“Та байна биз дээ, ээж ээ?…” Ээж нарын хайр халамжийг бид том болсон хойноо л ойлгож ухаардаг тухай өгүүлэх сэтгэл хөдөлгөм нийтлэл

2

Ээж – хамгийн ойр дотно хүн. Амьдралдаа анх удаа хэлсэн анхны чухал үг. Ээж хүн хүүхдэдээ бүхнээ зориулна, хайр халамж, сэтгэлээ шавхан зориулна. Ээж нарт амралтын өдөр, баяр наадмын өдөр гэж байхгүй, тэр өдрийн 24 цагийн турш чамд туслахад байнга бэлэн байдалд байна. Тэр дэмжлэг үзүүлнэ, хэрэгтэй зөвлөгөө өгнө, тэвчээртэй сонсоно эсвэл дуугүй л сонсон сууна – шаардлагатай үед шүү дээ. Энэ бүгдийг харин бид байх ёстой зүйл л гэж бодож явдаг. Гэхдээ байх ёстой зүйл биш юм шүү, энэ бол хамгаас үнэтэй цэнэтэй. Бидний ээж нар – бидний амьдралд байгаа цорын ганц чухал хүн мөнөөс мөн.

Өнөөдөр та бүхэндээ Юлия Сианто-гийн бичсэн ээж нарын тухай сэтгэл хөдөлгөм нийтлэлийг хүргэхээр бэлдлээ. Хэний хайр халамжинд бид өдий зэрэгтэй явна вэ, насанд хүрсэн хойноо л энэ тухай бодож, ухаарч эхэлдэг байх. Энэ нийтлэлийг уншиж дуусаад – ээжийгээ чангаас чанга тэврээрэй.

Ээж ээ, намайг ирэхэд та намайг хүлээгээд сууж байх уу? Өглөөгүүр дотор тань муухайрч, бие тань өвдөхөөрөө өдөржингөө унтаж эсвэл аавтай өчүүхэн зүйлээс болж ам зөрнө. Ууц нуруугаар чинь өвдөх эсвэл хоёр хөл чинь бадайрах тэр үе. Энэ бүх зүйл танд тохиолдохгүй, хэрвээ тохиолдвол яах вэ? Та тэр л хайр энхрийллээрээ гэрэлтэн намайг гэртээ хүлээн сууж байх уу?

Ээж ээ, танд маш их өвчин мэдрэгдэж байхад та намайг дурсан санах уу? Та амьсгалаа алдаж тэвчихийн аргагүй хашхирч байгаа тэр үед. Таны хэвлийгээр галаар түлж байгаа мэт төөнөн өвдөхөд, харин би – төрж  байна. Ээж ээ, энэ үед надад илүү хүнд хэцүү байгаа гэдгийг та бодож байдаг уу?

© Nine Months/ 20th Century Fox

Шөнө дөлөөр унтуулахгүй байхад хүртэл та надад хайртай хэвээрээ байх уу, хөxний товчноос цус шүүртэл хөxөж байхад ч гэсэн, таныг хажуудаа л байлгахгүй бол би тайван хэвтэхгүй байхад ч гэсэн хайрласаар байж чадах уу? Шээстэй живхэн дунд төөрч, өөрийнхөө үс гэзгийг хэрхэн янзалдгийг мартах тэр үед ч, нүдний доогуур хөxөрч, харваас та гал цоггүй болсон байгаа үедээ ч… Ээж ээ, та намайг хайрлаж чадах уу – урьд хожид хэзээ ч ийм их хүнд хэцүү байгаагүй гэдгээ ухаарах үед.

Ээж ээ, дэлгүүрт намайг аашаа гаргаж хашхирч байхад та намайг байгаагаар минь хүлээж авах уу шалны шороо хувцсаараа арчиж мөлxөх тэр үед, юм болгоноос татгалзах тэр үед, ялангуяа – таны мах цусны тасархай болж төрсөндөө багтарч үхэх гэж байгаа тэр үед минь. Би тэвчихийн аргагүй, галзуурсан, таны тэвчээрийн зах хязгаарыг шалгаж байгаа тэр үед – та намайг хуучнаараа л хүлээн авч тэр л хайраараа намайг хайрласаар байх уу, ээж ээ?

Ээж ээ, та тайван байж чадах уу – сургуульд орж ганцаараа бие дааж эхлэхэд, гадаад ертөнцийг таниас илүүтэй сонирхож эхлэх тэр үед. Зөвшөөрөлгүй гэрээсээ яваад амласан цагаасаа оройтож ирэх тэр үед. Эсвэл бүр эргэж ирэхгүй бол. Таныг юу ч ойлгохгүй байна гэж буруутгаад, үхлийн тухай хэдэн мөр шүлэг сараачсан болоод л охин насаа үдэх тэр үед. Энэ үед та намайг ойлгосоор л байх уу, дэлхий ертөнцтэй танилцаж байгаа намайг ойлгох уу, ээж ээ?

© Anywhere But Here/ 20th Century Fox

Ээж ээ, та надаас уучлалт гуйж чадах уу – өсвөр насанд хүрч мухардалд орох тэр үед, намайг бага байхад намайг гомдоож байсан тэр тохиолдол болгондоо та надаас уучлалт гуйж чадах уу? Нэг л өдөр тань дээр очиж бүх зовлон, уйтгараа дэлгэн ярих тэр үед намайг хайрласан хэвээр байх уу? Би нус нулимстайгаа холилдоод ийн хэлэхэд – хэзээ ч тань шиг баймааргүй байна гэж хэлэх тэр үед. Таны өгч байсан тэр хайр, халамжийг анзаарч тоохгүй байгаа тэр үед та намайг хайрласаар байх уу? Ээж ээ, тэр үед та өөрийгөө л буруутгаад надаас уучлалт гуйж чадна гэж хэлээч, гуйж байна, ээж ээ?

Ээж ээ, харин дараа нь та бидний дунд байсан бүх үл ойлголцлыг зүгээр л мартаад надад тусалж чадах уу – миний өөрийн хүүхдүүд төрөөд би өөрөө амьдралдаа хэзээ ч мэдэрч, туулж байгаагүй тэр л хүнд бэрхтэй нүүр тулгарах тэр үед. Маш хүнд үед, хэзээ ч юм та намайг төрүүлээд тэр хүнд бэрхшээлийг туулж байсан. Хүүхдийг хэрхэн зөв өсгөх тухай надад сургаал хайрлалгүй, хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх нь миний л эрх гэдгийг хүлээн зөвшөөрөөд надад зүгээр л туслаач ээж ээ. Миний үнэнч туслагч байж, ач, зээ нараа зүрх сэтгэлээсээ хайрлаж тэдний хайртай эмээ болох уу, ээж ээ?

© August: Osage County/ Weinstein Company

Ээж ээ, харин дараа нь… та байх л болно, ээж ээ?

Миний хүүхдүүд өсөж томроод, би таныг чин сэтгэлээсээ ойлгож хайрлах тэр л цагт амьдрал бэлэглэсэн таньдаа зүрх сэтгэлээсээ талархана. Таны дутагдлыг байгаагаар нь хүлээн авч, таны сайхан сэтгэлийг магтан дуулах тэр үед. Таны надад өгсөн болон цаашид өгсөөр байх хайр халамжийн үнэ цэнийг мэдрэх тэр үед.

Та энэ дэлхий дээрх хамгийн сайхан ээж. Цорын ганц ээж минь.

Ээж ээ, тэр үед та минь байж л байдаг юм шүү. Зүгээр л хажууд минь байж байгаарай. Гуйж байна.

4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Отгон Болор

    Отгон Болор

    2019/06/16 at 19:54

    Yamar ch goe yumde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *