Бяцхан Миагийн залгисан өд хүзүүг нь цоолон гарч иржээ

0

Бяцхан Миагийн залгисан өд хүзүүг нь цоолон гарч иржээ


Америкийн Хатчинсон хотын эмнэлэгт хүзүү хавьдаа улайж хавдсан байдалтай ирсэн 6 сартай Миа охиныг эмч нар анх булчирхай нь цочиж хавдсан байна хэмээн оношилж, антибиотик бичиж өгөн гэрт нь буцаасан байжээ. Гэвч охины эмээ хавдрын хэмжээ нэмэгдчихлээ гэсээр дахин эмнэлэгт хандсан бөгөөд охиныг үзсэн эмч лимфийн зангилаанд халдвар орсон байх гэж үзэн гүвдрүүг хагалж, авах хэрэгтэй хэмээн нүүрэнд нь тэмдэглэгээ хийсний зэрэгцээ антибиотикыг судсаар үргэлжлүүлэн хийсэн байна. Гэвч гүвдрүүнээс арьсыг цоолон гарч ирсэн зүйлийг юу болохыг тогтоож чадаагүй аж.Тэр үдэш Виттингтоны гэрт Миаг үзэхээр хүүхдийн эмч ирэхэд охины ээж Эмма Виттингтон энэ юу болохыг асуусан байна. Гэтэл эмч хавдсан хэсэг дээр нь хоёр бээлий давхарлан тавьж байгаад бяцхан охины хүзүүн дээр хавдсан хэсгээс 5 сантиметрийн урттай хар өдийг сугалан гаргаж иржээ. Виттингтоныхон болон эмчийн үзэж байгаагаар охин энэ өдийг залгисан бөгөөд өд тэр даруй охины хацар эсвэл хоолойг сүлбэн дотогш орж, эцэст нь ийнхүү хүзүүгээр нь гарч ирсэн байх магадлалтай гэнэ. Охины ээжийн хэлснээр Миа сүүлийн хоёр сарын турш нүүрнийхээ зүүн талыг гараараа нухах, үрчих гэх мэтээр оролдож байсан ба тэрээр бодохдоо шүд эсвэл чихний халдвар байж болзошгүй гэж бодож байсан байна. Хэдийгээр өдийг сугалж авсан ч охины хүзүүн дээр 4 сантиметр орчим хэмжээтэй хатуу товгор зүйл байсаар байгаа аж. Хэрвээ энэ зүйл өөрөө алга болохгүй бол Миа Виттингтон мэж ажилбарт орохоос өөр аргагүй болох гэнэ.

2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. MUNHJARGALTUGULDUR

    2012/12/19 at 14:12

    ymar aimar ym be

  2. Зочин

    2012/12/19 at 14:13

    ээ хөөрхийдөө

  3. Зочин

    2012/12/19 at 17:52

    ee huurhuu duu

  4. villaa

    2012/12/19 at 18:17

    :194: za garj irsen bol ashguude edgerchese hagalga hij bhar hmm :194:

  5. Зочин

    2012/12/19 at 23:20

    ymar *** etseg eh be

  6. Зочин

    2012/12/20 at 09:50

    huuhdee sain anhaarch bhgui bol yuch hamaagui zalgih, hamartaa hiih ni huuded elbeg tohiolddog zuil shuu etseg, eh; ah, egch; emee, uwuu; hen hamaatai buhen minee. daraa minii huuhed iim bolchihloo, tegchihle geheesee umnu bid bugd anhaaraltai, hyanamgai bh ni hamgiin chuhal gej bodoj bna.

  7. uniQu3

    2012/12/20 at 10:15

    hmm

  8. Зочин

    2012/12/22 at 21:34

    ээш хөөрхий өвдсөн бхдаа зайлуул гэж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *