Яагаад зарим эмэгтэйчүүд угаалгын машинд хувцсаа угаахдаа нойтон салфетка хамт хийж угаадаг вэ? Үүнийг шалгаад үзтэл үнэхээр гайхсан шүү!

2
0
15,740

Айлын эхнэрүүдэд гэр орноо цэвэр цэмцгэр байлгахад нь тус болдог өөрийн гэсэн нууц арга байдаг. Үүний нэг нь үр дүнтэй угаалга бөгөөд ийм угаалгын дараа хувцас удаан хугацаагаар цэвэрхэн байж чаддаг байх нь чухал. Гэхдээ угаалгын машинаас угаасан цагаан хэрэглэлээ гаргаж авахад түүнд маань наалдсан янз бүрийн жижиг өд болон бусад зүйлс байхыг олж харах тохиолдол их. Иймэрхүү зүйлийг арилгах гэж оролдоод ч нэмэргүй мэт. Ялангуяа та гэртээ амьтан тэжээдэг юм уу эсвэл цагаан хэрэглэлд хар юмнууд ихээр наалдсан бол бүр ч хэцүү байх нь мэдээж.

Иймэрхүү хар болон бусад өнгөтэй зүйлээс болж цагаан хэрэглэл болон хувцсаа муухай болгохгүй байх нэгэн үр дүнтэй арга олсныгоо шалгаж үзээд та бүхэндээ сонирхуулж байна.

Энэ арга хэрхэн ажилладаг вэ?

Үүний тулд бидэнд хамгийн энгийн нойтон сальфетка хэрэгтэй болно. Яг л дэлгүүрт зардаг тэр л салфетка. Хэдэн ширхэгийг аваад угаалгын машинд угаах хувцастайгаа цуг хийлээ.

Угаалгын үед салфетка маань ямар нэг эмх замбараагүй ийш тийш шилжин байхдаа янз бүрийн жижиг эд зүйлсийг өөртөө наалдуулан орооцолдуулж байв. Угаалга дууссаны дараа хувцас хэрэгсэл маань цэвэрхэн, харин бусад бүх л зүйлс салфетканд наалдсан байхыг үзлээ.

 

Чухам ямар салфетка сонгох вэ?

Энэ арга нь маш энгийн ойлгомжтой боловч бас хэд хэдэн зүйлд анхаарч байж хүссэн үр дүндээ хүрэх билээ:

  • Салфетка нь хангалттай нягт байх ба угаалгын үед урагдахааргүй байх хэрэгтэй
  • Хурц үнэртэй салфетка сонгох хэрэггүй. Магадгүй хувцсанд энэ үнэр шингэж болох юм.
  • Салфеткийг дахин хэрэглэж болохгүй
  • Бактерийн эсрэг үйлчилгээтэй салфетка хамгийн тохиромжтой юм.

 

Бусад хэрэгтэй зөвлөгөө

Иймэрхүү аргаар угаахдаа үр дүнг илүү сайн байлгахын тулд доорх зүйлийг зөвлөж байна:

  • Ангижруулагч нэм. Энэ нь салфетканы үнэрийг дарна.
  • Нэг удаагийн угаалгад хэд хэдэн салфетка хэрэглэх нь илүү дээр боловч 3-аас хэтрүүлээд хэрэггүй

 

Угаалгын машинд өөр юу хийж болох вэ?

Угаалгын үед хэрэглэх арга нь зөвхөн салфетка хийх зэргээр хязгаарлагдахгүй юм. Жил болгон л хүмүүс янз бүрийн шинэ арга бодож олох ба зарим нэг нь хамгийн туршлагатай гэрийн эзэгтэйг ч гайхшруулах нь бий.

  • Угаалгын машиндаа аяга таваг угаагч машины 2 капсул хийж хоосон машиныг 60 хэмийн халуунтайгаар ажиллуул. Та ингэж янз бүрийн хуримтлагдсан зүйлс болон микробоос сална.
  • Хувцас болон бусад цагаан зүйлийн өнгийг сэргээхийн тулд аспирины хэдэн ширхэгийг угаалгын машиндаа хамт хий.
  • Угаалгын машинд теннисний бөмбөг хийснээр өд бөөгнөрөхөөс сэргийлэх төдийгүй бүх л хөөсийг шахаж гаргадаг байна.
  • Хар өнгийн хувцсыг хурц тод хэвээр нь байлгахын тулд шинэхэн чанасан хагас литр кофег угаалгын машиндаа хийж сэгсрэх горим дээр нь ажиллуулаарай.
  • Угаалга хийхдээ хэдэн ширхэг дөрвөлжин мөс хийхэд хувцасны үрчлээс бүрэн гардаг байна.
  • Угаалгын машиндаа базаж бөөрөнхийлсөн тугалган цаас хийвэл хувцас тань цахилгаанжихгүй байх болно.
  • Цагаан хэрэглэл угааж хатаахдаа хурц бус өнгөтэй үслэг эдлэл хийж хатаах үйлдэл дээр байлгавал цагаан хэрэглэл маань илүү зөөлөн болдог байна.
10
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

  1. Badamsuren Tsendsuren

    Badamsuren Tsendsuren

    2019/08/12 at 00:50

  2. Болд Ялалт

    Болд Ялалт

    2019/08/12 at 13:55

    Марал Ялалт

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.