Эмэгтэй хүн хайр дурлалын харилцаандаа аз жаргалтай байхын тулд заавал дур булаам, төгс эр хүнтэй байх шаардлагагүй гэнэ

2

Та гудамжаар явж байгаад “энэ бүсгүй энэ залуугийн юунд нь татагдсан юм бол оо?” гэж бодмоор хосуудтай таарч байсан уу? Яагаад олон эмэгтэйчүүд багаасаа л царайлаг ханхүүг мөрөөдөж өсдөг боловч тэдэнтэйгээ юугаараа ч төсгүй эрчүүдийг сонгож ханилдаг юм бол? Эмэгтэйчүүдийн логикийг ойлгоход хэцүү мэт боловч эрдэмтэд иймэрхүү зүйлийн хариултыг олж чаджээ.

Яагаад эмэгтэйчүүд төгс төгөлдөр бус хостой болдог, яагаад үүгээрээ хождог талаар танилцуулъя.

Тохь тухтай тайван байх

© tinakunakey / instagram

Судалгааны явцад эмэгтэй хүний хос болох эр нь сайхан залуу бол энэ нь уг эмэгтэйд маш их стресс болдог байна. Ийм айлын эхнэр өөрийн гадаад дүр төрхөнд байнга сэтгэл ханамжгүй байж, үргэлж гоо сайхан бие бялдартай болох гэж, залуутайгаа адилхан сайхан болохын төлөө хөөцөлддөг гэнэ. Мөн хайртай хүн нь өөр хүн олж хайрлаж болно, одоо цугтаа байгаа нь зөвхөн цаг зуурын явдал гэсэн айдас байнга зовоодог байна.

Харин эрчүүдээсээ илүү царайлаг бүсгүйчүүд нь аз жаргалтай байж, өөрийгөө элдэв хоолны дэглэм зэргээр зовоолгүй, байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байдаг аж.

“Энэ сайхан бүсгүй энэ залуугийн юунд нь болсон юм?” бол гэдэг асуултын хариулт нь ая тухтай байдал, тайван амьдрал, өөрийн гоо сайхандаа итгэх итгэл гэсэн эмэгтэйчүүдийн өөрөө ч үл анзаарах хүсэл мөрөөдөлд байдаг байна.

 

Даавар

© Jason Momoa / instagram © Tom Holland / instagram

Даавар нь хосоо олж авахад нөлөөлөх төдийгүй доорх нөхцөлийг бий болгодог байна: мөчлөгийн дунд үед эмэгтэйчүүд нь түрэмгий зан шинжтэй өвөрмөц эрчүүдэд буюу хүүхдийг нь гаргахад тохирох эрийг сонирхох боловч энэ нь урт хугацааны харилцаанд үл тохирно. Харин бусад өдрүүдэд эмэгтэйчүүдэд уян зөөлөн, найдвартай эрчүүд таалагдаж урт удаан амьдрал зохиохыг хүсдэг байна. Тийм учраас сэтгүүлийн хуудас дээр гардаг булчинлаг нэгнээс илүүтэй хажуу орцны жирийн залуу сэтгэлийг нь татах ажээ.

Сонирхолтой баримт: хэрвээ эмэгтэй хүн жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэж байгаа бол мөчлөгийн дунд үед эр хүн сонгох сонирхол нь өөрчлөгддөггүй байна.

 

Өрсөлдөөн

© The Layover / Bron Studios

Эр хүнийг гоонь эр биш гэдгийг мэдэнгүүтээ бүсгүйчүүд илүү их сонирхож эхэлдгийг судалгаагаар тогтоожээ. Бүсгүйчүүд өрсөлдөгчдийнхөө сонголтыг тоохгүй орхиж чадахгүй, яагаад гэвэл тэдний далд ухамсарт эрчүүд ямар нэгэн шалгуурыг давж зохих шаардлагыг хангаж чадсан гэсэн бодол явж байдаг.

Эрчүүд ч бас хачирхалтай гэмээр зүйлийг анзаарчээ: удаан хугацаанд ганцаар явж байсны дараа хэн нэгэнтэй найзалж эхлэхэд бүсгүйчүүд сээтэн хаяж эхэлдэг байна. Урьд нь тэд түүнийг огт тоодоггүй байсан хүмүүс.

 

Дасан зохицох

© Shameless / Showtime

Харилцаанд гадаад үзэмж чухал үүрэг гүйцэтгэхгүй. Эргэн тойрон царайлаг мөртлөө ганцаар яваа өчнөөн хүн байгаагаар үүнийг тайлбарлаж болно. Учир юунд байна вэ? Сэтгэл судлалын профессор, хүний биеэ авч явах талаар судалгаа хийдэг Дэн Ариэлигийн «The Upside of Irrationality: The Unexpected Benefits of Defying Logic» номонд, дасан зохицох онолын талаар бичихдээ “хүн хүссэн зүйлээ авч чадахгүй бол түүнийгээ үгүйсгэж эхэлдэг” гэж тайлбарласан байдаг.

Дасан зохицох аргуудын нэг нь “Ногоон усан үзэм” хэмээх стратеги юм. Яг л Эзопын үлгэр шиг. Үнэг халуун өдөр талбайгаар гүйж яваад хэсэг усан үзэм байхыг хараад цангаж явсан тул идэх гэж ухарч байгаад гүйж үсэрч авах гэсэн боловч чадсангүй. Хэд хэдэн удаа оролдоод бүтэлгүйтсэний дараа үнэг бууж өгөн явахдаа аман дотроо ингэж үглэж байжээ: “тэртээ тэргүй усан үзэм ногооноороо түүхий, бас гашуун байсан хойно”. Энэ үлгэрийн ачаар “ногоон усан үзэм ” хэмээх хүн аливаа зүйлд хүрч чадахгүй бол түүнээс татгалздаг явдлыг тодорхойлсон концепц бий болсон байна.

© The Imitation Game / The Weinstein Company

Хүн хүсэл мөрөөдлөө өөрийн мэдэлгүй өөрчилдөг онолын тухай болон ийм өөрчлөлтийн хувилбаруудын тухай эрдэмтэн Юн Эльстер хэлсэн байдаг. Энэ онолыг гадаад үзэмжинд хэрэглэх юм бол хүмүүс ихэвчлэн өөрийн орчин тойрны болон өөрийн найз нөхөдтэй өөрийгөө харьцуулж гадаад үзэмжийн төгс төгөлдрийн тухай ойлголт нь аажмаар өөрчлөгддөг байна. Жишээ нь эмэгтэй хүн байнга халзан эрчүүдтэй танилцдаг боловч тэрээр сайхан үстэй залууг мөрөөддөг байж. Гэтэл эргэн тойронд нь дандаа Брюс Уиллисийн үсний засалт бүхий эрчүүд байх учир яваандаа бүсгүй маань халзан эрчүүдийг сонирхолтой, удалгүй бүр сайхан гэж боддог болж эхэлнэ. Иймэрхүү байдлаар шинэ нөхцөлд дасаж эхэлсэн хүний хэлж байгаа үг нь олны тогтсон ойлголтоос ихээхэн зөрж байгаагаар нь мэдэж болдог: “жижигхэн тэгшхэн хамартай хүнд дургүй”, “ тэр залуугийн булчин нь дэндүү том”, “үс нь дэндүү өтгөн” гэх мэт.

© unsplash

Гэхдээ ийм байдлын дасан зохицол нь хүний сайн сайхныг мэдрэх мэдрэмжийг өөрчлөхгүй боловч тэргүүн зэргийн ач холбогдолтой зүйл нь өөр шинж чанар болж эхэлдэг (хошин зан ааш, сайхан сэтгэл, оюун ухаан г.м) байна. Жишээ нь илүүдэл жин, халзан толгойтой хүн нь таны амьдралын үнэт зүйлсийн тухай адилхан бодолтой, бас таныг инээлгэж, хөгжилтэй байлгаж чаддаг, найдаж болох хүн байх зэргээс болж та тэр хүний илүү жин, халзан духыг анзаарахаа байж болох юм.

Сонирхолтой баримт: ихэнх тохиолдолд хошин зан ааш нь царайлаг гадаад үзэмжээс илүү чухал байдаг байна.

© unsplash

Харж байгаа хүний нүдэнд гадаад үзэмж хоёр янзаар сайхан харагдах бололтой: гоо сайхны тухай үзэл бодол нь өөрчлөгдсөн харц болон уг хүний гоо сайхныг тодорхойлж байгаа онцлогийг олж харах чадвар зэргээр олж харна. Энэ зарчим нь хэрвээ эмэгтэй хүн зөвхөн тодорхой хэв төрх бүхий эрчүүдийг таалдаг, энэ төрлийн эрчүүдтэй удаан цуг байснаас ийм хүмүүстэй дасаж өөрийн хосыг зөвхөн ийм хүмүүсээс сонгох нөхцөлд ажиллах юм. Хэрвээ эмэгтэй хүн өөрийн хүсэл мөрөөдөл нь хүрэхийн аргагүй гэж үздэг бол (Меган Маркл сүүлчийн ханхүүг уургалчихсан л байна) ирээдүйн хосод нь тавигдах шаардлага өөрчлөгдөж, өөр бусад сайн талуудыг анзаарах чадвар нь сайжирч эхэлнэ.

Та өөрийн ханиа олж харах үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

8
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ânu Îra

    Ânu Îra

    2019/08/11 at 20:37

    Н. Оюунтунгалаг xxa barag vnen yum heleed bnaa ??

  2. Дөл Гөөн

    Дөл Гөөн

    2019/08/11 at 23:46

    Уран Чимэг харжину хөөе???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *