Умард Солонгост эрчүүд нь удирдагч Ким Чен Унтайгаа адилхан үс засалттай байх хууль гарчээ

0

lookalike22n-1-web

Өнөөг хүртэл Умард Солонгосын иргэд улсаас батлагдсан хэв маягийн жагсаалтанд багтсан үс засалтуудаас сонгон үсээ засуулах эрхтэй байсан. Гэвч одооноос эхлэн тус улсын их сургуулийн оюутан залуус удирдагч Ким Чен Уныхтай адил үсний засалттай байх ёстой гэсэн шинэ хууль гарсан тухай Британий ВВС агентлаг мэдээлжээ. 2 долоо хоногийн өмнө Пхеньянд танилцуулагдсан шинэ хууль одоо бүх орон даяар танилцуулагдаж байгаа аж. Одоо Хятадад амьдарч байгаа Умард Солонгос нэгэн “Ким Чен Уны засалт бол тийм ч түгээмэл биш. Учир нь энэ засалт Хятадын нууцаар хил нэвтрүүлэгчдийн хэв маягийг санагдуулам. 2000-аад оны дунд үе хүртэл бид үүнийг Хятадын нууцаар хил нэвтрүүлэгч үс засалт гэж нэрлэдэг байсан.” хэмээсэн гэж Korea Times-т мэдээлжээ. Умард Солонгосын иргэд өнөөг хүртэл улсаас зөвшөөрсөн эмэгтэй 18, эрэгтэй 10 төрлийн үс засалтаар үсээ засуулж ирсэн ба урьд нь Умард Солонгосын улсын телевиз урт үсний эсрэг компанит ажлыг дамжуулж байсан байна. Шинэ хуулийн талаарх мэдээлэлтэй сөргөлдөх өөр нэгэн мэдээлэл NK News сайтад тавигдсан нь Пхеньянд саяхан очсон хүмүүс үс засалтын хэв маягт өөрчлөлт орсныг олж хараагүй гэжээ. Дашрамд дурдахад Умард Солонгосыг 17 жил удирдсан Ким Жон Ил овойлгож босгосон хэлбэрийн үс засалт хийлгэдэг байсан нь өндөр харагдах зорилготой байсан гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. 雲天

    2014/04/29 at 21:34

    如有雷同,純屬巧合。

  2. Зочин

    2016/04/20 at 19:25

    Shal t1

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *