Муужгайнуудаа алдсан эх муур өнчирч хоцорсон гөлөгнүүдийг үрчилж авч, тэднийг өөрийн зулзага мэт өсгөж байна

0

Улбар шар эрээн муур болох Kathryn-ийг хоосон түрээсийн орон сууцнаас олж байжээ. Шинээр түрээслэгчид эх муурыг олж, Өмнөд Африк дахь “Langebaan” амьтан асран хамгаалах газар руу утасдаж, тусламж хүссэн байна.

Харамсалтай нь Kathryn-ийн хорвоод мэндлээд удаагүй байсан зулзагануудын амь насыг аврахад хэтэрхий оройтжээ. Дараа нь түүнийг “Langebaan” амьтан асран хамгаалах газрын дарга Izelle Marallich өөр дээрээ авсан байна.

Langebaan Animal Care/Facebook

Тэр “The Dodo”-д өгсөн ярилцлагынхаа үеэр:

“Тэр үнэхээр хайр хүргэм бас ямар ч нохойноос айгаад байдаггүй – тэр нохойнууд дээр очоод тэдний төрөл юм шиг найрсаг харьцдаг. Тэр хүнтэй хамт унтаж чадна, танд тэврүүлээд гэсэн үг. Зүгээр л түүнийг хангалттай хайрладаггүй байсан юм шиг санагддаг.”

Гэхдээ тэр шинэ гэр бүлтэй болсон ч гэсэн өмнөх амьдралаа эргэн санаж байгаа гэлтэй гашууддаг аж.

“Тэр зулзагануудаа санаад заримдаа уйлдаг. Аргагүй шүү дээ, үнэхээр сэтгэл шархлуулам байсан нь тодорхой.”

Langebaan Animal Care/Facebook

Харин энэ эрээн муурны амьдрал тэднийд өнчирч хоцорсон гөлөгнүүд ирэх үед өөрчлөгдсөн юм. Тэр даруйд нь Kathryn гөлөгнүүдтэй ээнэгшин дасжээ – тэднийг өлсөх үед нь бүр хооллодог байна. Тэр гөлөгнүүдийг долоож, тайвшруулах оролдлого хүртэл хийдэг аж.

Langebaan Animal Care/Facebook

Эхэндээ гөлөгнүүд түүнээс дайжиж, зайгаа барьж байсан ч Kathryn тэвчээртэй хүлээж, тэднийг асарч халамжилсаар байв. Удалгүй гөлөгнүүд түүнийг долоож эхэлсэн бөгөөд хажуунаас нь салахаа байжээ.

Гөлөгнүүд богино хугацаанд Kathryn-д дассан бөгөөд эрээн муур ч гэсэн зулзагануудаа алдсан сэтгэлээ дэвтээх гөлөгнүүдтэй болсон байна.

 

 

“Тэр шаналж, уйлахаа больж, бүх өдрийн турш гөлөгнүүдтэй хамт хэвтэх болсон. Тэр заримдаа бүр гөлөгнүүдийг хооллодог. Түүнд тэд байгаа нь, тэдэнд тэр байгаа нь үнэхээр сайхан хэрэг.”

Langebaan Animal Care/Facebook

Өөрөөр хэлбэл Kathryn бүх цаг заваа гөлөгнүүдэд зориулдаг. Тэр тэднийг эрхлүүлж, хамт унтаж, тоглож нааддаг.

Гөлөгнүүд энд ирснээсээ хойш өөрсдийнхөө амьдрах гэрээ олжээ. Удалгүй тэднийд 2 өнчин муужгай ирсэн нь Kathryn-ийг бүр ч илүү аз жаргалтай болгосон байна.

Амьтан асран хамгаалах газрын дарга ийм мундаг муурыг өөрийн болгосондоо баяртай байгаа талаараа ийн хэлжээ:

“Түүнийг үрчилж авахыг хүссэн олон хүн гарч ирдэг. Гэхдээ тэр одоо үүрд бидэнтэй хамт үлдэнэ. Бидэнд түүн шиг халамжтай ээж хэрэгтэй.”

Бичлэг үзэх:

93
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Galsannyam Borkhuu

    Galsannyam Borkhuu

    2020/06/23 at 14:35

    🥰

  2. Hulan Hulka

    Hulan Hulka

    2020/06/23 at 14:51

    Uhaantail bl ehiigee idjkuu blgdee te 😂❤️

  3. Амангелді Төлеген

    Амангелді Төлеген

    2020/06/23 at 15:03

    Улсаас тэтгэмж рлгоё

  4. Амангелді Төлеген

    Амангелді Төлеген

    2020/06/23 at 15:03

    Олгоё

  5. Zolboo Bozoo Gantumur

    Zolboo Bozoo Gantumur

    2020/06/23 at 17:16

    Хэлд, хөлд яаж орох бол,,,

  6. Bilguun Enkhtur

    Bilguun Enkhtur

    2020/06/23 at 21:56

  7. Ametist Bolor

    Ametist Bolor

    2020/06/23 at 23:34

    Eh ni vreesee hagatsah ni amidiin tam yum shvv 😢. Ineechihsen bgaa hvmvvsiig oilgohq bna…..

  8. Merłin

    Merłin

    2020/06/24 at 02:32

    Нандин- Эрдэнэ

  9. Gansukh Saaral

    Gansukh Saaral

    2020/06/24 at 09:20

    Мундаг ухаантай юм бнаа

  10. Яасан ч ухаантай сайхан юм бэ дээ бүр хайр хүндэтгэл төрчихлөө

  11. Hanna Hanna

    Hanna Hanna

    2020/06/24 at 13:23

    Оюука Оюука

  12. Pvrewjaw Dvgermaa

    Pvrewjaw Dvgermaa

    2020/06/24 at 17:36

    Yamarch amitanii setgel gej hair hurmeer yumaa

  13. Daashka Daashka

    Daashka Daashka

    2020/06/24 at 21:14

    Muur ugaasaa uhaantai hoorhon amitan shdee bas uyhan erh

  14. Amina Namuna

    Amina Namuna

    2020/06/24 at 23:05

    Hmm ymar hoorhinbee🥺🥺☺️

  15. Jigjid Otgonchimeg

    Jigjid Otgonchimeg

    2020/06/25 at 12:25

    иим нинжин сэтгэл амьтанд хүртэл бдаг бхн эх гэдэг утгаараа гоё юмаа

  16. Uflower Mgl

    Uflower Mgl

    2020/06/26 at 02:40

    Muuja ugaasa huurhunshde,uhaantai, medremjtei.Dup hulduu
    humuusees havi dr shu barag l.kk

  17. Болормаа Болор

    Болормаа Болор

    2020/06/26 at 08:18

    haip hvpmerp yma

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *