Гүүглийн бүхий л мэдээллийг хадгалдаг дата төвүүдэд …

0

Гүүглийн бүхий л мэдээллийг хадгалдаг дата төвүүдэд ...Хамгийн том хайлтын систем болох Гүүгл компани нь Дэлхийн эргэн тойрон дахь улс орнуудад өөрийн дата төвүүдтэй бөгөөд тэдгээр дата төвүүдэд нь 1 сая гаруй серверүүд ажиллаж байдаг. АНУ, Финлянд, Бельги гэсэн гурван оронд гэхэд Гүүглийн 8 дата төв байрладаг ба Гонконг, Тайвань, Сингапур, Чили улсуудад мөн дата төвүүдээ байгуулж байгаа. Эхний дурдсан гурван орон дахь Гүүглийн дата төвүүдийн дотоодод хийсэн фото аялалын зургуудыг хүлээн авч үзнэ үү.

Энэхүү зурган дээрх шар кабелийн тавиур нь фибер кабелиудын тавиур бөгөөд эдгээр фибер кабелийн сүлжээ нь гэрийн интернэтээс 200,000 дахин илүү хурдаар ажилладаг.
 
Америкийн Айова муж дахь Каунсил Блаффс Дата Сентер /Council Bluffs Data Center/ нь 35,000 м.кв талбайг эзлэн оршдог ба энэ том хэмжээний талбайг ашигладгийн учир нь бидний хайлтыг үр дүнтэй байлгахад оршдог.
 
Эдгээр ган төмөр хөндлөвчнүүд нь барилгын бүтцийг дэмжих үүрэгтэйн дээр эрчим хүчийг түгээх ноён нурууны үүргийг гүйцэтгэдэг.
 
Каунсил Блаффс Дата Сентрийн сүлжээний өрөөн дэх энэ пластик хөшигнүүд нь шалнаас үлээж байгаа хүйтэн агаарыг хадгалж, халуун агаар нэвтрэхээс хамгаалдаг.
 
Хүүхдийн тоглоомын талбай шиг өнгөлөг энэ өрөөний өнгө өнгийн энэ хоолойнуудын хөх өнгийн хоолойгоор хүйтэн ус гүйдэг бол улаан өнгийн хоолойгоор хөргөлтийн хэсгээс буцаж байгаа халуун ус гүйдэг.
 
Кабелиудыг өнгөөр нь ялгадаг. Хэн нэгэн кабелиудын техникийн нэршлийг мэдэхгүй байсан ч “Улааныг нь аваад өгөөч” гэхэд хэн ч аваад өгчихөж дөнгөнө.
 
Хөх өнгийн ЛЕД гэрэл асаж байгаа л бол бүх зүйл сайн ажиллаж байна гэсэн үг. ЛЕД гэрэл нь удаан эдэлгээтэй, үр өгөөжтэй, хурц бөгөөд хамгийн сайн нь.
 
Финляндын Хамина хот дахь дата төв нь хуучин цаасны үйлдвэрийн байрыг ашиглан байрласан.
 
Гүүглийн нөөц мэдээллийг хальс хэлбэрээр хадгалдаг энэ өрөөнд хэрвээ хальсыг ажиллуулах эсвэл зогсоох шаардлагатай тохиолдолд техникжсэн гарнууд үйлдлийг гүйцэтгэдэг.
 
Энэ нөөцлүүр савны багтаамж ойролцоогоор 900,000 литр. Энэ саван доторх ус нь дата төвийн “зүрх”-ийг хөргөх зорилгоор ашиглагддаг.
 
Эмх цэгц болон үр ашигтай байдлын төгс жишээ болсон энэ өрөөн дэх серверийн тавиур бүр дөрвөн унтраалгатай ба тус бүр нь өөр өөр өнгийн утастай. Энэ систем бүр дата төвүүдэд ашиглагддаг нь гэмтэл гарсан тохиолдолд хурдан хугацаанд засах боломжтой байдагтай холбоотой.
 
Серверүүдийн завсраар шагайвал зэгсэн том сэнснүүдийг олж харж болно.
 
Орегон муж дахь Даллас Дата Сентр /Dallas Data Center/-ийн хөргүүрийн цамхгаас гарах уур манан харагдаж байна.
 
Каунсил Блаффс Дата төвийн ойролцоо буганууд бэлчиж байна.
 
Серверт ашиглах боломжгүй болсон эх хавтанг Гүүглийн ажилтан Майк Бама /Mike Bahma/ задалж байна. Хэрвээ засварлах боломжгүй болсон бол нэгбүрчлэн задалж, хэсгүүдийг дахин ашигладаг байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *