Бразилд нохойнуудад зориулсан зочид буудал үүд хаалгаа нээжээ

0

Бразилд нохойнуудад зориулсан зочид буудал үүд хаалгаа нээжээ


Бразилд нохой, муур, шувуу, загас, хулгана зэрэг амьтдад зориулсан бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос санал болгодог “World Pet Animalle” нэртэй цогцолбор байдаг. Ойролцоогоор 3000 м.кв талбай бүхий 8 давхар барилга дотор, 40 гаруй ажилтнуудтайгаар гэрийн тэжээмэл амьтдыг усанд оруулах, асарч халамжлах, гоо зүйн эмчилгээ сувилгаа хийх гэх мэт үндсэн үйлчилгээнээс эхлээд бусад үйлчилгээг үзүүлдэг тус цогцолборын шинэ үйлчилгээ нь Animalle Mundo Pet нэртэй нохойнуудад зориулсан зочид буудал бөгөөд энд хос нохойнууд ч байрлах боломжтой аж.Энэ зочид буудалд нэг шөнийг өнгөрүүлэхийн тулд 50 доллар төлөх ёстой бөгөөд энд байрласан нохойнууддаа зориулан өрөөнд нь оргилуун дарс, хурганы яс, нохойнд зориулсан алкохолгүй шар айргаар амталсан үхрийн мах хүргүүлж болох аж. Чанарлаг хоол, тав тухтай өрөөнүүдээ зогсохгүй амарч тухлах ванн, спа, фитнес төв, тусгай төрсөн өдрийн бүс, Бразилын Atlético Mineiro, Cruzeiro зэрэг хөл бөмбөгийн багуудын сүлд тэмдэг бүхий хувцас хэрэглэл гэх мэтээр үйлчилдэг энэ зочид буудлын бас нэгэн онцгой үйлчилгээ нь “сүйт бүсгүй”-чүүдэд хиймлээр үр тогтоох үйлчилгээ юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. villaa

    2012/12/19 at 18:19

    :194: humuus odo inged soliorod eheldiimda hiih yuma olj yadsan mangaruud oo yhwde :)) ashigtai baih boltugai

  2. uniQu3

    2012/12/20 at 10:14

    hmmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *