Эрчүүдийн 90 хувь нь бусдаас тас нуудаг 10 айдас

2

Булчинлаг, зоригтой, шийдэмгий эр хүний цаана айдас, эргэлзээ байна гэж үү? Дэмий зүйл ярих гэж? – олон бүсгүйчүүд ингэж хэлэх болов уу. Өнөөгийн нийгэмд байгаа бас нэгэн буруу ойлголтуудын нэг юм.

Ихэнх эрчүүдийн сэтгэлийг зовоож байдаг 10 айдсыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Бие эрхтэн нь ямар харагдаж байгаа бол

Эмэгтэйчүүд залуу наснаасаа л гоо сайхан, туранхай харагдах ёстой гэсэн ойлголтоосоо болж өөрийгөө бэлтгэл сургуулилт, хоолны дэглэмээр чангалдаг. Эрчүүдийн хувьд ийм ойлголт байхгүй, гэхдээ энэ нь эрчүүдийг бие галбиртаа анхаарал тавьдаггүй гэж хэлж байгаа биш юм шүү. Эс бөгөөс спорт заал эрчүүдээр дүүрэхгүй байх байсан биз. Тэдний хувьд “шар айраг”-ны гэдэс л хамгийн эмзэг сэдэв байдаг.

 

2. Санхүү

Санхүү – олон айдсуудын нэг. Бага байхаас нь л тэднийг хамгаалагч, гэр бүл тэжээгч болоход нь бэлдэж хүмүүжүүлдэг. Найз бүсгүйгүй байсан ч тэд санхүүгийнхээ байдалд байнга санаа зовно. Нэгэн бүсгүйтэй харилцаа тогтоохын тулд санхүү хэрэгтэй гэж үзнэ. Харин бүсгүйчүүдэд мөнгөнөөс илүү хайр халамж илүү санагдана. Хэрвээ мөнгө сонирхдог бүсгүй бол цаашдаа зам нийлэхгүй биз дээ.

 

3. Өндөр

Эмэгтэйчүүдийн “төгс эр” гэдэг жагсаалтанд “өндөр бие” орсон бол яаж санаа зовохгүй байх юм бэ? Бүсгүйчүүд эрчүүдийн өндрийг хардаггүй байсан бол намхан эрчүүдэд илүү их боломж олдох байсан юм. Хэмжээ хамаагүй гэж ярьдаг, ялангуяа зүрхний хэмжээ. Ямар ч шалиг санаа агуулсангүй.

 

4. Өөр эрчүүдийн анхаарал

Эрчүүдийн хардах сэтгэл нь эмэгтэй хүнийх шиг гэнэн хонгор байхгүй ч гэлээ өөрийнхөө нэр хүнд, сэтгэл зүрхийг хамгаалахын тулд тэд юу ч хийж чадна. Найз бүсгүйгээ ажлынхаа залууг магтан ярьж суухад хөмсгөө ч хөдөлгөхгүй суух хэдий ч дотроо бол өрсөлдөгч гарч ирлээ гэсэн айдастай болсон байгаа. Энэ айдсыг арилгахын тулд хайртай залуутайгаа илэн далангүй яриарай: айх ямар ч шаардлага байхгүй.

 

5. Бүсгүйчүүдтэй харилцах туршлага байхгүй

Мачогийн дүр эрчүүдийн хар дарсан зүүдэнд ирдэг. Тэр дүрээс болж эрчүүд хайр дурлалын харилцаанд туршлагатай нэгэн болж харагдах хэрэгтэй болно. Эмэгтэйчүүд ч бас алдаа хийчих вий гэсэн айдастай явдгийг тэдэнд хэлмээр. Хоорондын харилцааг дэмжих, илэн далангүй байх энэ бүгд та хоёрыг бие биедээ итгэлтэй болгоно.

 

6. Үс

Биеийн үү, толгойн үс үү – эрчүүдийн мөнхийн асуудал. Бие дээрээ үсгүй байх – хэрвээ эрчүүдийн дутагдалтай тал байвал яана аа? Хэтэрхий их үстэй бол – амьтан шиг хүний дургүй хүргэх юм болов уу? Халзан толгойн хувьд бол эрчүүдийн хамгийн эмзэг сэдэв. Хэрвээ та түүнд үнэхээр хайртай бол асуудлыг хурцатгах хэрэггүй, байгаагаар нь л хайрла.

 

7. Хоолны дэглэм

“Би хоолны дэглэм барьж байгаа” гэдэг үгийг эрчүүд эмэгтэйчүүдээс хичнээн их сонсдог бол. Эрчүүд хоолны дэглэм барьж байгаа гэхээр эмэгтэйчүүд гайхсан харцаар харна. Эрчүүд ч гэсэн эрүүл мэнд, бие галбиртаа анхаарал тавьдаг. Тэр болгон л хэлээд байдаггүй болохоос эр хүн болгон эрүүл, чийрэг байхыг хүсдэг.

 

8. Хайрттайгаа харилцах харьцаа

Харилцаагаа аврах тухай эмэгтэйчүүдийн сэтгүүл дээр хэдэн удаа гарсан байдаг бол? Энэ тухай эрчүүд яриад эхлэхээр эмэгтэйчүүд нь гайхаж орхино. Нийгмийн дунд байгаа бас нэгэн буруу ойлголт юм даа. Эр хүн – дэмий зүйлд санаа зовох ёсгүй, зөвхөн эмэгтэйчүүдийн толгойг л эргүүлэх эрхтэй гэсэн тэр ойлголтоосоо салмаар байна. Эрчүүд ч гэсэн аливаа харилцаа тайван байхыг хүсэлгүй яах вэ.

 

9. Найз бүсгүйн өөрөөс нь өмнөх залуучуудын тоо

Найз бүсгүй нь өмнө нь олон залуутай үерхэж байсан бол (залруулга: залуугийн найзалж байсан эмэгтэйчүүдээс их тоо гарсан бол) “хий үзэгдэлтэй” тэрээр өрсөлдөх хэрэгтэй болно. Тиймээс хамгийн гол нь – өнгөрсөн харилцааг сөхөх хэрэггүй, тэр харилцаа одоогийн харилцаанд саад болох учиргүйг хэлж ойлгуулаарай.

 

10. Сэтгэл хөдлөлөө ил гаргах

“Битгий уйлаад бай, чи чинь эр хүн шүү дээ” – банди нарыг бага байхад нь ингэж хэлдэг. Хүчтэй, зоригтой эр хүн болгон хүмүүжүүлэхийн тулд эцэг эх, нийгэм тэднийг ойн баавгай шиг л болгохыг хүснэ. Том болоод сул дорой харагдахгүйн тулд тэд сэтгэл хөдлөлөө барьж сурсан байх ёстой. Хэрвээ тэднийг уйлж байгаагаар эсвэл гунихарч байгаагаар харсан бол эр хүн бэрхшээлийг давж туулах ЁСТОЙ гэж битгий хэлээрэй. Тэрээр бүсгүй таны л адил бас зүрх сэтгэлтэй хүн.

139
ГоёГоё
36
Ха ХаХа Ха
29
ТэнэглэлТэнэглэл
27
ГайхмаарГайхмаар
25
БахархмаарБахархмаар
17
ХөөрхөнХөөрхөн
15
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/10/13 at 09:35

    Emegteichuuded eregtei hun ogt hamaagui gdg ni ene niitlelees haragdaj baina. Herew emegtei hunii tuhai bsan bol ymar ih setgegdel baigaa bol?

  2. Bat-Ölzij Mönhnaszan

    Bat-Ölzij Mönhnaszan

    2017/10/13 at 10:28

    Зүрхний хайртай хүнтэыгээ зүрхнээсээ хайрлаж чаддаг л хүнтэыгээ гэр бүл зохиохоо сэтгэоээсээ хүлээж сургадаг ниыгэмтэы хорвоо болоосой. Өнгө мөнгөнөөс үнэтэй Амьдралд зүрхнээс хайртаы хүнээрнн хаырлуулж амьдрах нь зүрхтэы төрсөн бүхниы зорилго гэдгийг хүн төрөлхтөн дээдлэн хүндлэх өдөр ирээсэй. Бусад нь байдагаараа явагдаж байдаг Сургуульд зүрхний хайр хаыраа олох хаыртай хүнээ хүлээх цаг тавилангаа зурхайгаар мэдэж бэлдэж өөрийгөө сургадаг хүмүүжүүлдэг болговол сайханаа. Завхөн зүрх үнэн. Зүрх тавилан. Хшн хүнээ хайрладаг нийгэмд зөвхөн зүрхээрээ амьдрах гайхамшигт соёлд сургадаг систмтэй бол. Энэ дэлхийгээр дүүрэн Хайртай хосуудын гэр бүлд ямар хүүхдүүд ямар мундаг нийгэм бүтээгдэх бол. Хайрын үнэн саыханаар хайрлуулж дурлуулсан хосоор дүүрэн хорвоо ямар амьдрал бүтээгдэх бол. Үнэн зүрхний хайр мандан бадрах болохтугай бидний энэ саыхан хайрламаар бахархамаар саыхан Эх болсон зургаан зүйл хамаг амьтаны хорвоод.Хаырлуулж хайрлаж амьдрахын төлөө хүн болж зүрхтэй төрдаг байх.

  3. Б. Болорсүх

    Б. Болорсүх

    2017/10/13 at 11:09

    Ss

  4. Urnaa Urnaa

    Urnaa Urnaa

    2017/10/13 at 11:18

    .

  5. Хулан Хлн xaxa unshaad iz

  6. Боржин Ц. Г.

    Боржин Ц. Г.

    2017/10/13 at 15:16

    Сш ??

  7. Б.А.Б. Чимэг

    Б.А.Б. Чимэг

    2017/10/13 at 19:36

    ss ?

  8. У. Хулан

    У. Хулан

    2017/10/13 at 21:55

    .

  9. Э.А Шинэцэцэг

    Э.А Шинэцэцэг

    2017/10/13 at 22:36

    ss?

  10. Aagii Aagii

    Aagii Aagii

    2017/10/14 at 00:26

    Ss hiigd ogoch

  11. Мөнхжаргал С.О.

    Мөнхжаргал С.О.

    2017/10/14 at 01:43

    .

  12. Энх Баяр

    Энх Баяр

    2017/10/14 at 09:43

    Ss ?

  13. Akashi Seijuro

    Akashi Seijuro

    2017/10/14 at 17:46

    no gsh

  14. Bayaraa Bayarkhuu

    Bayaraa Bayarkhuu

    2017/10/15 at 13:58

    Aih yum neg ch alga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *