Согтууруулах төрлийн ундаанд донтсоныг илтгэх 6 шинж тэмдэг

2

Найз нөхөдтэйгөө уулзах эсвэл ажлын хамт олонтойгоо ажлын дараа ярьж суух уулзалтыг хундага спиртийн төрлийн ундаагүйгээр төсөөлж чадахгүй байвал танд асуудал бий болсныг илтгэж байна.

Архинд донтох байдал таны амьдралд тодорхой байр суурь эзэлсэн үү? Хүн эхлээд уг байдлыг асуудал болгон хүлээж авахаас зайлсхийдэг. Өөрийнхөө эргэлзээг эцэслэхийн тулд танд дараах 6 шинж тэмдэгт анхаарал хандуулахыг зөвлөж байна – архинд донтож байгаа эсэхээ шалгаарай.

Архинд донтож байгааг илтгэх шинж тэмдэг

Ихэнх шинж тэмдэг зөвхөн танд л мэдрэгдэнэ. Тиймээс нүдээ нээж үз. Удахгүй таны хувьд том асуудал болох нөхцөл байдлыг бүү үгүйсгэ.

1. Цагаасаа түрүүлж ууж эхлэх

Үүгээр бид юу гэж хэлэхийг зориод байна вэ? За, жишээ нь гэхэд л та орой найз нартайгаа хөлбөмбөг үзээд шар айраг уухаар болж… Та найз нартайгаа уулзахаас өмнө тоглолтын эхний хэсэгт ууж эхэлжээ. Дуртай ундаанаасаа хэдхэн балга ч бай, бүтэн бакал ч бай хамаагүй. Магадгүй та шил улаан дарс задлахаар шийдсэн үү?

Өөрөөр хэлбэл та согтууруулах төрлийн ундааг арга хэмжээ эхлэхээс өмнө ууж байна, зарчмын хувьд та хэзээд л уухаас хойш гэж өөрийгөө өмөөрч байгаа болов уу.

 

2. Та жирийн ундаанаас татгалзаж эхэлсэн

Хэрвээ та согтууруулах төрлийн ундаанд донтож эхэлсэн бол танд жирийн ундаа эсвэл согтууруулах чанар нь бага ундаанаас татгалзаж эхэлнэ, өөрөөр хэлбэл эдгээр ундааг та хүүхдийн ундаа гэж үзэх ажээ.

Үнэн хэрэгтээ энэ нь асуудал үүсэж байгаагийн дохио гэдгийг анхаар. Хэрвээ та өөрийгөө өндөр градустай ундаа сонирхож эхэлж байгааг анзаарсан бол эсвэл өмнөхөөсөө их хэмжээгээр уухыг хүсээд байвал аюулын харанга дэлдэх цаг нэгэнт болжээ.

 

3. Хэтэрхий хурдан уух

Орчин үеийн нийгэмд ганц хундага дарс эсвэл ганц шил шар айраг уух нөхцөл байдал үүсэх нь ойлгомжтой. Эдгээр ундааг тайван, бага багаар нь уухыг соёлтой хэрэглээ гэнэ.

Хэрвээ та архинд донтож эхэлж байгаа бол магадгүй архийг хэтэрхий хурдан уугаад байгаагаа анзаарах байх – яг л хаа нэгтээ яарч байгаа мэт эсвэл ам тань их цангасан мэт л ууна.

Ийм байдалтай байгаа бол та нийгэмших гэж биш харин согтууруулах төрлийн ундаа уух гэж тэр газар очжээ.

 

4. Мини-барны шалгалт явуулах

Зочид буудалд орж ирэнгүүтээ хийдэг зүйл юу вэ? Мини-барыг нь шалгаж байна уу? Өрөөнд орж ирэнгүүтээ цонхоор харагдах хот эсвэл угаалгын өрөө, мөн ор нь эвтэйхэн эсэхийг үзэхгүй. Хэрвээ та тийм ээ, мини-барыг шалгадаг гэсэн хариулт өгсөн бол та архинд донтож эхэлжээ.

Шинэ газар ирсэн хүн үзэж харах, сонирхох зүйл маш их байгаа шүү дээ. Харин та тэр жижигхэн хайрцагт байгаа зүйлийг (юу байгаа нь ойлгомжтой, сонголт ч бага) зарчмын хувьд мэдэж байгааг нуух юун. Та дахиад нэг бодоод үзээрэй. Буудлын өрөөнд орохоосоо өмнө та тэр мини-барыг төсөөлсөн үү, үгүй юу?

 

5. Согтууруулах төрлийн ундааны нөөцөө өдөр болгон шалгадаг

Өдөр тутмын хийдэг ажил төрөл дунд жишээ нь, хоол хийх, гэрээ цэвэрлэх, эд хогшлоо өөрийн байранд нь буцааж тавих, цэцэг услах зэрэг ажлуудын хажуугаар уух архиныхаа нөөцийг шалгах “ажил” байгаа бол анхааралтай бай. Архины нөөц дуусах гэж байгааг хараад сандралд орохгүй бол асуудал үүсгэхгүй, харин өөрөөр хариу үйлдэл үзүүлбэл аюулын дохио болно.

Гэртээ согтууруулах төрлийн ундаагүй боллоо гэсэн айдсыг анхааралдаа авах ёстой.

 

6. Уух дуртай найз нарынхаа эрэлд гарах

Архинд донтож эхлэхэд бид зөвхөн ундааны хэмийг харгалзан үзээд зогсохгүй мөн уух дуртай, дургүй хүмүүсийг ялгаж салгаж эхэлдэг.

Яагаад ч юм өөрийн мэдэлгүй спиртэнд дуртай найзууд руу илүү татагдаад “уудаггүй” найз нараас зайгаа барьж эхэлдэг. “Уудаггүй” найз нар дунд хуучин сайн найз нөхөд байсан ч хамаагүй тэднээсээ холдоно.

Архинд донтох үзэгдэл нь бусад муу дадал зуршлын л адил эзэн өөрөө анхаарал сэрэмжтэй байвал шинж тэмдэг нь эрт илэрнэ. Хамгийн гол нь хүн өөрөө тэр шинж тэмдгийг мэдэрч ойлгох ёстой юм.

Бид ямар нэгэн зүйлд гүнзгий донтчихвол жирийн амьдралдаа эргэж ороход улам л хэцүү болохыг анхаарах хэрэгтэй. Заримдаа боломжгүй мэт санагдана. Тиймээс өөрийгөө муу дадал зуршилд автахаас өмнө засаж яваарай.

15
БурууБуруу
12
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *