
Дэлхий дээр элдэв янзын хачирхалтай зүйлсийг бүтээгээд зогсохгүй үүгээрээ хүмүүсийг баясгаж явах хүн ч мундахгүй их байх юм. Шведийн хөгжимчин Мартин Молин энэ этгээдүүдийн нэг болно.
Түүний хамгийн сүүлд зохион бүтээсэн “Wintergatan Marble Machine” гэх дуут хайрцаг нь асар том, маш олон төрлийн том жижиг деталиудаас бүрдэнэ, жишээ нь уг дуут хайрцганд 2000 төмөр шаариг хүртэл бий.
Уг механизмын гарыг эргүүлэхэд бүх зүйл хөдөлгөөнд орж гайхамшиг эхлэх болно.
Хөгжимчин энэхүү гайхамшгаа 2014 оноос эхлэн бүтээж эхэлсэн бөгөөд 2 сарын дотор дуусгах төлөвлөгөөтэй байжээ. Тун удалгүй тийм ч амар зүйл биш гэдгийг ухаарсан юм, бүх эд ангийг гараар урласан ба гайхамшгийг бүтээж дуусгахад тэрээр 14 сар зарцуулжээ.
Видео








Tulga
2016/03/15 at 13:14
Yamar Gaihamshigtai yum be, uneheer bisherlee minii zugeer l eruu multarlaa Puuuuuuu Gaihaltai