Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар

1

Нууцлаг Бермудын гурвалжинг хүн болгон мэдэх байх. Энэ газрын тухай мэдээ тасрана гэж байхгүй. Бермудын гурвалжин 90 жилийн тэртээ алга болсон онгоцыг эргүүлээд өгчээ гэх мэдээ ч гарсаар байна.

Энэ удаад та бүхний урьд өмнө сонсож байгаагүй хачирхалтай нууцлаг газруудын талаар танилцуулахаар бэлдлээ.

1. Итгэл үнэмшлийн уул

Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар 2

Аризона мужийн Финиксээс хойш орших уул толгод. Домогт дурьдсанаар, 1800-аад оны үед Иаков Вальс нэртэй нэгэн эр уг ууланд аварга том алтан сан олжээ, тэрийгээ хэнд ч хэлсэнгүй. Энэ цагаас хойш алтны уурхайг хэн ч олсонгүй. Алтны эрэлд явцгааж эргэж ирээгүй хүмүүсийн сүнс энэ уулаар тэнүүчилж байдаг гэж ярьцгаадаг. Нутгийн индианчуудын яриагаар, алтан сан хөмрөгийг Туар-Тумс (одой хүмүүс) гэх нууцлаг амьтад хамгаалж байдаг. Тэд уулын доорх нүхэнд амьдардаг ажээ. Алтан сан хөмрөг рүү орох үүд яг л энэ ууланд байдаг гэжээ.

2. Бразилийн соронзон таталцал

Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар 3

Хэрвээ Сансар огторгуйд Бермудын гурвалжны өөр хувилбар байгаа гэж үзвэл Бразилийн соронзон таталцлыг хэлэх болов уу. Энэ бүс нутагт дотоод цацраг туяаны бүс орших бөгөөд Дэлхийтэй маш ойрхон оршдог. Зөвхөн энэ л бүс нутагт хиймэл дагуул, сансрын хөлөг зэрэгт асуудал үүснэ – программ хангамжид доголдол гарахаас авахуулаад бүр ажиллагаагүй ч болж мэднэ. Энэ бүс нутгаар саяхан Хаббл телескоп өнгөрсөн бөгөөд бараг л эвдэрч гүйцжээ. Зарим нэг сансрын нисгэгчийн ажигласнаар энэ бүс нутагт одод хүртэл алга болж байжээ.

3. Ангикуни нуур

Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар 4

1930 онд анчин Жо Лабелль хоноглох газар хайсаар эскимосчуудын тосгонд иржээ. Тосгоны оршин суугчид нь 30-2000 хооронд орчимд эргэлдэнэ (маш олон тооны зөрүүтэй байдаг ажээ). Тосгонд орж ирэнгүүтээ Жо эвгүй зүйлтэй нүүр учрав – тосгонд ганц ч амьд амьтан байхгүй. Гэр оронд нь хоол хүнс, буу зэвсэг бүгд байрандаа, амьдрал хэвийн үргэлжилж байгаа мэт.

Лабелль Хааны морин цэргийг тусламжаар дуудуулсан бөгөөд тэднийг иртэл нь өөрөө мөрдлөг хийхээр шийджээ. Тосгоны оршуулгын газар нэг л оршуулга байсан бөгөөд ухаж гаргасан байв. Гэхдээ амьтан ухсан ул мөр байхгүй, оршуулга хоосон. Тосгоноос 100 метрээс холгүй уналгын 6 нохой өлсөж үхсэн байдалтай олдсон, хачирхалтай нь тосгонд идэх хоол хангалттай байсан. Тэд яагаад ямар ч ор мөргүй алга болов?

4. Чөтгөрийн тэнгис

Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар 5

Номхон далайд орших Чөтгөрийн тэнгис (мөн Лууны гурвалжин ч гэдэг)-т Бермудын гурвалжингаас дутахааргүй хачирхалтай зүйлс болно. Японы эрэг хавьд орших уг газарт тайлбарлахад бэрх байгалийн аюулт үзэгдэл, гал түймэр, оньсого мэт алга болох явдал тохионо. Японы засгийн газар албан ёсоор уг газрыг аюултайд тооцоод байгаа юм. Нэгэн түүх сөхвөл, 1952 онд японы засгийн газар “Кайо Мару № 5” нэртэй судалгааны багийг уг газрыг судлуулахаар илгээжээ. Хөлөг онгоц багийн хамт ор сураггүй алга болсон. Багийн 31 хүнийг дахин хэн ч хэзээ ч хараагүй юм.

5. Бигелоу эдлэн газар

Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар 10

480 акр хэмжээтэй эдлэн газар Юта мужийн баруун хойно байрладаг. Энэ газар үл мэдэгдэх нисдэг таваг, эрэмдэг болсон амьтад зэрэг хачирхалтай зүйлс байнга тохиолдоно. Энэ газрын үйл явдлыг дөнгөж 50-иад оноос баримтжуулж эхэлсэн бөгөөд хамгийн хачирхалтай зүйл нь эдлэн газрын эзэн Терри болон Гвен Шермантай тохиолдов. Тэд энэ эдлэн газрыг 1994 онд худалдан авчээ.

Анхны өдөр, тэд эдлэн газартаа нүүж ирсэн бөгөөд Шерман том чоно мал бэлчиж байгаа газар олж харжээ. Нутгийн ардууд чоныг гэрийн тэжээмэл амьтан шиг л илж таалж эрхлүүлнэ. Гэтэл гэнэт л чоно нялх тугалыг багалзуурдаад зугтаахад Терри бууджээ. Бууны сум чоныг яасан ч үгүй. Шерман чонын мөрийг дагаж явсан боловч мөр төд удалгүй ямар ч ул мөргүй алга болсон байв.
Эдлэн газрын эргэн тойронд үл мэдэгдэх нисдэг таваг ниснэ, нисдэг бөмбөлөг тойрно (тэдний гурван ч нохойг шатааж алжээ), мал руу нь дайрна. Эдлэн газрын эздийн тэвчээр барагдаж тэд 1996 онд Роберт Бигелоуд зарсан юм. Роберт бол Discovery Science үндэсний институтийг үндэслэгч, нууцлаг үйл явдлыг судлах дуртай нэгэн. Институт өөрийн нээсэн аливаа нээлтийг чандлан нууж байгаа ажээ.

6. Пойнт Плезант

Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар 6

Яагаад ч юм энэ газрыг Point Pleasant (таатай газар) гэж нэрлэх болжээ, харамсалтай нь учир битүүлэг үйл явдал энд тасрахгүй. 1966 оны 10-р сар болон 1967 оны 12-р саруудад Эрвээхэй-хүн гарч ирж Баруун Виржиний оршин суугчдыг нилээдгүй сандаргаад авсан.

2 метрийн өндөртэй, ассан улаан нүдтэй, 3 метрийн урт далавчтай энэ сонин амьтныг олон хүмүүс харжээ. 1967 оны 12-р сард Мөнгөлөг гүүр нурснаас хойш энэ амьтны тухай ярихаа болжээ. Гүүр нурахад 46 хүн үхсэн юм. Эрвээхэй-хүн болон гүүр нурсан хоёр хоорондоо холбоотой байж болно гэж эрдэмтэд үзэж байна.

7. Мичиганы гурвалжин

Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар 7

Мичиганы гурвалжинд нисэх болон хөлөг онгоц ор сураггүй алга болно. Хамгийн хачирхалтай үйл явдал нь ахмад Доннерийн алга болсон явдал. 1937 оны 4-р сарын 28-ны өдөр “Макфарланд” ачааны хөлөг онгоц Пенсильвани мужийн Эригээс гарч Висконсин мужийн Порт Вашингтон орох байлаа. Мичиганы гурвалжинг дайрах зам. Ахмад ядарсан тул өөрийн хоёрдугаар туслахдаа хөлөг онгоц хүрэх газраа дөхөөд ирэхэд сэрээгээрэй гээд өөрийн бүхээгтээ амрахаар явжээ. Ойролцоогоор 3 цагийн дараа хоёрдугаар туслах ахмадыг сэрээхээр ирэхэд ахмад бүхээгтээ байсангүй. Хөлөг онгоцыг бүхэлд нь хайгаад ч олоогүй юм.

8. Сан-Луисын хөндий

Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар 1

Сан-Луисын хөндийд үл мэдэгдэх нисдэг таваг байнга ниснэ. Уг бүсэд өөрийн эдлэн газартай бүсгүй Жуди Мессолин нисдэг тавагнуудыг ажиглах өөрийн гэсэн цэгтэй болжээ. 2000 оноос хойш тэрээр 50 гаруй удаа үл мэдэгдэх нисдэг таваг ниссэн байна гэж тэмдэглэжээ. Нэг аймшигтай зүйл бол энэ бүс нутагт ан амьтны сэг маш ихээр олдох болжээ. Гэдэс дотрыг нь задалж маш цэвэрхэн салгасан байдал ихээр таарах болсон байна.

9. Беннингтоны гурвалжин

Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар 8

Вермонтын зүүн өмнөд хэсэгт бас нэгэн нууцлаг газар бий. 1945-1950 оны хооронд 5 удаа ор сураггүй алга болсон тохиолдол бүртгэгдсэн. 1945 оны 10-р сарын 12-нд 75 настай Мидди Риверс анчдыг дагуулж яваад буцах замдаа хамгийн түрүүнд явж байгаад л олны нүдэн дээр алга болчихсон.

1946 оны 12-р сарын 1-ний өдөр 18 настай оюутан бүсгүй Пола Велден явган зугаалж яваад эргэж ирээгүй, ямар ч ул мөр олдоогүй.

1949 оны 12-р сарын 1-нд гурван жилийн дараа ахмад дайчин Жеймс Тетфорд автобусаар гэртээ ирж явжээ. Гэрчүүд түүнийг автобусанд суусныг гэрчлээд байгаа, харин дараагийн буудалд ирэхэд тэр байхгүй болжээ.

1950 оны 10-р сарын 12-ны өдөр 8 настай Пол Жепсон ээжийгээ гахай хооллож байх хооронд алга болжээ. Хүү олноос онцгой тод өнгийн хүрэмтэй байсан ч хайгуулын багийнхан олоогүй юм.

1950 оны 10-р сарын 28-ны өдөр Фрида Лангер үеэл дүүтэйгээ аялалд гарчээ. Замдаа Фрида халтирч унаад усанд хувцасаа норгосон тул модны цаана орж хувцасаа солиод гараад иртэл үеэл нь ор сураггүй алга болсон байв.

10. Брижуотерийн гурвалжин

Бермудын гурвалжнаас дутахааргүй нууцлаг 10 газар 9

Энэ гурвалжингийн талбай ойролцоогоор 520 км.кв, Массачусетсийн баруун өмнөд хэсэгт орших бөгөөд энэ газарт маш том биетэй, үсэрхэг сармагчинтай төстэй амьтан намгаар зугаалж явааг олон хүмүүс харсан байдаг. Мөн аварга том биетэй шувуу нисэж байсныг харж тэмдэглүүлжээ.

71
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. June Jdorj

    June Jdorj

    2016/05/22 at 08:15

    Mothman- ii tuhai bol sonsson uym bn.

  2. Prince IndiGo

    Prince IndiGo

    2016/05/22 at 12:34

    Зохиосон нь илт байна аа хаха :’)

  3. V

    2016/05/22 at 14:27

    ugasa zohiol udahgvi kino bolgoj gargan COMING SOON VVV

  4. Маралжин

    2016/05/31 at 18:19

    Энэ байгалийг би харж байгаагүй юм.Эдгээр байгаль надад их нууцлаг юм шиг санагдаад байна. Тэгээд л нууцлаг га-зар гэдэг нэртэй юм байна аа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *