Гурван 12 давхацсан дахин давтагдашгүй цаг үед хуримаа хийсэн хосууд

0

Гурван 12 давхацсан дахин давтагдашгүй цаг үед хуримаа хийсэн хосууд


Хэдхэн хоногийн өмнө түүхийн хуудсанд дахин хэзээ ч тохиохгүй нэгэн онцгой өдөр болж өнгөрсөн нь 2012 оны 12-р сарын 12-ны өдөр байлаа. Бид урьд нь энэ өдрийн 12 цаг 12 минутыг “олзолж” чадсан хүмүүсийн авсан гэрэл зургуудыг үзэгчиддээ толилуулж байсан бол энэ удаад цаг хугацааны энэ түүхэн үетэй давхцуулан хүний амьдралын хамгийн мартагдашгүй агшин болох хуримаа хийсэн хосуудын зургуудаар гэрэл зургийн багц бэлтгэн хүргэж байна. Энэ өдөр маш олон хосууд хуримаа хийсэн нь ердийн өдөр хуримаа хийдэг хосуудын тооноос давсан үйл явдал болжээ.
Жишээ болгон өгүүлэхэд 2012 оны 12-р сарын 12-ны өдөр Малайзын нийслэл Куала Лумпур хотод 289 хос хуримласан бол Филиппиний Манила хотод 300 хос гэрлэх ёслолоо хийсэн байна.

12.12.12. Гонконг. Гэрлэх ёслолын дараа бие биенээ үнсэж байгаа хосууд. (AP Photo / Kin Cheung)

12.12.12. Куала Лумпурт хуримласан 289 хосын нэг хэсэг. (EFE / AHMAD YUSNI)

12.12.12. ИНдонезийн Жакарта хотын сүмд хийгдэж байгаа муслим гэрлэх ёслол. (Adek Berry / AFP / Getty Images)

12.12.12. Америкийн Нью Йорк хотод гэрлэх ёслолоо хийсэн шинэхэн хосууд бие биенээ үнсэж байна. (REUTERS / Mike Segar)

12.12.12. Болгарын Софи хотод гэрлэх ёслолоо хийсэн залуу хосууд бал сарын аялалынхаа унаа болсон ачааны машин дээр үнсэлцэж байна. (Dimitar Dilkoff / AFP / Getty Images)

12.12.12. Куала Лумпурт хуримаа хийсэн олон хосууд. (Lai Seng Sin / AFP / Getty Images)

12.12.12. Индонезийн Ёгякарта хотод гэрлэх ёслолдоо бэлтгэж байгаа хосууд. (Ulet Ifansasti / Getty Images)

12.12.12. Ёгякарта хотод гэрлэх ёслолоо хийн бөгжөө солилцож байгаа хосууд. (Ulet Ifansasti / Getty Images)

12.12.12. Энэтхэгийн Мумбай хотод гэрлэлтээ батлуулсан олон хосуудын нэгэн сүйт бүсгүй сүм рүү явж байна. (Indranil Mukherjee / AFP / Getty Images)

12.12.12. Куала Лумпурын сүмийн ажилтнуудтай зургаа авахуулж байгаа олон хосууд. (Saeed Khan / AFP / Getty Images)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. villaa

    2012/12/19 at 18:18

    surtei ch ym bilede lol :194:

  2. uniQu3

    2012/12/20 at 10:15

    mmm

  3. BizY

    2012/12/24 at 21:48

    xaxaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *