Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол арай хожим насанд хүрдэг болохыг шинжлэх ухаан баталжээ!

2

Бидний ихэнх нь эрчүүдийг насанд хүрсэн ч гэсэн хүүхэд шиг аашилсан хэвээрээ байдаг гэж ярихыг сонсож байсан. Зарим нь хосуудын харилцаанд зөвхөн эмэгтэйчүүд нас биед хүрсэн хүн шиг байдаг ч гэж үздэг. Иймээс эрдэмтэд энэхүү ам дамжсан яриа үнэн болохыг батлахаар шийдэж, дараах судалгааг хийжээ.

Бид та бүхэнд насанд хүрсэн эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийг харьцуулсан судалгааны үр дүнг танилцуулахаар бэлдлээ.

Шинжлэх ухаан юу гэж хэлж байна вэ?

Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар хүний тархины боловсролт насанд хүрэх үе хүртэл, бүтэц болон үйл ажиллагааны шинж чанар, удаан хугацааны хөгжлөөр ялгагддаг болохыг олж тогтоожээ. Энэ судалгаагаар тархи боловсорч гүйцэхэд, ямар шинж чанар нь өөрчлөгдөж, юу нь хэвээр байгаа олж тогтоох зорилготой байв. Эрдэмтэд 4-40 настай 121 хүний тархийг шинжилгээнд хамруулжээ. Тэд мөн судалгаанд оролцогсдын нас болон хүйснээс хамаарч, өөрчлөлт хэрхэн илэрч байгааг судалсан байна.

© Friends / Warner Bros

 

Эрчүүд эмэгтэйчүүдээс хожуу насанд хүрдэг

Энэ туршилтын үр дүнд эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн тархины хөгжил өдөр тутмын үйл явдлаас улбаатайгаар ижил чадварыг хөгжүүлж дуусдаг ба эрэгтэй хүмүүсийн хувьд эмэгтэйчүүдтэй харьцуулахад, бүтцийн хөгжил арай хожимдож дуусгавар болдог нь батлагдсан байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд нас биед хүрээгүй мэт байх хандлага бага ажиглагджээ. Энэ бол яагаад эрчүүд эмэгтэйчүүдээс хожимдож нас биед хүрдэг болохын шалтгаан юм.

© Brooklyn Nine Nine / NBCUniversal Television Distribution

 

Эмэгтэй хүний тархи илүү үр ашигтай

Дээр дурдсанчлан, эмэгтэй хүний тархи илүү үр ашигтай мэдээллийг боловсруулдаг гэж ойлгож болно. Eduardo Calixto, сэтгэл судлал болон эм судлалын тэнхимийн профессор, энэхүү судалгаатай холбоотой нийтлэлээрээ эрэгтэй хүмүүсийн тархи эмэгтэйчүүдийнхээс илүү том, харин эмэгтэй хүмүүсийн тархи илүү үр ашигтай ажилладаг хэмээн тайлбарласан байна. Жишээ нь ой санамж сайн, мэдрэлийн холболтууд ихтэй, өнгө болон амтыг илүү нарийвчлан мэдрэх чадвартай гэжээ. Тэрээр мөн энэ нь дааврын гарал үүсэлтэй холбоотой гэж хэлсэн байна.

© How I Met Your Mother / 20th Century Fox Television

 

Шинжлэх ухаанд талархах хэрэгтэй байх, одоо бид эмэгтэй болон эрэгтэй хүмүүсийн тархины бүтэц өөр буюу эрчүүд яагаад эмэгтэйчүүдээс хожимдож насанд хүрдэг болохыг мэдэж авлаа.

© The Hangover / Warner Bros

Та өдөр тутмын амьдралдаа дээрх ялгааг анзаарах үйл явдалтай тааралдаж байсан уу? Бүх эрчүүд эмэгтэйчүүдээс хожимдож, насанд хүрдэг гэж бодож байна уу? Үзэл бодлоо бидэнтэй чөлөөтэй илэрхийлээрэй!

5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *