж байсан Лолита загварын даашинзаа санажээ. Залуудаа өмсөх боломж олдоогүй юм чинь яагаад одоо өмсөж болохгүй гэж. Даанч өөрт таарах даашинз олоход амаргүй байсан тул өөрөө даашинзнуудаа урлаж эхэлсэн байна. Ийм л учраас нэг даашинзыг дахиж өмсдөггүй гэсэн яриа олны дунд гараад байгаа юм. Олон жилийн хугацаанд тоо томшгүй олон даашинз оёсон бололтой.

Түүнд намирсан урт үс алга, атаархмаар гуалиг бие алга, гэхдээ Анфу гудамжны Бяцхан гүнж өөртөө итгэлтэйгээр алхаж хэдэн мянган хүний зүрх сэтгэлийг эзэмдэж байна. Энэ мэдээнээс хойш түүний гэрэл зураг дээр тавих элдэв сөрөг сэтгэгдлүүд алга болжээ. Одоо түүнийг бүгд магтах болсон, урам хайрлаж мөрөөдөлдөө хүрэхэд нь сэтгэлийн үгээр тэтгэж байна.

“Тэр үнэхээр зоригтой бас өөртөө итгэлтэй” гэж Weibo-гийн нэгэн хэрэглэгч бичсэн харагдана. “Амьдралаа өөрт таалагдаж байгаагаар босгоорой” гэсэн нэгэн ч бас байна.

Түүний оёсон хувцсыг яаж хүлээж авах нь нэг хэрэг, гэхдээ энэ эмэгтэйгээс гарч байгаа зоригийг бишрэхээс өөрцгүй. Өтөл насандаа тэр болгон ийм хувцас өмсөөд гудамжаар алхаад байж чадахгүй. Анфу гудамжны Бяцхан гүнждээ сайн сайхныг хүсэн ерөөе.

215
ГоёГоё
27
БахархмаарБахархмаар
27
ХөөрхөнХөөрхөн
27
Ха ХаХа Ха
23
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Катя Тэнгэрийг Илиада

    2022/09/05 at 00:30

    Өтөл насандаа тэр болгон ийм хувцас өмсөөд гудамжаар алхаад байж чадахгүй. Анфу гудамжны Бяцхан гүнждээ сайн сайхныг хүсэн ерөөе.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/421408/?fbclid=IwAR1M8BeB3YagkMmwnytOm0TFU2tiw3NS25KAQWJH3D7GSAK__VbmarBb40s © XopoM News

  2. Зочин

    2022/09/30 at 16:25

    Эрэгтэй хүн байлгүй дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *