Нэгэн бүсгүй хүүхдийн нэр өгөх мэргэжлийн үйлчилгээг нэвтрүүлж, үйлчлүүлэгчдээс нэг нэр тутамд $10,000 төлбөр авдаг байна

0

Өдгөө 33 настай Нью-Йорк хотоос гаралтай Тейлор А. Хампри шинээр мэндлэх үрдээ төгс нэрийг хайж буй хосуудад нэр санал болгох үйлчилгээг үзүүлдэг. Үнэхээр ч тэрээр өөр ямар нэгэн ажил хийхгүйгээр бусдад нэр санал болгоод $1,500-$10,000 төлбөр авдаг аж. Хамгийн үнэтэй буюу $10,000 нэрийн багцад тэрээр тухайн гэр бүлийн эрхэлдэг бизнес, ажил хэрэгтэй уялдуулсан онцгой нэрсийг сонгон санал болгодог байна.

Түүний хувьд хүний нэрийг бүх л амьдралынхаа туршид судлаж яваа нэгэн гэхэд хилсдэхгүй. Бага байхад ээж нь түүнд хүүхдийн нэрсийн тухай ном номын сангаас авч өгсөн нь түүний энэ сонирхлыг анх өдөөж байжээ. Хожим тэрээр зохиолчоор ажиллах болсон нь ч дүрүүдэд нэр өгөх туйлын их хүсэл сонирхолтой нь холбоотой байсан аж.

Ийнхүү 2015 онд Тейлор А. Хампри @whatsinababyname нэртэй Инстаграм хуудас хөтлөх болж, өөрийн дуртай, хүүхдэд өгөхөд зохимжтой нэрсийг хүмүүст үнэ төлбөргүйгээр зөвлөх болжээ. 2018 оноос тэрээр үүнийгээ бизнес болгох санаа дэвшүүлж, хэрэгжүүлж эхэлсэн юм.

Хүүхдийн нэр өгөх мэргэжлийн үйлчилгээ интернэт сүлжээнд үнэ төлбөргүй, маш их хандалттай байдаг ч түүнд хандаж буй үйлчлүүлэгчдийн хувьд судалгаатай, онцгой үйлчилгээнийх нь төлөө их хэмжээний төлбөр төлдөг ажээ. Түүний хувьд нийгмийн хамгааллын мэдээллийн сан, киноны дүрүүдийн нэрсийн жагсаалт, гудамжны тэмдэглэгээний нэрс, тухайн цаг үед тренд болж буй зүйлсийн нэрс зэрэгт судалгаа хийсний үндсэн дээр нэр санал болгодог байна. Гэхдээ тэрээр дэлхий дахинд танил болсон гамшигт явдлуудын нэрс (Катерина, Айсис) болон технологийн салбарт нэвтэрсэн нэрсийг (Алекса, Сири) гэх мэт нэрсээс зaйлсхийдэг.

Түүнчлэн гурав эсвэл дөрөв дэх хүүхдийнхээ нэрний сонголтод итгэлтэй биш байгаа эцэг эхчүүд ч түүнтэй холбогдож гэр бүлийнх нь хэв маяг, уламжлал зэрэгтэй уялдсан нэрс санал болгох үйлчилгээг нь авах явдал түгээмэл байдаг ажээ. “The New Yorker” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр өнгөрсөн жилийн хугацаанд 100 гаруй хүүхдэд нэр хайрласан хэмээгээд ийм ажил хийгээд амьдралаа залгуулдаг гэхэд ихэнх хүмүүс одоо ч итгэдэггүй гэжээ.

3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *