Дэлхийг хэзээ нэгэн өдөр эзэлж мэдэх хамгийн хүчирхэг армитай 10 улс

1

Цэрэг армийн хүчин чадал – аль ч улсын хувьд хамгийн чухал үзүүлэлт байдаг. Тэр ч үүднээсээ өнөөдөр хүчирхэг улс орнууд цэрэг армийн салбартаа ач холбогдол өгдөг болсон нь нууц биш. Тэгвэл одоогийн байдлаар аль улс орон цэрэг армийн хүчин чадлаараа дэлхийг тэргүүлж байгаа байна вэ? Хэрвээ дайн болоход хүрвэл аль улс орон дэлхийг айдаст автуулах вэ? Ингээд хамтдаа дараах сонирхолтой мэдээллээс асуултын хариултыг мэдэж авцгаая.

10. Австрали

Байлдахад бэлэн цэрэг: 60.000 Нөөц хүчин: 44.000

Танк: 59 Их буу: 75 Байлдааны онгоц: 78

Байлдааны нисдэг тэрэг: 188

Тэнгисийн хүчин: 47 (Шумбагч завь: 6, Алсын зайны сөнөөгч: 2)

23 сая хүн амтай Австрали улс нь харьцангуй аюул багатай, амьдрахад хамгийн таатай газар хэмээн дэлхий нийт үздэг. Гэвч дэлхийн хоёрдугаар дайны үеэр Япончууд Австралийг эзлэх гэж хэд хэдэн удаагийн оролдлого хийж байсан бөгөөд харамсалтай нь бүгд амжилтгүй болж байжээ.

 

9. Швейцар

Байлдахад бэлэн цэрэг: 100.000 Нөөц хүчин: 77.000

Танк: 224 Их буу: 224 Байлдааны онгоц: 63

Байлдааны нисдэг тэрэг: 43

Дэлхийн диваажин гэх тодотголтой Швейцар улс нь хөгжил дэвшлээрээ яах аргагүй дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг юм. Дэлхийн нэг болон хоёрдугаар дайнд Фашист Германы арми Швейцарийг эзлэх гэж санаархаж байсан хэдий ч уулархаг бүс нутагт оршиж буй давуу талаа ашиглан Гитлерийн армиас улс орноо хамгаалж чадсан гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг. Тэдэнд тэнгисийн хүчин байхгүй нь цэрэг армийнх нь хамгийн том сул тал гэнэ.

 

8. Тувалу, Шинэ Зеланд, Исланд болон Бутан

Байлдахад бэлэн цэрэг: 9.000 Нөөц хүчин: 6.000

Эдгээр 4 улсын хувьд бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй бага цэрэг армитай. Гэвч чухам юуны учир энэ жагсаалтад багтсан бэ гэхээр ямар нэгэн дайн тулаан боллоо гэж үзвэл эдгээр улсууд нэгдмэл статустайгаар оролцох юм. Тувалуд цэрэг арми гэхээр зүйл байхгүй бөгөөд гагцхүү далайн эрэг орчмоор эрэл хайгуул хийдэг цагдаа нар байдаг байна. Харин Исландчуудын хувьд харьцангуй амар тайван улс орнуудын нэгээс гадна маш цөөн хүн амтай нь цэрэг армитай болох тал дээр бага зэрэг асуудал үүсгээд байгаа ажээ.

 

7. Япон

Байлдахад бэлэн цэрэг: 250.000 Нөөц хүчин: 42.000

Танк: 777 Их буу: 839 Байлдааны онгоц: 289

Байлдааны нисдэг тэрэг: 741

Тэнгисийн хүчин: 131 (Шумбагч завь: 17, Алсын зайны сөнөөгч: 3)

Эдийн засгийн хүчин чадлаараа өнөөдрийн байдлаар дэлхийд 4-р байранд жагсаж байгаа Их Наран улсын цэрэг арми энэ жагсаалтад зүй ёсоор багтах ёстой бөгөөд газарзүйн байршлын хувьд эргэн тойрондоо хөлгүй цэнхэр далайгаар хүрээлүүлж байгаа нь тэдний хувьд давуу тал болдог байна. Тухайлбал Хубилай хаан Япончуудыг эзлэх гэж гурвантаа далайг гаталсан ч хар шуурганд өртөж, зорилгоо биелүүлж чадаагүй байдаг. Дэлхийн нэг болон хоёрдугаар дайнуудад цэрэг арми, зэр зэвсгийн хүчин чадлаа гайхуулж байсан Япончууд одоог хэр нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг байсаар байгаа юм.

 

6. Иран

Байлдахад бэлэн цэрэг: 545.000 Нөөц хүчин: 1.800.000

Танк: 1.658 Их буу: 2.400 Байлдааны онгоц: 137

Байлдааны нисдэг тэрэг: 137

Тэнгисийн хүчин: 398 (Шумбагч завь: 33)

Цэрэг армийн хүчээрээ дэлхийд өндөр байр суурьтай байгаа улс орнуудын нэг болох Ойрхи Дорнодын Иранчууд энэ жагсаалтын 6-р байранд оржээ. Тэдний зэр зэвсгийн хүчин чадлаас болж өнөөдөр ОХУ, БНХАУ, АНУ зэрэг их гүрнүүд Ирантай аль болох энхийн замаар хамтын ажиллагаа өрнүүлэхийг эрхэмлэж байгаа нь нууц биш юм.

 

5. Канад

Байлдахад бэлэн цэрэг: 95.000 Нөөц хүчин: 51.000

Танк: 181 Их буу: 161 Байлдааны онгоц: 64

Байлдааны нисдэг тэрэг: 175

Тэнгисийн хүчин: 63 (Шумбагч завь: 4)

Газар нутгийн хэмжээгээрээ ОХУ-ын дараагаар ордог Канад улс нь нийт 35 сая гаруй хүн амтай бөгөөд сүүлийн хэдэн жилийн хугацаанд нийт 14.7 тэрбум ам долларыг цэрэг, армийн салбараа хөгжүүлэхэд зарцуулжээ.

 

4. Хойд Солонгос

Байлдахад бэлэн цэрэг: 700.000 Нөөц хүчин: 4.500.000

Танк: 4.200 Их буу: 6.550 Байлдааны онгоц: 458

Байлдааны нисдэг тэрэг: 222

Тэнгисийн хүчин: 967 (Шумбагч завь: 70)

Цөмийн зэвсгийн цэнэгтэй толгой: 8

Өмнөд Солонгос, АНУ болон бусад томоохон улс орнуудын шүдний өвчин болоод байгаа Хойд Солонгосчууд цөмийн зэвсэгтэй гэдэг үүднээсээ олон улсын тавцанд томоохон байр суурийг эзлэх болсон.

 

3. Их Британи

Байлдахад бэлэн цэрэг: 150.000 Нөөц хүчин: 182.000

Танк: 407 Их буу: 227 Байлдааны онгоц: 91

Байлдааны нисдэг тэрэг: 397

Тэнгисийн хүчин: 76 (Шумбагч завь: 4 Алсын зайны сөнөөгч: 1)

Цөмийн зэвсгийн цэнэгтэй толгой: 215

Дэлхийн нэг болон хоёрдугаар дайнуудад үнэтэй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтөнд ялалт авчирсан тэдний хувьд Европ тивийн хамгийн нөлөө бүхий улс орнуудын нэг юм. Үүний тэд жишээ нь Их Британичууд Европын Холбооноос гарахаар шийдвэрлээд байгаа нь энэ тивийн эдийн засаг, хөгжил дэвшил уруудахад хүргэнэ хэмээн үзэж байгаа билээ.

 

2. ОХУ

Байлдахад бэлэн цэрэг: 766.000 Нөөц хүчин: 2.485.000

Танк: 15.400 Их буу: 10.600 Байлдааны онгоц: 751

Байлдааны нисдэг тэрэг: 1750

Тэнгисийн хүчин: 352 (Шумбагч завь: 60 Алсын зайны сөнөөгч: 1)

Цөмийн зэвсгийн цэнэгтэй толгой: 7.300

Манай хойд хөрш болох ОХУ-ын хувьд хэзээнээс цэрэг, армийн салбартаа анхаарал хандуулж, хүчирхэг байхыг чухалчилсаар ирсэн ард түмэн билээ. Дэлхийн нэг болон хоёрдугаар дайнуудад асар их гавъяа байгуулж, Нацистуудын армийг ялахад голлох үүрэг гүйцэтгэснийг буурал тивийн түүх хүртэл бэлхнээ гэрчилнэ.

 

1. АНУ

Байлдахад бэлэн цэрэг: 1.400.000 Нөөц хүчин: 1.100.000

Танк: 8.850 Их буу: 3.300 Байлдааны онгоц: 2.300

Байлдааны нисдэг тэрэг: 7.100

Тэнгисийн хүчин: 415 (Шумбагч завь: 75 Алсын зайны сөнөөгч: 19)

Цөмийн зэвсгийн цэнэгтэй толгой: 7.100

Эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-ын хувьд энэ жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд тэд дэлхийн тэргүүлэгч их гүрэн гэсэн статусаа алдалгүй өнөөдрийг хүрсэн юм. Дэлхийд энх тайвныг сахиулах зорилгоор олон улс орнуудад цэрэг, армиа байршуулсан Америкчууд хамгийн сүүлийн үеийн зэр зэвсгийг ашигладаг.

50
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Enkhgerel Lkhamjav

    Enkhgerel Lkhamjav

    2018/10/05 at 15:47

    Хятад биш гэж үү

  2. Tsogtoo Ganbat

    Tsogtoo Ganbat

    2018/10/05 at 16:20

    China france brasil india south korea yu bolj bgaan bol doo chaavaas. Icelandaas sul yum bailgui

  3. Марве Тодд

    Марве Тодд

    2018/10/05 at 17:06

    Шаал кудлаа байна. эзлэж мэдэх биш 2-3 удаа эзлэж байсан хойшдоо ч эзлэж мэдэх Монгол хаачсан вэ ккккк

  4. ган

    2018/11/21 at 00:28

    Хэзээ нэгэн цагт дэлхийг эзэлж мэдэх гэжээ. Гэтэл цэрэг гаргахад хүртэл л төвөгтэй. тэр жижиг 4 улс хаана хэнийгээ эзлэх юм бол доо. Япон ч гэсэн дэлхийг эзэлнэ нтр байхгүй л дээ. Герман болон Турк мөн Вейтнамыг ч бас басаж болохгүй. манайсаа илүү Хятадтай үзэлцэх улс юм шүү. Энд бас хятад алга байх шиг байна. Хятад бас л хүчтэй армитайд тооцогдож байгаа шүү дээ.

  5. Зочин

    2020/02/08 at 04:07

    Zaa tgd yun surtein tsag zawaa garzdall medeelel ofsn bhd shuumjilj edr muuhaishuu urmiin ug ogldo guys

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *