Андройд утас хэрэглэгчдийн 90% нь мэддэггүй 8 функц

1

Хүн бүхэн ухаалаг утас барьдаг болсон өнөө үед ухаалаг утас нь тухайн хүний бүх хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаг болсон гэхэд хилсдэхгүй биз ээ.

Ингээд та бүхэндээ андройд утасны хамгийн сонирхолтой, хүн бүрийн төдийлөн мэддэггүй 8 функцыг танилцуулъя.

Цэнэгээ удаан барих хамгийн энгийн арга

Гар утасны фон зураг хар эсвэл бараан өнгөтэй байвал арын гэрэл автоматаар унтарч, таны гар утас эсвэл таблет цэнэг үрэхгүйгээр ажиллаж эхэлнэ.

Мэдээж энэ функц бүх андройд утсанд байдаггүй. Гэхдээ Samsung брэндийн ихэнх гар утсанд байдаг тул туршаад үзээрэй.

 

Бичвэрийг сонсож болно

Хэрвээ та андройд гар утастай бол аливаа нийтлэлийг уншихгүйгээр шууд сонсож болно. Үүний тулд тохиргоо цэс рүү орж “Special Opportunities”-ийг идэвхижүүлж хүссэн текст, нийтлэлийг сонсох боломжтой болно.

 

Ухаалаг утасны алсын удирдлага

Энэхүү функцыг ажиллуулахын тулд “Settings”-“Security”-“Device administrators” гэж ороод “Android device manager” цэсийг сонгоход хангалтай. Харин одоо та гар утсаа алдсан тохиолдолд энэ сайт руу орж өөрийн бүх өгөгдлүүдийг сэргээж авах мөн устгах боломжтой.

 

Guest mode идэвхижүүлэх

Та өөрийн ухаалаг утсыг хэн нэгэн хүнд түр шилжүүлэхдээ өөрийн хувийн мэдээллийг хадгалан авч үлдэхийг хүсэж байвал “Guest mode”-ийг идэвхижүүлээрэй. Дэлгэцэн дээр 2 хуруугаа байрлуулан доош чирэхэд баруун дээд буланд хэрэглэгчийн цонх нээгдэнэ. Энэхүү цонх дээр дарахад “Add guest” сонгож тухайн хэрэглэгч ямар ямар функцыг ашиглаж болохыг тохируулж өгөх боломжтой.

 

Томруулдаг шил

Хараа муутай хүмүүст хамгийн хэрэгтэй функц. “Settings” – “Accessibility” – “Magnification gestures” гэж сонгоход хангалттай. Тохиргоо хийсний дараа үүн дээрээ дарж дэлгэцээ томруулаарай.

 

Tethering

Интернет хэрэглэхийн тулд 3G модем эсвэл өөр нэмэлт төхөөрөмж худалдан авах шаардлагагүй. Зүгээр л “Wireless Networks” гэж ороод  “Hot Spot”-ыг сонгоно. «WLAN Access Point”-ийг check хийх шаардлагатай.

 

Ухаалаг утсыг толгойн хөдөлгөөнөөр удирдах

Хүйтэн үед гадаа явж байхдаа дуртай зүйлээ үзэх гэтэл гар тань завгүй эсвэл дулаан бээлийгээ тайлмааргүй санагдах үе байдаг шүү дээ. Үүнийг хялбархан шийдэх нэг арга бий. EVA Facial Mouse апп-ыг үнэгүй суулгаад андройд гар утсаа толгойныхоо хөдөлгөөнөөр удирдаж болно. Суулгах зааврын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

Нуугдсан тоглоом

Android 2.3 шинэчлэлтээс эхлэн Gingerbread компани андройд утас хэрэглэгчдэд нэгэн гэнэтийн бэлэг барьсан юм. “Settings” цэс рүү ороод “About phone”-ыг сонго. “Android version” гэсэн дээр хэд хэдэн удаа дарахад хөөсөн чихрийн дүрс дэлгэц дээр гарч ирнэ. Гарч ирсэн дүрсэн дээр хурдан товшиход тусгай тоглоомнууд гарч ирэх болно.

101
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
15
ГоёГоё
14
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/01/30 at 11:41

    Ter guest mode blohgui bshd.

  2. Alimaa Battulga

    Alimaa Battulga

    2017/01/30 at 12:09

    Battulga Zagdsuren Battulga Rentsenhand

  3. Гантөгс

    2017/01/30 at 13:43

    Goy zuil niitelsend bayarlalaa . Dahiad goy zuil niitleerei.

  4. Зочин

    2017/01/30 at 20:11

    Guest mode bolj baina. Androidoo update hiih heregtei. bas google mode ruu shiljeh heregtei

  5. MosQuiTo

    2017/02/12 at 00:08

    bi zarim negiin bol bainga l ashiglaj bdg harin zarimiig n ogt meddeggui yum bnaa heregtei medeelel ogch bdgt bayarllaa #xopom.com

  6. Зочин

    2017/03/01 at 16:10

    Nadaa vnheer taalagdlaa

  7. Зочин

    2018/09/12 at 19:56

    Huvun chiher garch irehgui bna yah ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *