Time сэтгүүлийн нүүрэнд зураг нь хэвлэгдсэн хамар чихгүй афган бүсгүй шинэ хиймэл хамартай болжээ. Талибаны удирдагч хэрцгий нөхрийнхөө дарангуйллаас зугтсаныхаа төлөө хамар чихээ огтлуулах шийтгэл хүлээсэн тухайгаа Time сэтгүүлд ярьсан 18 настай Aisha бүсгүй өдгөө АНУ-д амьдарч байгаа юм. Охиныг 12 настай байхад гэр бүлийнхэн нь талибаны байлдагчид “цусан өр” болгож өгсөн бөгөөд хоёр жилийн турш ирээдүйн нөхрийнхөө морины жүчээнд …
























