Хамгийн хачин жигтэй 10 унадаг дугуй

0

Хамгийн хачин жигтэй 10 унадаг дугуй

Хүн төрөлхтөн өөрсөддөө хэрэгцээтэй гэж үзсэн маш олон зүйлийг зохион бүтээсээр ирсэн. Нийгмийн хөгжил дэвшилд түлхэц болсон сая сая ашигтай, хэрэгцээтэй бүтээлүүд байхад түүний зэрэгцээ хэнд ч ямар ч үр ашиггүй, нийтийн хэрэглээ болж чадаагүй мянга мянган төслүүд ч бас байдаг. Дээр дурдсан ашигтай болон ашиггүй бүтээлүүд дундаас янз бүрийн орны зохион бүтээгчдийн бүтээсэн хамгийн хачин жигтэй арван унадаг дугуйг та бүхэнд сонирхуулахаар шийдлээ. Хэн нэгэн зохион бүтээгчийн тодорхой хэмжээний цаг зав, хөрөнгө мөнгө, ухаан бодлоо зарцуулан байж хийсэн эдгээр бүтээлч, ер бусын, аймшигтай, хөгжилтэй унадаг дугуйнуудын зарим нь ашиглаж болох бодит төсөл болж чадсан бол зарим нь огтхон ч ашиггүй, дэмий зүйл болсон байна.

Gismo – Тийрэлтэт хөдөлгүүртэй унадаг дугуй
Энэ унадаг дугуйг тийрэлтэт хөдөлгүүртэй цасны чарга бүтээж Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн зохион бүтээгч Ky Michaelson-ы гэргий Jodi гэгч эмэгтэй 2006 онд бүтээсэн юм. Хоёр 75lb хүчээр ажилладаг энэ дугуйны их биеийг нисэх онгоц хийдэг хөнгөн жингийн хөнгөнцагаанаар хийсэн бөгөөд хөдөлгүүрийн системийг Michaelson зохион бүтээсэн байна.
[ XopoM.com ] фото

Renovatia – Хоёр хүний унадаг дугуй
Модон материалын чиглэлээр суралцаж байсан Jens Eichler гэгч залуу оюутан байх үедээ буюу 2006 онд Renovatia нэртэй хоёр хүний унадаг дугуй бүтээсэн нь доорх зурган дээр харагдаж байна. Эвэр модон фанер, мод, цавуу мөн 120 мм-ын хэмжээтэй дискэн тоормос, энгийн ган төмөр, хуванцар болон резин эд ангиудаас бүрдсэн энэ дугуйны нэг гоёмсог зүйл нь гэрлийн модон бүрхүүл нь юм.
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Hopworksfiets
Америкийн Portland хотын Hopworks хэмээх шар айрагны үйлдвэрийг үндэслэн байгуулагч Christian Ettinger болон ачаатай дугуй бүтээгч Metrofiets компанийг эзэмшигчид болох Phillip Ross, Jamie Nichols нарын хамтран бүтээсэн энэ дугуйг party bike гэж нэрлэх болох юм. Аяга болон бас бус юм тавих модон тавиур, гоожуурын шар айрагны торх, пиццаны тавиур, хөгжмийн системтэй, дөрөөгөөр жийж явах хөдөлгүүртэй Hopworksfiets-ыг унаж яваад хаа дуртай газраа party зохиож болох ажээ.
[ XopoM.com ] фото

Cyglo – LED гэрлэн дугуйтай унадаг дугуй
АНУ болон Нэгдсэн вант улсад патентаар батлагдсан зохион бүтээгч James Tristram-ын бүтээсэн Cyglo унадаг дугуйны онцлог нь түүний хоёр дугуйны резинд LED гэрэл суулгаж өгсөн явдал юм. Дугуйг эргэлдэх үед маш гайхалтай гэрлийн урсгалыг бий болгох энэ дугуй нэг талаараа дэгжин, гоёмсог байдлыг бий болгохын хамт харанхуй болсон нөхцөлд зам дээр яваа бусад хүмүүст таны явж байгааг дохиолж, аюулгүй байдлыг бий болгох гэнэ.
[ XopoM.com ] фото

BigDog – Дөрвөн хүний суудалтай унадаг дугуй
Дөрвөн хүний суудалтай, дөрвөн дугуйтай энэ аварга унадаг дугуй 2010 оны 8-р сарын 1-нд Детройт хотод болсон Maker Faire фестивалийн үеэр гарч ирж олныг гайхашруулсан юм. Сонирхлоороо янз бүрийн юм сэдэж хийдэг Tom Wilson гэгчийн бүтээсэн энэ дугуй тийм ч айхтар хурдан давхих боломжийг агуулаагүй ч санаа нийлсэн гурван хүнтэйгээ элдвийг ярилцан хотоор зугаалахад тун ч тохиромжтой хэрэгсэл болж чадсан байна.
[ XopoM.com ] фото

ConferenceBike
Долоон хүн зэрэг суугаад явах боломжтой энэ дугуйг Eric Staller гэгч америк эр зохион бүтээжээ. Дугуйг унагч долоон хүний нэг нь бусдынхаа адил дөрөө жийхийн хамт дугуйгаа залуурдан жолоодсоноор олуулаа, маш хөгжилтэй, сонирхолтой аялалыг хийх боломжтой ажээ. Магадгүй зарим талаараа бага зэргийн аюултай байж болохыг ч үгүйсгэх аргагүй юм.
[ XopoM.com ] фото

Camper bike
Хүний амьдралын хэв маягийг улам бүр хялбархан болгохын тулд бүтээлүүдээ хийдэг америкийн зохион бүтээгч Kevin Cyr гэгч эрхмийн бүтээсэн энэ дугуй аялах дуртай хүмүүст нэн тохиромжтой бүтээл болж чаджээ. 2008 оны 4-р сард бэлэн болж, олон нийтэд танилцуулагдсан байршлын хэрэгсэл болон хөл дүүжлэх унааны нэгдэл болсон унадаг дугуйгаа тэрээр Camper bike хэмээн нэрлэсэн бөгөөд түүний олон зүйлсийн нэгдэл болсон сонирхолтой бүтээлүүдийнх нь нэг нь юм байна.
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Fire Bob
Японы нэгэн компанид зохион бүтээж, нэг сая иений үнэтэйгээр худалдаалж байгаа энэ унадаг дугуй 4.4 морины хүчтэй моторын тусламжтайгаар хөдөлдөг ба маш аймшигтай дуу чимээ болон утаа гаргаж явдаг байна.
[ XopoM.com ] фото

The Copenhagen wheel
Английн Cambridge хотын MIT их сургуулийн төслийн хүрээнд бүтсэн The Copenhagen wheel унадаг дугуй нь энергийн хүчээр хөдөлдөг ба хөдөлгөөнийх нь явцад дугуйн дээрх мэдрэгчүүд нь агаарын бохирдол, дуу чимээ, замын нөхцөл байдал болон замын түгжрэл зэргийн талаарх мэдээллийг цуглуулж байдаг байна. Нэрний тухайд унадаг дугуйны сэргэн мандалтын үе Копенгагенаас эхэлж, Парисаар дамжин Барселон, Монтреал хүрсэн түүхээс улбаалан энэ нэрийг өгсөн гэж тус төслийн удирдагч Carlo Ratti хэлжээ.
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Monsterbike
Энэ дугуйг яагаад Monsterbike гэж нэрлэсэн нь харахад л ойлгомжтой юм. Урд талын дугуй нь аварга том, харин арын хоёр дугуй нь дэндүү жижигхэн энэ унадаг дугуй жирийн унадаг дугуйтай адил дөрөөний тусламжтайгаар хөдөлдөг. Тэнцвэргүй байх вий, уначих вий гэж санаа зовох асуудлыг ор мөргүй арилган шийдэж чадсан энэ дугуй чамгүй хүчин чармайлтаар аажуухан хөдөлнө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ хачин, ер бусын зүйлд дурлагчдын хувьд бол гайхалтай унаа.

4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/08/16 at 11:34

    [color=800080][size=medium]xaxa ene suukinh ni arai bishee [/size][/color]

  2. turuu_designer

    2010/08/16 at 11:59

    GOY GOY
    89 89

  3. jerry-man

    2010/08/16 at 13:10

    :-o :-o :-o ;-) ;-) ;-)

  4. doogii0118

    2010/08/16 at 13:52

    oo laitai ain

  5. S_Kody

    2010/08/16 at 17:58

    monster like tihs

  6. _V_

    2010/08/16 at 18:32

    Gaihaltai. ;-)

  7. tevtenger

    2010/08/16 at 19:37

    xaxaxa suuliinh ni buur laitai :-)

  8. zaika_kitty

    2010/08/16 at 20:50

    goy yumaaaaa

  9. number23

    2010/08/16 at 23:05

    wow cool Cyglo-LED iig n olj awhiimsan :-?

  10. LillLove

    2010/08/16 at 15:18

    :-o

  11. sekv

    2010/08/17 at 05:46

    [size=xx-large][color=008000]hehehe[/color][/size]

  12. BupyC

    2010/08/17 at 07:31

    WoW Tnx

  13. orgil_s

    2010/08/17 at 14:34

    :-x :-x :-x

    [ Зассан: orgil_s , өдөр 2010/8/17 15:35 ]

  14. I_Can

    2010/08/17 at 18:17

    [size=x-large][color=000080]Latai ain. kkk. iim unadag duguitai bsan bol batsaan bhdaa bi ch od boloh bsan[/size] bhdaa… kkk.[/color] :-x

  15. smile_hehe

    2010/08/17 at 21:29

    kkk nice duguinuud bna

  16. AngelAsokoo

    2010/08/26 at 15:55

    goiimo

  17. Зочин

    2010/09/29 at 21:38

    [spoil=0][/spoil][b][/b][b][/b][quote][/quote][quote][/quote][spoil=1][/spoil]

  18. barnerd

    2011/03/03 at 13:07

    [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадаг [/color][/font][/size]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *