Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино

2

Бодит явдлаас сэдэвлэж кино хийх нь дор хаяж хоёр шалтгаанаар үзэгчдэд тун сайн хүрдэг. Нэгдүгээрт, нэрд гарсан хүмүүсийг өөр өнцгөөс харж, тэдний сул тал, хүндрэлтэй асуудал, юунд баярладгийг мэдэж авах. Харин хоёрдугаарт, амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг эдгээр кино бидэнд харуулдаг юм. Хамгийн гол нь мөрөөдөлдөө өдөр бүр итгэх, ямар ч бэрхшээл тохиолдлоо гэхэд зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн урагш зүтгэх хэрэгтэй гэдгийг ойлгуулна.

Бодит хүмүүсийн амьдралын түүхийг өгүүлдэг 15 киног сонгон танилцуулж байна.

Saving Mr.Banks

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 1

Домогт Уолт Дисней, “Мэри Поппинс” хүүхдийн алдарт номын зохиолч Памела Треворс хоёрын хэцүүхэн харилцааны түүх. Дисней охиддоо тэдний хайртай номын гүнжээр кино хийж өгнө гэж амласан ч энэ амлалтаа биелүүлэхэд амьдралынхаа 20 шахам жилийг зарцуулна гэж бодоогүй билээ. Энэ кинонд хоёр алдартны өнгөрсөн амьдралын хамаг нууцыг дэлгэж, тэднийг огт өөр талаас нь харуулжээ. Мэдээж хэрэг, кинонд Том Хэнкс, Эмма Томпсон хоёр гайхалтай хослон тоглосон.

The Duchess

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 2

Нэр цууд гарсан Девонширийн гүнгийн ахайтны амаргүй тавилангийн тухай өгүүлнэ. Орь залуудаа хөрөнгө мөнгө харан нөхөрт гарсан түүнд нийгэмд эзлэх байр суурь, эд баялаг, нэр хүнд бий болсон ч хайр сэтгэл байсангүй. Гэвч бүсгүй дээдсийн хүрээлэнд дайн зарлаж, Британийн ирээдүйн ерөнхий сайд Чарльз Грейтэй жиг ургуулна.

Catch me, if you can

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 3

Фрэнк Эбигнэйл – АНУ-ын түүхэн дэх домогт луйварчдын нэг. 21 насандаа эмч, өмгөөлөгч, иргэний нисэхийн нисгэгч хийгээд амжжээ. Фрэнк олон сая долларын мөнгөн тэмдэгтийг тун амархан хуурамчаар үйлдэж, Тагнуулын мөрдөх товчооны ажилтнуудыг хөнгөхөн дөнгөнө. Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт баригдах л болно…

Cinderella Man

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 4

Хүнд жингийн боксчин Жим Брэддок дараалсан ялагдал, эрүүл мэндийн асуудлаас болж их спортыг хаяхаас өөр аргагүйд хүрчээ. Гэтэл 1929 онд Америкт болсон Их хямрал, ажилгүйдэл, өлсгөлөнгийн улмаас гэр бүлээ тэжээх бага ч атугай мөнгө олохын тулд рингэндээ эргэн гарахаас өөр аргагүй болно. Бээлийгээ тайлаад удсан боксчинд хэн ч итгэхгүй боловч тэрээр ар араасаа үргэлжлэх тоглолт бүрт ялалт байгуулсаар…

Ray

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 5

Америкийн нэрт жааз хөгжимчин Рэй Чарльзын амьдралаар хийсэн кино. Тэрээр амьдралдаа алдаж онож, унаж босож явсан хүн. Ядуу дорой хүүхэд нас, сохор нүд, арьс өнгөний үзлийн дарамт, хар тамхинаас гарах тэмцэл. Гэвч Рэй энэ бүхнийг даван туулаад америкийн жааз хөгжмийн түүхэнд эргэлт буцалтгүй орж чадсан хүн билээ.

Freedom Writers

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 6

Хар арьстнуудын ядуусын хороолол дахь америк сургуулийн нэгэн ангийн бодит түүх. Залуухан багш бүсгүй сурагчдаа уран зохиол, хэл шинжлэлд дуртай болгохыг чин сэтгэлээрээ хичээж, тэдэнд сайхан амьдрах итгэл бэлэглэнэ.

Becoming Jane

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 7

Английн алдарт зохиолч эмэгтэй Жэйн Остин, Томас Лефрой хоёрын сайхан атлаа гунигт хайрын түүх. Залуу Жэйн хөрөнгө мөнгөтэй эртэй гэрлэх ёстой болсон ч зүрх сэтгэлдээ жинхэнэ хайрыг хайсаар байлаа.

Walk the Line

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 8

Кантри урсгалын домогт дуучин Жонни Кэша, түүний хоёр дахь эхнэр Жун Картер нарын эгэл бус амьдралын түүхийг харуулна. Жоннид уран бүтээлийн хүндрэлтэй асуудлууд тулгарч, архинд донтох өвчтэй болсон ч энэ хос хайр дурлал, үнэнч сэтгэлээ насан туршид хадгалж аварч үлдсэн юм.

Chasing Mavericks

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 9

Хүний мөрөөдөл, сэтгэлийн хатыг харуулах үнэхээр сайхан кино. Залуухан Жэй 25 метрийн өндөр асар хүчит Мэверик давалгааг давахаар зориг шулуудна. Үүний тулд тэрээр домогт серфер Хессонд хандаж тусламж хүсдэг. Харин Хессон эхнэртээ ахиж серфинг хийхгүй хэмээн амласан байдаг юм.

Seven Years in Tibet

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 10

Германы уулчин, залуу Далай лам хоёрын гайхалтай нөхөрлөлийн түүхийг өгүүлэх кино. Санаанд оромгүй нөхцөл байдлын улмаас Рейхийн офицер Генрих Харрер гэгч Төвөдийн нууцлаг Лхас хотод очих бөгөөд тэндээ бүтэн 7 жил амьдарсан нь түүний амьдралыг бүр мөсөн өөрчилнө.

Pride

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 12

Үйл явдал 1984 онд Их Британид өрнөнө. Энэ үед уурхайчдын бослого ид хүчээ авч байжээ. Лондоны ижил хүйстнүүдийн бүлгэм босогчдыг дэмжиж, тэдэнд зориулан хандив цуглуулахаар шийднэ. Гэвч хөдөөний жижиг Уэльс хотын уурхайчид уламжлалт бус бэлгийн цөөнхийн тухай энэ мэдээг тийм ч таатай хүлээж авахгүй.

McFarland, USA

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 11

Сурагчдадаа харгис хандсанаас болж ажлаасаа халагдсан америк хөлбөмбөгийн экс дасгалжуулагч Мексикийн хил залгаа хотод нүүж ирнэ. Энд гол дүр маань тосгоны жаалууд, муу сурлагатнуудыг тэмцээнд бэлтгэхээр шийддэг. Түүний хичээл зүтгэл үнэхээр талаар болсонгүй.

Miss Potter

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 13

Английн хүүхдийн зохиолч эмэгтэй Беатрикс Поттерын тухай өгүүлнэ. Тэрээр гэр бүлийнхэн, олон нийтийн жишиг ойлголтын эсрэг явахаас айсангүй. Тухайн үеийн эмэгтэйчүүдэд байгаагүй зориг зүрх гарган шийдэж, зохиол бичихийг нөхөрт гарахаас илүүд үзжээ.

One Chance

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 14

Багаасаа дуурийн дуучин болохыг мөрөөдсөн британи залуугийн сэтгэл хөдлөм түүх. Түүний хүсэл олон жилийн дараа “Британи авьяастнуудаа хайж байна” шоунд оролцсоны дараа л биелнэ.

The Blind Side

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн 15 кино 15

Шашны үзэлтэй, баян гэр бүлд орон гэргүй, өсвөр насны хар арьст хүү үрчлэгдэнэ. Тэрээр шинэ найзуудтай болж, их сургуульд элсэн, спортын амжилт гаргана. Улмаар хөлбөмбөгч болж нэрд гарчээ.

8
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. bbc

    2016/04/09 at 16:53

    Terminator yagaad bhgu bgan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *