Шинэ содон, сонирхолтой шилдэг арван бичлэгний багц #3

0

Эрхэм үзэгч та бүхэнд их ажлын дараах алжаалаа тайлахад тань тус болох “Шинэ содон, сонирхолтой шилдэг арван бичлэгний багц” видео цувралынхаа хоёр дахь дугаарыг өргөн барьж байна. Шинжлэх ухаан, техник технологи, байгаль, ан амьтад, уран бүтээлч хүний бүтээл туурвил, галын наадам, икстрийм спортын гайхамшигт үзүүлбэр гэхчилэн сэтгэл сэргээх сонирхолтой видеонууд энэхүү багцад багтсан байгаа ба танд өнөөдрийн ажлын тань алжаалыг тайлж, маргаашийг эрч хүчтэй угтах эерэг энергийг бэлэглэх чадна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

MorpHex part II

Норвегийн зөвлөх инженер Zenta буюу Kåre Halvorsen-ы бүтээсэн робот. Бөмбөг болж хувирдаг энэ робот яг хавч шиг хөдөлдөг байна.

Машин дотор яваа нохойнууд

Машинаар зугаалж яваа янз бүрийн нохойнуудын бичлэг.

Proteigon

Хуудас цаасны хувирлуудыг харуулсан гайхалтай стоп-мөүшн бичлэг.

 

Далайн гахай нэрт тийрэлтэт усан хөдөлгүүр

Усны хүчин чадлаар ажиллах энэхүү хөдөлгүүр нь усан дээгүүр хөөрөхөөс эхлээд яг л далайн гахай шиг гайхалтай шумбалтыг хүртэл гүйцэтгэх чадалтай.

 

Интерактив инээмсэглэлийн хөшөө Fuhlometer (Feel-o-meter)

Германы Линдау арал дээр орших гэрэлт цамхгуудын нэгнийх нь орой дээр аварга том инээмсэглэлийг байрлуулсан байна. Fuhlometer буюу Feel-o-meter хэмээн нэрлэгдсэн энэхүү инээмсэглэлийн хөшөө нь тус арал дээрх оршин суугчдын тухайн цаг үеийн зан байдлыг харуулж байхаар төлөвлөгдөн бүтээгджээ. Нутгийн оршин суугчдын сэтгэл хөдлөлийг камер ашиглан бичсэнээр түүнийг нь компьютерын программ төхөөрөмж рүү хувиргалт хийн шилжүүлснээр инээмсэглэлийн хөшөө инээх, урвайх байдлаар хувирдаг байна.

 

11 хөдөлгөөнт “цэг” буюу iPad-тай үзүүлбэр

Японы Микико + Томо студийн уран бүтээлчид бүжигчдийн тусламжтайгаар iPad-тай бүжгийн үзүүлбэр бэлтгэжээ.

 

Өдрийн цагаар хийсэн хамгийн том галын наадам

Катарын Орчин үеийн урлагийн музейн гурван жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт маш гайхалтай галын наадмаар эхэлсэн байна. Өдрийн цагаар хийсэн хамгийн том галын наадам болох энэхүү галын наадмыг Хятадын мэргэжилтэн Cai Guo-Qiang зохион байгуулжээ.

 

Pogo GoPro

Пого төхөөрөмжөөр үйлдсэн икстрийм спортын гайхалтай үзүүлбэр.

 

Зул сарын дуу дуулж байгаа зараанууд

Зул сарын баярт бэлтгэж байгаа хөгжилтэй гурван зарааны тухай бичлэг. Аль нэг зарааг сонгон түүний үзүүлбэрийг үзэж сонирхоорой.

 

Тоос хүртээх үйл явцын ер бусын үзэсгэлэнг харуулсан бичлэгнүүд

Америкийн кино найруулагч, зураглаач Louis Schwartzberg-ын найруулсан энэхүү бичлэг дэлхийн амьдралын хамгийн чухал үйл явц болох тоос хүртээлтийг машид үзэсгэлэнтэйгээр харуулжээ. Энгийн нүдэнд үл үзэгдэх энэхүү үйл явцын оролцогчид болох зөгий, эрвээхэй, соно бялзуухай, сарьсан багваахай зэрэг амьтдын тусламжтайгаар цэцэг, жимс урган боловсорч байгааг, тэдгээр бяцхан амьтад хэрхэн цэцэг цэцэг дамжин тоос хүртээж байгааг энэ бичлэгнээс үзээрэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. shank

    2011/12/20 at 01:32

    laitai bichlegyyd baina aa thx

  2. Зочин

    2011/12/20 at 03:04

    Proteigon, galiin naadam tegeed suuliin bichleg taalagdlaa.Busad n onts bish bainoo

  3. erxem_0505

    2011/12/20 at 09:06

    Goyvtor l blaa

  4. nickhun

    2011/12/20 at 15:00

    [quote]Goyvtor l blaa[/quote]
    harin thh

  5. Spirit_Crash

    2011/12/20 at 16:32

    nice

  6. enkule_fires

    2011/12/20 at 17:45

    nice

  7. Зочин

    2011/12/21 at 03:01

    beautiful and wonderful

  8. Enzo

    2011/12/21 at 17:17

    Minii ene acc bgaad l bga yum bna shdee hehe anh 2006 ond l burtguulj bsiin bna hehe 6 jil bolchijee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *