Эзэмшигчийнхээ эрүүл мэндийг хамгаалж, түрийвчин дэх мөнгийг нь хэмнэх 12 ухаалаг эд зүйл

0
0
10,053

20 жилийн тэртээ бид гэрээсээ худалдан авалт хийж эсвэл дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнтэй видео дуудлага хийгээд сууж байна гэж огт төсөөлж байсангүй. Технологийн хөгжил маш хурдацтай урагшилж байна, зарим тохиолдолд бид тэр хөгжлийг гүйцэхгүй байна уу гэлтэй. Хувцас зохион бүтээгчид ч мөн хөндлөнгөөс харж суухыг хүссэнгүй: урьд өмнө уран зөгнөлт ном зохиолд гарч байсан зүйлийг тэд бүтээх болжээ.

Өдөр болгон шинийг сэдэх дизайнер болон эрдэмтдийн хөдөлмөрийг сонирхоцгооё.

1. Шууд хөлөндөө углах улавч

linkflipshoe / instagram

Link компани өд шиг хөнгөн гутал зохион бүтээжээ. Угтаа бол улавч гэж хэлж болно – гутлын дээд хэсэг хумигдаж хөлөнд бэхлэгдэнэ. Тус компанийн дизайнеруудын хэлж байгаагаар бол энэ төрлийн гутал нь пүүз, углаашийг орлох боломжтой ажээ.

 

2. Биеэс ялгарах хөлсөөр идэвхжих пробиотик хувцас

rosiebrdhd / instagram

Залуу дизайнер Рози Бродхед Гент–ийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хувцасны нэгэн шинэ материалыг нээжээ – SKIN II. Боди болон трико хийхдээ пробиотик бактери дээр суурилсан цэвэр материал ашиглажээ. Бие хөлрөхөд бактериуд идэвхжиж эвгүй үнэрийг дарна.

 

3. Сэтгэл санааны байдлаас хамаарч өнгөө хувиргах хувцас

© T H E U N S E E N / Facebook © T H E U N S E E N / Facebook

Лондон дахь шинжлэх ухаан-дизайнерын компани болох The Unseen туршилтаар нэгэн загварын хувцас гаргажээ. Эзнийхээ биеийн дулаанаас шалтгаалж өнгөө өөрчлөх хантааз, цүнх болон үүргэвч – энэ бүгдийн материалыг цоо шинэ технологиор гаргаж авсан байна.

 

4. Хиймэл оюун ухаантай спорт хөхний даруулга

supa.ai / instagram

Supa спорт хөхний даруулга нь хиймэл оюун ухаантай бөгөөд үүрэн утасны аппликейшнтэй холбогдоно. Хөхний даруулга нь эзнийхээ зүрхний цохилтыг хэмжихээс гадна бэлтгэл сургуулилтаас авч байгаа ачааллын түвшинг тогтоох ажээ.

 

5. 50 жил хэрэглэх трико

© sheertex / Instagram

Sheerly Genius компанийг үндэслэгч Кэтрин Хомутын батлан хэлж байгаагаар тус компанийн гаргасан триког хэзээ ч урж чадахгүй ажээ. Триконы хамаг нууц шинэ технологид оршино: сум үл нэвтрэх болон уулчдын хувцас хийдэг материалыг триконд ашиглажээ.

 

6. Нарны гэрлээр цэнэглэгдэх хүрэм

© vollebak / Instagram © vollebak / Instagram

Vollebak компани зөвхөн эрчүүдийн хувцас л үйлдвэрлэдэг. Энэ компанийн хамгийн алдартай загвар гэвэл – гэрлийн аль ч эх үүсвэрээс өөрийгөө цэнэглэх хүрэм. Гэрлийн хүчийг өөртөө шингээн авч харанхуйд гэрэлтэнэ. Оройн цагаар гүйх дуртай эрчүүдэд нэн хэрэгтэй загвар хэмээгдэж байна.

 

7. Биеэ наранд шарах хэмжээг хянах усны хувцас

© Spinali

Spinali Design усны хувцас бүсгүйчүүдийг наранд түлэгдэхээс хамгаална. Бикинид нь биеийн дулаан болон нарны хэт ягаан туяаг мэдрэх тусгай мэдрэгч суурилуулагдсан бөгөөд мэдээллийг ухаалаг утсан дээр авч болно. Усны хувцас өмсөхөөс өмнө ухаалаг утсан дээр суулгасан аппликейшн дээр арьсны төрлийн мэдээллийг оруулна. Ингээд ухаалаг мэдрэгч хэзээ нарны тосоо түрхэх, хэзээ нь сүүдэрт орохыг зөвлөх ажээ.

 

8. Энэ футболкны ачаар дуу сонсож болно… арьсаараа

© cutecircuit / Instagram

Soundshirt футболконд 16 микро мэдрэгч утас суурилуулагдсан – дуу чимээг бие махбодид мэдрүүлнэ. Жишээ нь, та сонгодог дууны концерт үзэж байна гэж төсөөлье: хийлийг чавхдасыг та хурууны үзүүрээр мэдрэх бол бөмбөрийн цохилтыг нуруугаараа мэдэрнэ. Сонсгол муутай хүмүүс дуу хөгжмийг “биеэрээ” сонсох боломжийг олгожээ.

 

9. Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан оймс, болзошгүй гэмтлийг танд анхааруулна

sirencare / instagram

Siren хувцасны компани чихрийн шижингийн 1 дүгээр төрөлтэй хүмүүст зориулсан оймс гаргаснаа зарлалаа. Уг өвчний хүндрэх үе шат – чихрийн шижингийн хөлийн ул. Өвчнөөс шалтгаалж шарх сорви муу эдгэдэг төдийгүй зарим хүндэрсэн тохиолдолд гар, хөлийг тайрах хүртэл арга хэмжээ авдаг. Оймсонд суурилуулсан тусгай мэдрэгч нь биеийн дулааныг хэмжсэний үр дүнд хүний нүдэнд үл үзэгдэх үрэвслийн анхны шинж тэмдгийг эрт үе дээр нь илрүүлж анхааруулга өгөх ажээ.

 

10. Бактериологийн агааржуулагчтай пүүз

© Puma

Puma спортын брэнд Массачусетийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран тодорхой бактерийг хянах агааржуулагчтай пүүз зохион бүтээжээ. Микро биетүүд пүүзний тусгай хэсэгт “сууж” байгаа бөгөөд хөл хөлрөх үед бактериуд идэвхжиж агааржуулагчийн нүхийг ажиллуулж эхлэх ажээ.

 

11. Шууд бие дээрээ шүршиж болох хувцас

© New Scientist / Youtube

Лондонгийн эрдэмтэд шууд бие дээрээ шүршиж болох полимерийн бэлдэцийг боловсруулж чаджээ. Уг хувцас хатуурч биежээд ирэхээрээ биед сууна, материал нь даавуун мэдрэмж төрүүлнэ. Туршилтаар эхний загваруудыг өмсөж үзсэн хүмүүсийн хэлж байгаагаар бол шүршиж өмссөн футболкыг ердийнх шиг тайлж болно. Тэгээд ч илүү бат бөх эдэлгээ даахаар байна гэжээ.

 

12. Зүрхний шигдээсийг анхааруулах футболк

© Lenovo

Lenovo хятадын компани зүрх-судасны системийн эрүүл мэндийг хянах футболк зохион бүтээжээ. Уг футболконд зүрхний цохилт, амьсгалын давтамжийг хянах тусгай мэдрэгч суурилуулсан байна. Мэдээллийг тусгай серверт дамжуулсны дараа хиймэл оюун ухаан мэдээллийг боловсруулж болзошгүй асуудлыг анхааруулна.

Танд аль шинэ бараа бүтээгдэхүүн илүү хэрэгтэй санагдав? Өөртөө худалдаж авах санаа төрөв үү?

11
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.