
Саяхнаас эргэн “моодонд” орж байгаа хууз сахал нь эрчүүдийг илүү эршүүд харагдуулдаг нь нууц биш. Эмэгтэйчүүдэд өндөр өсгий ямар их хэрэгтэй, утга учиртай байдаг билээ? Үүнтэй адилаар зарим залуучуудад хууз мөн адил чухал аж.
Энд бид хууз сахалны тухай 12 баримт нийтэлсэн ба та бүхэнд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
12. Погонофобия буюу хууз болон сахалтай хүнээс айх айдас
Та итгэнэ үү байна уу өөрөө мэд, энэ дэлхий дээр сахалтай хүнээс айдаг хүмүүс бий. Сахалтай, хуузтай хүн тэдэнд ойртох үед тэдний бөөлжис цутгах юм уу эсвэл ухаан мэдрэлгүй сандарч айдаг байна. Энэ айдсын бас нэг илрэх хэлбэр нь зүрхний цохилт нэмэгдэх, хүйтэн хөлс гарах зэрэг болно.
11. Хууз сахал эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өндөрсгөнө
2012 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд хууз сахалтай эрчүүдийг бусдаасаа илүү амжилттай хүн гэж хардаг гэнэ. Хууз сахал нь эрчүүдийн насыг нэмж харагдуулах ба эмэгтэйчүүд өөрөөсөө ахимаг насныханд илүү сайн ханддаг.
10. Хууз сахал өдрийн цагаар илүү хурдан ургана
Магадгүй нарны гэрэлд хууз сахал маань үсний ургалтанд сайн D витаминыг авдгаас тэр байж болох юм. Тийм ч учраас вампир мэтийн муу санаатнууд хууз тавьдаггүй байх. Ямар ч бай та сайхан том хууз сахалтай болъё гэвэл нар салхинд сайн гараарай.
9. Сахал шүргэсний төлөө зодоон болж болно
Дундад зууны үед нэг нь нөгөөгийнхөө сахалд хүрэх нь түүнийг халз тулаанд дуудсаныг илэрхийлсэн тэмдэг болдог байжээ. Сахалд хүрнэ гэдэг ч сайн зүйл юм биш. Нэгэнт сахал гэсэн эр хүний хамгийн чухал билэг тэмдгийн тухай маргаан хойно хүйтэн мэсээр л тулалдаж таарна.
8. Сахлаа ургуулах нь гашуудлыг илэрхийлнэ
Олонх хүн гашуудал илэрхийлэхдээ сахлаа хусдаг бол эртний Ромд сахлаа ургуулж гашууддаг соёл бас байжээ. Энэ нь логик тайлбартай бөгөөд: Уй гашуудлын үед хэн сахал үсээ хусаад гоёод сууж байх вэ дээ.
7. Хаадууд гарын үсэг зурахдаа сахлаа ашигладаг байж
Эрт цагт хаадууд ямар их хүчирхэг гэдгээ харуулахын тулд сахлаасаа 3 ширхэг үс авч зарлигийнхаа тамганд оруулдаг байжээ. Ингэж ард түмэнд зарлигийн юунд илүү анхаарах ёстой вэ гэдгийг ойлгуулдаг байсан гэнэ.
6. Хууз сахал харшлаас сэргийлнэ
Сахал өтгөн байх тусмаа эзнээ элдэв тоос, тоосонцроос илүү сайн хамгаална. Ялангуяа задгай агаарт, хавар зуны цагаар алхаж зугаалах дуртай хүнд бүр ч чухал.
5. Урьдны цагт сахлын татвар гэж байжээ
17-р зуунд Орос оронд хууз сахал тавьж гангарах гэсэн хүн 100 рублийн татвар төлөх ёстой байжээ. Хууз сахалтай байх гэснийх нь төлөө шийтгэнэ гэдэг таагүй зүйл боловч эдийн засгаа хямраахгүйн тулд бид юу эсээс татгалздаг билээ дээ.
4. Хууз сахал таны амьдрал дахь болзоог хамгийн бага хэмжээнд хүргэж болно
Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар эрчүүд хажуудах эмэгтэйчүүдээ аюулгүй байдалд байгааг нь мэдрүүлэхийн тулд сахлаа хусдаг гэнэ. Мөн эрчүүд өөрийн ирээдүйн түшиг тулгуураа хууз сахалтай байсан ч олж чадна гэдэг итгэлтэй үедээ л хууз сахал тавьдаг гэнэ. Нээрээ ч зарим эмэгтэйчүүд хууз сахалтай эрчүүдийг бага зэрэг “юмтай” гэж бодох нь бий.
3. Хамгийн баян эрчүүд сахалгүй байдаг
Форбст нэр нь орсон эрчүүдийн 89% нь сахалгүй. Магадгүй хууз сахал зарим нэгнийг нь ичээдэг бол бизнесмэнүүд ажил хэргийн ертөнцөд хэнийг ч ичээж зовоохыг боддоггүй.
2. Авраам Линкольн нэгэн охины хүсэлтээр хууз сахал тавьжээ
11 настай Грейс Бедель хэмээх охин ерөнхийлөгчид хууз сахал тавихыг зөвлөсөн бөгөөд, туранхай нүүрэнд хууз сахал сайхан зохино гэж бодсон гэнэ. Линкольн ч зөвлөгөөг дагаж хууз сахал тавьсан ба тэрхүү хууз сахал түүний засаглаж байх үеийн билэг тэмдэг болсон билээ.
1. Хууз сахал “зандан” эрчүүдэд илүү хурдан ургадаг
Хэр удаан сексээс хол байна хууз сахал төдий чинээ сайн ургадаг гэнэ. Магадгүй энэ нь гормоны өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Гэхдээ их хуузтай эрчүүдийг элдвээр харахгүй байхыг зөвлөмөөр байна. Эелдэг зүйл биш шүү.








CEO
2015/12/07 at 15:14
huuz sahaltai humuus harin esergeeree sex hiideg nas togtson humuust urgdiin bishuu bi tegej boddiishde nadd sahal bag zereg urgdagch barag l sahalgvi ymshig haragddag tgdhee bi sahalgvi bhdaa durtai bainga orwiitson baijiisnaas sahalgvi baihn tsewerhen haragddag hun burt oor oor haragddag baih
M
2015/12/07 at 23:26
damn yaaj sahalaa urguulah weee
П. Амарзаяа
2015/12/09 at 10:59
Эрдэнэбилэг А.