Дата чинь хурдан дуусаад байна уу?

0

Бидний байнгын ашигладаг Youtube, Instagram, Snapchat, Facebook гэх мэт их хэмжээний зураг, видео тоглуулдаг аппликейшнүүд дата их “иддэг” гэдгийг мэднэ. Гэтэл бас хажуугаар нь реклам сурталчилгаа болон гар утсанд үйлдвэрээсээ “суугдаж” ирсэн аппликейшн, броузерууд датаг чимээгүйхэн “хумсалсаар” л байдаг. Зөвхөн сурталчилгааны л гэхэд JavaScript нь ачааллаж буй датагийн 6% -68% -г дангаараа зарцуулдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ аз болоход бидэнд датагаа хэмнэж, хүссэнээрээ хэрэглэх арга замууд бас гарч ирсээр байна.

Шийдэл 1: СУРТАЛЧИЛГАА ХААХ АППЛИКЕЙШНҮҮД

Таны гар утаснаас зар сурталчилгааг ор мөргүй арилгаж, дуртай хөгжмөө үргэлжлүүлэн сонсож, видеогоо таслалгүй үзэх боломжийг олгох олон аппликейшнүүд бий. Мэдээж таны датаг “хамгаалж”, санхүүгийн хэмнэлт гаргахад тусална.

Андройдын хувьд хамгийн шилдэг 3 аппликейшн:

1. Adblock Plus (ҮНЭГҮЙ)

Дата чинь хурдан дуусаад байна уу? 5

2. NoRoot Ad-Remover Lite (ҮНЭГҮЙ)

Дата чинь хурдан дуусаад байна уу? 1

3. TrustGo Ad Detector (ҮНЭГҮЙ)

Дата чинь хурдан дуусаад байна уу? 3

Шийдэл 2: Зөв үйлчилгээг сонгох

Зах зээлд үйлчилгээ үзүүлж буй оператор компаниудын өрсөлдөөн их байх тусам хэрэглэгч бидэнд хожил авчрах нь их. Хамгийн чухал тэр олон дундаас өөрт тохирсон, их дата санал болгож буй зөв үйлчилгээг сонгох нь л чухал юм. Энэ удаад би байнгын онлайн байсан ч датагаа бас мөнгөө ч хэмнэх боломжтой гэдгийг нь олж харсан учраас Юнителийн шинэчлэгдсэн урьдчилсан төлбөрт SmartData багцыг онцолж байна.

Дата чинь хурдан дуусаад байна уу? 8

1. Боломжийн хямд үнэ

SmartData багцын дата хамгийн хямд буюу 1KB=0.05 төгрөг. Энэ нь бусад зах зээл дээрх хамгийн хямд үнэ юм.

2. Энэ сарын дата эрх дараа сард шилжинэ

Дата ашигладаг хүн бүрийн мөрөөдөл гэж хэлж болохоор миний энэ сард хэрэглэж дуусаагүй дата эрх устахгүй, давтан цэнэглэсэн ч өмнөх эрх нь устахгүй, хуримтлагдсаар байх болно. Тиймээс хэд дахин цэнэглэсэн ч, хэдэн сар өнгөрсөн ч дата эрхүүд чинь нэмэгдээд л явах юм.

3. Ашиг, боломж ихтэй

5000₮-с дээш үнийн дүнтэй картуудаар цэнэглэхэд 200MB-20GB хүртэлх дата эрх болон facebook ашиглах эрх үнэгүй дагалдаж ирэх юм. Өндөр дүнтэй картаар цэнэглэх тусам улам их ашиг, боломж ирнэ.

Дата чинь хурдан дуусаад байна уу? 4

Шийдэл 3: Opera Mini эсвэл UC Browser хөтөч\ броузер ашигла

Дата чинь хурдан дуусаад байна уу? 6

Хамгийн их дата “иддэг” аппликейшнүүдийг судлахад эхний тавт 3 броузер апп орсон байдаг. Бидний хамгийн их ашигладаг Google Chrome гэхэд өдөрт 10 хуудас хайхад нийт 100 MB зарцуулдаг байна. Тиймээс танд Opera Mini эсвэл UC Browser хөтчийг санал болгож байгаа ба энэ хөтөч таны датаг жигд бөгөөд хурдан ачааллана.

Дата чинь хурдан дуусаад байна уу? 7

Миний туршлагаар бол Opera Mini нь 394 MB дата урсгалыг 120MBруу шахан багасгаж, 2.61G датагийн 70%-ийг хэмнэж байсан юм.

Дүгнэлт: Дээр дурдсан шийдлүүдээс 1 буюу түүнээс дээшихийг хослон хэрэгжүүлбэл таны дата илүү хэмнэгдэж, санхүүд ч тустай байх юм. Ингээд дата болон санхүүгийн эрх чөлөөг мэдрээд байж дээ, амжилт хүсье.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/05 at 22:24

    Opera, UC . shal hudlaa. Chrome hurdan. Bas zurgaar hailt hiihees ehsuuleed dawuu tal ihtei

  2. Зочин

    2016/04/06 at 12:50

    Зах зээл дээрх хамгийн хямд гэж юунд худал PR хийж байдаг юм дээ. Жи мобайлын задгай дата хэрэглээ 1kb=0.02төг шдээ.

  3. хаха

    2016/06/28 at 13:18

    Hooe uc browser zurgaar haidag
    Dara save mode baidag
    Hamgiin hymd in Skytel UNGULUG DATA 1MB-6төг задгай

  4. Зочин

    2016/06/28 at 13:20

    DATA SAVE MODE

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *