Таны бие хэвийн бус байгааг илэрхийлэх 7 шинж тэмдэг

2

Амьд хүн – тэр бол машин биш, хүнийг эд ангиар нь салгаж засварлахыг нь засаад, цэвэрлэхийг нь цэвэрлээд буцааж эвлүүлж болохгүй. Ихэнх тохиолдолд хүний “эд анги” болохгүй байгаагаа ямар нэгэн байдлаар бидэнд мэдэгдэхийг оролддог – үүнийг нь бид анхааралтай мэдрэх л хэрэгтэй байгаа юм. “Эд анги” болохгүй болж байгааг илэрхийлэх хэд хэдэн дохиог танд танилцуулж байна, үүнийг тоохгүй орхиж болохгүй.

1. Бэлхүүс хавиар огцом таргалах

Таны бие хэвийн бус байгааг илэрхийлэх 7 шинж тэмдэг 1

Таны бэлхүүсний хэмжээ 80 см-ээс хэтэрсэн (эмэгтэй), эсвэл 94 см-ээс хэтэрсэн (эрэгтэй) үү? Энэ шинж тэмдэг бол таныг диабеттай болж байгаагийн дохио байж болно. Магадгүй та хоол ундны буруу зуршилтай бөгөөд эрүүл хооллож чаддаггүй байж болно.

Хэрвээ эртхэн арга хэмжээ авахгүй бол амархан ядардаг болж, анхаарал төвлөрөх чадамж буурахаас гадна ойр ойрхон шээж ам цангах болно. Аажимдаа нүдний хараа муудаж, цусны эргэлт ч удаашрах тул амьдрах нас тань богиносох эрсдэлтэй.

Яах вэ: идэвхтэй хөдөлгөөн хийж амьдралынхаа хэв маягийг өөрчлөх. Мөн диабетийн 2 дугаар төвшний шинжилгээ өгөх.

2. Нүд орчим, тохой хавиар шар толбо

Таны бие хэвийн бус байгааг илэрхийлэх 7 шинж тэмдэг 2

Арьсан дор гарах энэ шар толбо нь ксантелазм буюу их холестеринтэй болсныг илтгэнэ. Энэ нь цаашид зүрх, судасны өвчлөлд нэрвэгдэх аюулыг заналхийлнэ.

Яах вэ: цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгнө. Шинжилгээ ямар ч гарсан бай хоолоо өөрчлөхөөс өөр аргагүй, спортоор хичээллэх хэрэгтэй болжээ.

3. Нүдний доорх хар толбо

Таны бие хэвийн бус байгааг илэрхийлэх 7 шинж тэмдэг 3

Дутуу нойр – элбэг тохиолддог шалтгаан юм. Магадгүй нүд загтнаж, хамар эрвэгнэж байгаа бол харшлын шинж тэмдэг байж болно. Жишээ нь гэрийн тоосноос байж болно (гэхдээ астам л хөдөлнө дөө).

Яах вэ: амьдралынхаа хэв маягийг өөрчил, харшил бол эм хэрэглээрэй.

4. Хөл загатнах

Таны бие хэвийн бус байгааг илэрхийлэх 7 шинж тэмдэг 5

Хэрвээ их хөлөрдөг (спортоор хичээллэж байхдаа) эсвэл байнга сэлдэг бол хөл загатнах нь элбэг. Хөлийнхөө хурууг сайн ажиглаарай: хэрвээ хөлийн завсар, уланд цагаан өнгийн нойтон цэврүү үүссэн бол анхаарах цаг болжээ. Ийм орчинд мөөгөнцөр, нян маш амархан үржинэ шүү.

Яах вэ: хөлийн бактерын эсрэг бэлдмэл уу, ариун цэвэр сахиарай. Хөлөө угаагаад сайн хатааж, гутлаа байнга агааржуулж бай.

5. Уруул хатаж хагарах

Таны бие хэвийн бус байгааг илэрхийлэх 7 шинж тэмдэг 4

Таны биед витамин В болон төмөр дутагдаж байгаагийн шинж тэмдэг. Хагарсан уруулаа эртхэн эдгээхгүй бол халдвар авч өөр өвчний эх үүсвэр болно шүү.

Яах вэ: ногоон навчтай ногоо (брокколи, бууцай, салатны навч гэх мэт), мах, өндөг хоолондоо түлхүү хэрэглээрэй. Уруулаа байнга чийглэг байлгахын тулд эмчилгээний тос түрхээрэй.

6. Үсний үзүүр салаалах, хугарах

Таны бие хэвийн бус байгааг илэрхийлэх 7 шинж тэмдэг 6

Та төмрийн дутагдалд орсон байж болно. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд “хоолны дэглэм” барих нэрээр малын гаралтай хүнснээс зайлсхийдэг. Малын гаралтай хүнсэнд төмөр маш их агуулагддаг, ийм төрлийн хүнс хэрэглэхгүй бол өдөр ирэх тутамд бид төмрөө алдсаар л байдаг. Төмрийн дутагдалд орсноор амархан ядарч, царай цонхигор болно.

Яах вэ: цусны шинжилгээ өгч учир шалтгааныг тодорхойлно. Төмрийн дутагдалд орсон бол төмрөөр баялаг хүнс хэрэглэхээс гадна төмрийн нэмэлт бэлдмэл ууж болно.

7. Хумс хугарамтгай болох

Таны бие хэвийн бус байгааг илэрхийлэх 7 шинж тэмдэг 7

Хумс нойтон, чийгтэй нөхцөлд байх тусам илүү хэврэг болдог. Эмэгтэйчүүдийн хувьд хумсны будаг хэтрүүлэн түрхсэнээс байж болно. Зарим тохиолдолд мөөгөнцөр, артрит зэрэг өвчний улмаас хумс хэврэгшинэ. Хумс хугарахаас гадна жижиг толбо гарч, амархан ядрах, үе мөчөөр өвдөж болно.

Яах вэ: хумс хуурайшиж байгаа тохиолдолд эмчилгээний зориулалттай чийгшүүлэгч масло түрхэх. В7 витаминыг нэмэлт бэлдмэлээр уух, хэрвээ ноцтой гэж үзвэл эмчид заавал үзүүлээрэй.

 

51
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/26 at 09:54

    Сэтгэгдэл * bayarlalaa

  2. очин

    2015/10/26 at 14:03

    Сэтгэгдэл * foliin huchil dutasnii shinj ch bas baina . chanartai hoollood Wakodo Foliin huchiltei chiher hereglee !!

  3. Гүнчинбат Ганбаяр

    Гүнчинбат Ганбаяр

    2015/10/28 at 15:47

    Odbayar Gereltsaihan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *