Өөрөө өөртөө бүрэн итгэлтэй байж чаддаггүй тухайгаа шүтэн бишрэгчиддээ нээлттэй хуваалцаж байсан 10 алдартан

2

Толинд өөрийгөө хараад өөртөө зуун хувь итгэл дүүрэн байдаг хүн гэж ховор. Төгс төгөлдөр мэт харагддаг алдартнуудын хувьд ч бидний нэгэн адил өөртөө гутрах, өөрөө өөрөөсөө санаа зовох гэх мэт асуудлууд тулгардаг ажээ. Манай сайт уншигч танд шүтэн бишрэгчидтэйгээ өөрөө өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байж чаддаггүй тухайгаа нээлттэй хуваалцаж байсан алдартнуудын түүхээс хүргэхээр бэлдлээ.

Scarlett Johansson

© ANGELA WEISS / AFP / East News

Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнт арван бүсгүйн нэг хэмээн нэрлэгдэж байх үедээ Марвел ертөнцийн топ оддын нэг Scarlett Johansson өөрийнхөө биед тийм ч дуртай биш талаар “Би гуя, ташаа хэсэгтээ дуртай биш” хэмээн ярьж байжээ.

 

Ian Somerhalder

© Gilbert Flores / Broadimage / East News

“Lost”, “The Vampire Diaries” киногоороо олны танил болсон жүжигчин Ian Somerhalder өөрийн чихнээсээ багагүй санаа зовдог аж. Чихнийх нь хэлбэрээс үүдэж аав нь түүнийг заан хэмээн хочилдог байсан гэдэг.

 

Angelina Jolie

© SOPA Images / SIPA / SIPA / East News

Бүх л эмэгтэйчүүдийн харааг булаадаг жүжигчин Angelina Jolie өөрийгөө хэд хэдэн том дутагдалтай хүн хэмээн үздэг. Тэрээр “Би цаг үргэлж л өөртөө бүрэн итгэлтэй байж чаддаггүй. Бүх л хүмүүс ингэж мэдэрдэг байх. Гэхдээ би өөрийгөө бусдаас өөр байгаа мэт л мэдэрдэг” хэмээж байв.

 

Cindy Crawford

© Grosby Group / East News

Супер модель Cindy Crawford нэгэнтээ паппарацийн дуранд өртсөн өөрийнхөө төрхийг хараад балмагдаж байсан хэмээн ярьж байжээ. Тэрбээр “Загварын ертөнцөд хөлөө бат олж амьдрахын тулд ирэх дарамт сэтгэл зүйд асар хүнд цохилт өгч байдаг” хэмээн өгүүлж байсны зэрэгцээ бэлхүүс нь хэтэрхий өргөн болж байгаа талаараа ч нээлттэй ярьж байсан билээ.

 

Julia Roberts

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгдэж, алдартай сэтгүүлүүдийн нүүрэн дээр чамгүй олон удаа гарч явсан жүжигчин Julia Roberts залуу насандаа өөртөө төдийлөн итгэлгүй нэгэн байсан талаараа 50 насны төрсөн өдрөөрөө “Залуу наснаасаа л өөрөө өөртөө бүрэн итгэж амьдарч үзэхийг хүсч байна” хэмээн ярьж байжээ.

 

Robert Pattinson

© The Twilight Saga: New Moon / Temple Hill Entertainment and co-producers

Итгэхэд хэцүү боловч өнөөгийн кино урлагийн хамгийн дур булаам эрчүүдийн нэг гэгдэх жүжигчин Robert Pattinson “Twilight” кинонд тоглох үедээ хамт тоглож байсан жүжигчин Taylor Lautner-ын биеэс ичсэндээ цээж нvцгэлэхээс санаа нь зовж байсан хэмээн ярьж байжээ. Тэрээр “Түүнийг цээж нvцгэн жүжиглэж байгааг харж байгаа би түүний булчинлаг биеийн дэргэд өөрөө цээж нvцгэлэхээс хамгийн ихээр ичиж байсан” хэмээн дурссан байдаг.

© Invision / Invision / East News

 

Uma Thurman

© Niviere David / ABACAPRESS.COM / Abaca / East News

Урт гоолиг хөлөөрөө гоёдог жүжигчин Uma Thurman 14 нас хүртлээ өөрийнхөө гадаад төрхөөс санаа зовдог нэгэн байсан гэдэг. Тэрээр “Өсвөр нас гэдэг хүн бүрийн хувьд хүнд цаг үе байдаг ч миний хувьд найз нөхөдгүй, бусдын араар орж хүмүүсийн хараанаас үргэлж зугтаж явдаг нэгэн байсан. Өнөөдөр ч хүмүүс намайг үзэсгэлэнтэй гэх үед би тэр үгэнд нь үнэмшдэггүй” хэмээж байжээ.

 

Keira Knightley

© LCLA / Broadimage / Broad Image / East News

Оскарын шагналт жүжигчин Keira Knightley өөртөө итгэх итгэл тун сул нэгэн ажээ. Тэрбээр жүжигчний замналаа эхлүүлснээс хойш өөр шигээ сэтгэлзүйн асуудалтай олон хүмүүстэй таарч байсан гэдэг. Нэгэн ярилцлагадаа тэрбээр “Би Wonder Woman биш учраас өөрөө өөртөө бүрэн итгэлтэй байж чаддаггүй. Хүн бүр л надтай ижил байх гэж би боддог. Ялангуяа туранхай байна гэдэг нь тийм болох хүсэлтэй ч, турж чаддаггүй хүмүүсийн хувьд дургүй хүргэх шалтгаан болдог санагддаг. Иймээс ч хүмүүс өөртөө итгэлгүй байдлаа бусдад гаргах явдал олон гардаг” хэмээн ярьж байжээ.

 

Shakira

Дуучин Shakira “Би байгаагаасаа бага зэрэг өндөр, урт хөлтэй, нарийн гоолиг гуятай, шулуун үстэй байсан ч болоосой гэж хүсдэг. Эмэгтэй хүн бүрт л өөрт нь таалагддаггүй шинж төрх гэж байдаг шүү дээ” хэмээн ярьж байжээ. 2001 онд тэрээр сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байсан бөгөөд түүнээс хойш өөрөө өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, 30 нас гарснаас хойш өөрөө өөрөөрөө байхын сайхныг мэдэрч эхэлсэн гэж дурссан байдаг.

 

Nicole Kidman

© ANGELA WEISS / AFP / East News

Олон хүний хайр хүндлэлийг хүлээсэн алдарт жүжигчин Nicole Kidman нэгэнтээ “Би яг л Jennifer Lopez шиг биетэй болохыг хүсдэг. Бас Sophia Loren ч миний хувьд төгс гэх тодорхойлолтод нийцэх хүн гэж боддог. Гэхдээ л төрсөн биеэ бусдынх мэт болгох арга үгүй” хэмээж байжээ. Мөн тэрээр нөхөр Keith Urban нь түүнийг сэтгэл санаагаар үргэлж дэмжиж байдаг тухай “Тэр надад өөрөө өөртөө итгэх итгэл, урам зориг өгдөг” хэмээн өгүүлж байсан удаатай.

Таны хувьд өөрөө өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байж чаддаг уу?

58
ГоёГоё
19
ТэнэглэлТэнэглэл
13
Ха ХаХа Ха
12
БахархмаарБахархмаар
10
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Azzaya Soronz

    Azzaya Soronz

    2022/04/30 at 22:26

    Gehdee Patt uneheer sain baij chadsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *