Огт унтаж чаддаггүй нэгэн хүү байжээ, гэтэл нэг өдөр бүх зүйл өөрчлөгдөж хүү амар тайвнаар гүн нойронд автах болсон сэтгэл хөдөлгөм түүх

2

Намайг Олег Батлук гэдэг, би багадаа их хөдөлгөөнтэй буюу одоогийн хэллэгээр гипер хөдөлгөөнтэй хүүхэд байв. Тэр үед гипер энэ тэр гэсэн гоё үг байдаггүй байлаа, намайг хүн болгон хүссэнээрээ тодорхойлно: эмээ намайг “өрөмний өт” гэнэ, харин өвөө намайг “доороос нь өргөс хатгасан юм шиг л” гэдэг байв.

Орой болоод намайг унтуулна гэдэг ёстой үлгэр домгийн ажил болно, Дракулаг шөнийн цагаар буцааж авсанд хийнэ гэдэгтэй л адил: энэ цаг бид хоёрын хувьд маш чухал үе. Намайг ямар ч гэрэлгүй өрөөнд үлдээж үзсэн – тэгээд би харанхуйд харж сурсан. Намайг номоор ховстоно, шөнөжингөө үлгэр уншиж өгнө – би худлаагаасаа унтаж байгаа дүр эсгээд дараа нь хөнжлөөсөө хорт могой шиг л гарч ирдэг байлаа.

Бүр аргаа бараад үлгэртэй пянз хүртэл сонсгож үзсэн – би дууг нь чангалчихдаг, тэгээд л дураараа дургина. Томчуудыг ч зовоож байсан даа, гэхдээ бараг санамсаргүй байдлаар гэх үү дээ миний нойргүйдлийн эсрэг төгс эмийг олсон юм.

Иллюстратор Alena Sofronova

Миний нойргүйдлийн эсрэг эмийг өвөө Федот гэнэ. Гэрэл, пянзаа унтрааж, номоо хураагаад намайг унтаж байгаа Федот өвөөгийн өвөрт хийчихдэг болсон.

Миний Федот өвөө том биетэй. Томчуудын хувьд ч тэр. Хүүхэд надад бүр ч том биетэй. Өндөр, цээж дүүрэн, том ястай өвөө Федот. Харин өөхний хуримтлал нэг их байхгүй. Ямартай ч энэ аварга том биет маш сайхан сэтгэлтэй. Аварга том, халуун дулаан зүйлийг хаанаас ч олохгүй.

Унтаж байгаа Федот өвөөгийн оворт ороод л би бараг л шууд “тасарна”. Секундын өмнө байшин шатаалаа гэж бодоход би шатаж байгаа байшингаа харж чадалгүй л тасардаг байв, энэ бол зүйрлэл. Би түүний том биеэр хөнжил хийгээд л халуун дулааныг мэдрэн унтана.

Иллюстратор Alena Sofronova

Намайг хатгаад байсан өргөснүүд ч унаж эхэлсэн мэт би сайхан тайван унтана. Бүх хүмүүсийн мөрөөдөл биелж байгаа бололтой – бүгд амар тайван, гүн нойрондоо автах ажээ.

Федот өвөөгөөс шинэхэн талхнаас мэдрэгддэг халуун дулаан мэдрэгдэнэ. Түүний хажууд унтаж байхад би өнгөтэй зүүд зүүдэлдэг байлаа. Федот өвөөгийн хажууд зай байсан юм. Яагаад гэвэл эмээ өөр өрөөнд тусдаа унтана. Хүмүүс Федот өвөөтэй цуг унтаж чаддаггүй. Тэр маш аймшигтайгаар хурхирдаг. Тэр үнэхээр аймаар хурхирна, тэгээд надад аварга том өнгөт баавгай зүүдлэгдэнэ – толгой дээрээс хүчтэй архираад л, аварга том сарвуугаараа намайг бусдаас хамгаалж байгаа мэт тэврээд л…

Бага нас минь дууслаа, эмээ өвөө маань ч яваад өгөв. Бас Федот өвөө ч яваад өгсөн. Хүн болгоны л бага нас өнгөрдөг, минийх ч бас адил.

Иллюстратор Alena Sofronova

Том хүний амьдрал эхлэв, би бум бужигнасан хотын нэг хэсэг болов, тэгээд бас нойрны асуудалтай. Яагаад ч юм бусдын адил нойрсож чадахгүй. Шөнийн цагаар тоолдог хэдэн цагаан хонь миний эсрэг бүлгэм байгуулсан ч байж болно, бодвол тэд facebook дээр нууц групп байгуулаад сэтгэл зүйчийн зөвлөгөө авч байгаа ч юм билүү? Энэ болгондоо би Федот өвөөгөө санана, түүнийхээ хажууд хэвтэж байна гэж төсөөлнө. Гэхдээ хэчнээн төсөөлсөн ч гэсэн зуухнаас дөнгөж гарч ирсэн тэр халуун дулаан бий болохгүй, энэ сайхан мэдрэмжийг авч чадахгүй. Нэг үгээр хэлбэл, Федот өвөөгүйгээр надад маш хэцүү байлаа. Ашгүй нэг юм унтлаа гэхэд хар цагаан аймшигтай амьтад зүүдлэгдэнэ.

Нойр хүрэхгүй ээлжит нэгэн шөнө, уйдсандаа Артем хүү маань яаж унтаж байгааг шалгахаар шийдлээ. Тэр саяхан бяцхан хүүхдийн торлосон орноос томчуудын богино оронд шилжсэн юм.

Артем сайхан унтаж байна. Түүний орны матрасс хатуу байна уу үгүй юу гэдгийг шалгахаар хажууд нь хэвтлээ. Хөлөө атийлгаад ганц секунд хэвтье гэж бодов. Тэгсэн нэг мэдсэн унтаад өгчээ. Өглөө эхнэр маань хүү бид хоёрыг йогийн байрлалд богино орон дээр унтаж байгааг хэсэг харж зогссон гэнэ. Би толгойгоо Артемийн гэдсэнд нааж, хамраа хүүгийнхээ цүдгэр гэдсэнд наажээ.

Тэр шөнө би өнгөт зүүд зүүдлэв. Федот өвөө надаа орныхоо хүнийг илгээжээ.

22
ХөөрхөнХөөрхөн
16
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Baigaa Baigaa

    Baigaa Baigaa

    2019/04/21 at 21:23

    хөөрхөн юм аа

  2. Enkhbulgan Dashdonorov

    Enkhbulgan Dashdonorov

    2019/04/21 at 21:50

    Надад бас илгээгээч ккк

  3. Э. Энхрий

    Э. Энхрий

    2019/04/21 at 22:03

    Erdenebat Batsuuri

  4. Mne Zulaa

    Mne Zulaa

    2019/04/21 at 22:37

    Tulgaa Munhtulga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *